Sleep-related movement disorders
Нойртой холбоотой хөдөлгөөний эмгэгүүд нь нойр буюу унтаж эхлэхэд саад болдог харьцангуй энгийн, ихэвчлэн нэгэн хэвийн хөдөлгөөнөөр голчлон илэрнэ. Үл хамаарах тохиолдол нь хөл савчих хамшинж бөгөөд энэ нь голчлон сэрүүн үеийн мэдрэхүй-хөдөлгөөний мэдрэмж боловч бараг үргэлж нойрны үеийн мөчдийн үечлэлт хөдөлгөөнийг мөн хамардаг тул нойртой холбоотой хөдөлгөөний эмгэгүүдэд багтсан.
Өөр хэсэгт ангилсан
Холбоотой контент
Тодорхойлолт
Нялх насны нойрны хоргүй миоклонус нь нярай ба нялх хүүхдэд нойрны үед илэрдэг давтагдах миоклонт татвалзалтаар илэрнэ. Нялх насны нойрны хоргүй миоклонусыг эпилепситэй ихэвчлэн андуурдаг. Гэвч миоклонт таталт ба миоклонт энцефалопатийн татвалзалтаас ялгаатай нь нялх насны нойрны хоргүй миоклонусын татвалзалт зөвхөн нойрны үед илэрнэ. Татвалзалт нь ихэвчлэн хоёр талын, хүчтэй бөгөөд булчингийн том бүлгүүдийг хамардаг.
Benign sleep myoclonus of infancy is characterised by repetitive myoclonic jerks that occur during sleep in neonates and infants. Benign sleep myoclonus of infancy is commonly confused with epilepsy. However, unlike the jerks of myoclonic seizures and myoclonic encephalopathy, the jerks of Benign sleep myoclonus of infancy occur exclusively during sleep. The jerks are often bilateral and massive, typically involving large muscle groups.
ICD-10-тай харгалзах код