Sleep-related movement disorders
Нойртой холбоотой хөдөлгөөний эмгэгүүд нь нойр буюу унтаж эхлэхэд саад болдог харьцангуй энгийн, ихэвчлэн нэгэн хэвийн хөдөлгөөнөөр голчлон илэрнэ. Үл хамаарах тохиолдол нь хөл савчих хамшинж бөгөөд энэ нь голчлон сэрүүн үеийн мэдрэхүй-хөдөлгөөний мэдрэмж боловч бараг үргэлж нойрны үеийн мөчдийн үечлэлт хөдөлгөөнийг мөн хамардаг тул нойртой холбоотой хөдөлгөөний эмгэгүүдэд багтсан.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Хөл савчих хамшинж нь мөчдөө хөдөлгөх хүчтэй, бараг эсэргүүцэх аргагүй хүсэл төрөх зовиураар илэрдэг сэрүүн үеийн мэдрэхүй-хөдөлгөөний эмгэг юм. Хөдөлгөх энэ хүсэл нь ихэвчлэн, гэхдээ үргэлж биш, мөчдийн гүнд мэдрэгдэх бусад таагүй мэдрэмжтэй хавсардаг. Хөл хамгийн илэрхий хамрагддаг боловч хөл савчих хамшинжтэй хүмүүсийн нэлээд хувь нь гарт мэдрэмж төрдгийг мэдүүлдэг. Хөл савчих хамшинжийн шинж тэмдэг тайван байхад хүндэрч, хөдлөхөд намдах ба орой буюу шөнө давамгайлна. Шинж тэмдэг нь ихээхэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний алдагдалд (жишээ нь, нойр байнга тасалдсанаас) хүргэхүйц хүнд байдаг. Хөл савчих хамшинжтэй хүмүүсийн дийлэнх нь нойрны үед мөчдийн үечлэлт хөдөлгөөн илэрдэг. Ийм тохиолдолд нойрны үеийн мөчдийн хөдөлгөөнийг хөл савчих хамшинжийн хүлээгдэх хэсэг гэж үздэг тул мөчдийн үечлэлт хөдөлгөөний эмгэгийг тусад нь оношлох шаардлагагүй.
Restless legs syndrome is a waking sensorimotor disorder characterised by a complaint of a strong, nearly irresistible urge to move the limbs. This urge to move is often but not always accompanied by other uncomfortable sensations felt deep inside the limbs. Although the legs are most prominently affected, a significant percentage of individuals with Restless legs syndrome describe some arm sensations. The symptoms of Restless legs syndrome are worse at rest, alleviated with movement, and predominant in the evening or night. The symptoms are sufficiently severe to result in significant distress or impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning (e.g., due to frequent disruptions in sleep). The vast majority of individuals with Restless legs syndrome also exhibit periodic limb movements during sleep. A separate diagnosis of Periodic limb movement disorder is not warranted in such cases because the limb movements during sleep are considered to be an expected part of Restless legs syndrome.
ICD-10-тай харгалзах код