Sleep-related movement disorders
Нойртой холбоотой хөдөлгөөний эмгэгүүд нь нойр буюу унтаж эхлэхэд саад болдог харьцангуй энгийн, ихэвчлэн нэгэн хэвийн хөдөлгөөнөөр голчлон илэрнэ. Үл хамаарах тохиолдол нь хөл савчих хамшинж бөгөөд энэ нь голчлон сэрүүн үеийн мэдрэхүй-хөдөлгөөний мэдрэмж боловч бараг үргэлж нойрны үеийн мөчдийн үечлэлт хөдөлгөөнийг мөн хамардаг тул нойртой холбоотой хөдөлгөөний эмгэгүүдэд багтсан.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Нойртой холбоотой бруксизм нь нойрны үед илэрдэг эрүүний булчингийн давтагдах, хэмнэлтэй агшилтаар илэрнэ. Эдгээр агшилт нь булчингийн давтагдах фазын агшилт, эсвэл эрүүгээ дангаар удаан хугацаанд хүчтэй зуух (тоник агшилт) хэлбэртэй байж болно. Нойрны үеийн эдгээр агшилт нь шүд хавирах дуу гаргана. Шинж тэмдэг нь ихээхэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний алдагдалд (жишээ нь, нойр байнга тасалдсанаас), эсвэл шүдний ихээхэн гэмтэлд хүргэхүйц хүнд байдаг.
Sleep-related bruxism is characterised by repetitive, rhythmic jaw muscle contractions that occur during sleep. These contractions can take the form of repetitive phasic muscle contractions or isolated sustained jaw clenching (tonic contractions). These contractions during sleep produce tooth-grinding sounds. The symptoms are sufficiently severe to result in significant distress or impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning (e.g., due to frequent disruptions in sleep) or significant damage to the teeth.
ICD-10-тай харгалзах код