Sleep-related movement disorders
Нойртой холбоотой хөдөлгөөний эмгэгүүд нь нойр буюу унтаж эхлэхэд саад болдог харьцангуй энгийн, ихэвчлэн нэгэн хэвийн хөдөлгөөнөөр голчлон илэрнэ. Үл хамаарах тохиолдол нь хөл савчих хамшинж бөгөөд энэ нь голчлон сэрүүн үеийн мэдрэхүй-хөдөлгөөний мэдрэмж боловч бараг үргэлж нойрны үеийн мөчдийн үечлэлт хөдөлгөөнийг мөн хамардаг тул нойртой холбоотой хөдөлгөөний эмгэгүүдэд багтсан.
Тодорхойлолт
Нойртой холбоотой хөлний таталт нь булчин гэнэт, өөрийн эрхгүй хатуурах буюу чангарах, улмаар булчин хүчтэй агшсаныг илтгэх, хөл буюу тавхайд мэдрэгдэх өвдөлттэй мэдрэмж юм. Эдгээр нь ихэвчлэн хэдэн секундээс хэдэн минут хүртэл үргэлжилнэ. Шинж тэмдэг нь ихээхэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний алдагдалд (жишээ нь, нойр байнга тасалдсанаас) хүргэхүйц хүнд байдаг.
Sleep related leg cramps are painful sensations in the leg or foot associated with sudden, involuntary muscle hardness or tightness, indicating a strong muscle contraction. They typically last from a few seconds to several minutes. The symptoms are sufficiently severe to result in significant distress or impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning (e.g., due to frequent disruptions in sleep).
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан