Parasomnia disorders
Парасомни нь унтаж эхлэх, нойрны үед, эсвэл нойрноос сэрэх үед илэрдэг асуудалтай зан үйлийн буюу физиологийн үзэгдэл юм. Парасомни нь нүдний хурдан хөдөлгөөнгүй нойрны (NREM), нүдний хурдан хөдөлгөөнтэй нойрны (REM) үед, эсвэл нойронд орох ба нойрноос гарах шилжилтийн үед илэрч болно. Эдгээрт нойртой холбоотой хэвийн бус нийлмэл хөдөлгөөн, зан үйл, сэтгэл хөдлөл, мэдрэхүй, зүүд ба тусгаар мэдрэлийн тогтолцооны идэвх хамаарна.
Холбоотой контент
Тодорхойлолт
Бусад парасомнид унтах үеийн толгой дэлбэрэх мэдрэмжийн хамшинж, нойртой холбоотой хий үзэгдэл, мөн биеийн эмгэгтэй холбоотой буюу эм, бодисын шалтгаант, нойртой холбоотой хэвийн бус нийлмэл хөдөлгөөн, зан үйл, сэтгэл хөдлөл, мэдрэхүй, зүүд буюу тусгаар мэдрэлийн тогтолцооны идэвх хамаарна. Мэдрэмж нь ихээхэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний ихээхэн алдагдал, эсвэл тухайн хүн өөрөө буюу бусад хүн гэмтэх ихээхэн эрсдэлд хүргэхүйц хүнд байдаг.
Other parasomnias include Hypnogogic exploding head syndrome, Sleep-related hallucinations, and abnormal sleep related complex movements, behaviours, emotions, perceptions, dreams, or autonomic nervous system activity related to a medical condition or due to a medication or substance. The experiences are sufficiently severe to result in significant distress or significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning or significant risk of injury to the individual or to others.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан