Parasomnia disorders
Парасомни нь унтаж эхлэх, нойрны үед, эсвэл нойрноос сэрэх үед илэрдэг асуудалтай зан үйлийн буюу физиологийн үзэгдэл юм. Парасомни нь нүдний хурдан хөдөлгөөнгүй нойрны (NREM), нүдний хурдан хөдөлгөөнтэй нойрны (REM) үед, эсвэл нойронд орох ба нойрноос гарах шилжилтийн үед илэрч болно. Эдгээрт нойртой холбоотой хэвийн бус нийлмэл хөдөлгөөн, зан үйл, сэтгэл хөдлөл, мэдрэхүй, зүүд ба тусгаар мэдрэлийн тогтолцооны идэвх хамаарна.
Тодорхойлолт
REM (нүдний хурдан хөдөлгөөнтэй) нойртой холбоотой парасомни нь REM нойртой холбоотой дуу гаргах буюу нийлмэл хөдөлгөөний зан үйл, нойрны саа, эсвэл хар дарж зүүдлэх зэрэг мэдрэмж буюу зан үйлээр илэрнэ. Мэдрэмж нь ихээхэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний ихээхэн алдагдал, эсвэл тухайн хүн өөрөө буюу бусад хүн гэмтэх ихээхэн эрсдэлд хүргэхүйц хүнд байдаг.
Parasomnias related to REM (rapid eye movement) sleep are characterised by experiences or behaviours such as vocalization or complex motor behaviours, sleep paralysis, or nightmares that are associated with REM sleep. The experiences are sufficiently severe to result in significant distress or significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning or significant risk of injury to the individual or to others.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
REM нойрны зан үйлийн эмгэг нь нойртой холбоотой дуу гаргах буюу нийлмэл хөдөлгөөний зан үйлийн давтагдах тохиолоор илэрдэг бөгөөд эдгээр нь REM (нүдний хурдан хөдөлгөөнтэй) нойрны үед илэрдэг нь полисомнографиор батлагдсан, эсвэл зүүдээ биеэр гүйцэтгэдэг эмнэлзүйн өгүүлэмжид үндэслэн REM нойрны үед илэрдэг гэж таамаглагддаг. Полисомнографийн бичлэгээр (хийсэн тохиолдолд) атонигүй REM нойр илэрнэ. Энэ эмгэг нь тусгаарлагдмал, идиопат хэлбэрээр илэрч болох боловч ихэвчлэн мэдрэлийн тогтолцооны далд буюу илэрхий өвчин, ялангуяа альфа-синуклеинопатитай холбоотой байдаг.
Тэмдэглэл: Урьдчилсан оношийг эмнэлзүйн үндэслэлээр тавьж болох боловч эцсийн оношийг полисомнографиор атонигүй REM нойрыг илрүүлж тавина.
REM sleep behaviour disorder is characterised by repeated episodes of sleep related vocalization or complex motor behaviours that are either documented by polysomnography to occur during REM (rapid eye movement) sleep or are presumed to occur during REM sleep due to a clinical history of dream enactment. Polysomnographic recording (when performed) demonstrates REM sleep without atonia. The disorder may occur as an isolated, idiopathic form but is frequently associated with latent or manifest disease of the nervous system, especially alpha-synucleinopathies.
Note: A provisional diagnosis may be established on clinical grounds but definitive diagnosis requires polysomnographic demonstration of REM sleep without atonia.
ICD-10-тай харгалзах код