Бромгексин (Bromhexine)
- ATC код
- R05CB02
- Фармакологийн ангилал
- R05CB · Цэр шингэлэх эм
- Эмчилгээний бүлэг
- R05 · Ханиад, ханиалгын эм
- Бромгексин нь өтгөн цэрийг шингэлж гадагшлуулахад тусална. Эмчилгээний үед хангалттай шингэн ууна.
- Арьс, уруул, ам, нүд орчим цэврүүтэх, арьс хуурах, тууралт хурдан тархах эсвэл амьсгал давчдах шинж илэрвэл эмийг зогсоож яаралтай эмчид хандана.
- Цэр гадагшлахыг саатуулж болзошгүй тул ханиалга дарах эмтэй эмчийн зөвлөгөөгүйгээр хамт хэрэглэхгүй.
- Ходоод, арван хоёр нугалаа гэдэсний шархтай эсвэл өмнө нь шархалж байсан бол болгоомжтой хэрэглэнэ.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан үед бромгексины задралын бүтээгдэхүүн хуримтлагдаж болно.
- Хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай бол эмч тунг багасгах эсвэл тун хоорондын зайг уртасгана.
- Удаан хугацаагаар хэрэглэх бол бөөрний үйл ажиллагаа болон сөрөг нөлөөг хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Бромгексин элгэнд задардаг.
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед эмийн задрал удааширч болно.
- Хүнд хэлбэрийн элэгний дутагдалтай бол эмч тунг багасгах эсвэл тун хоорондын зайг уртасгана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд бөөр, элэгний үйл ажиллагаа болон бусад хэрэглэж буй эмийг харгалзана.
- Цэрээ гадагшлуулах чадвар сул, хэвтрийн эсвэл амьсгалын хүнд өвчтэй бол цэр хуримтлагдах шинжийг ажиглана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед хэрэглэх мэдээлэл хязгаарлагдмал.
- Ялангуяа жирэмсний эхний гурван сард хэрэглэхээс зайлсхийж, зөвхөн эмч ашиг тус нь эрсдэлээс давна гэж үзсэн үед хэрэглэнэ.
- Бромгексин хөхний сүүнд ялгарч болзошгүй тул хөхүүл үед хэрэглэхийг зөвлөдөггүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Бромгексин 4 мг/5 мл, 100 мл (Bromhexine)Incepta Pharmaceuticals Limited · Сироп · 4 мг / 5 мл-100 млДэлгэрэнгүй
- Бромгексин 4 мг/5 мл, 60 мл уусмал (Bromhexine Oral)Berlin Chemie AG /Menarini Group/ · Ууж хэрэглэх уусмал · 4 мг / 5 мл-60 млДэлгэрэнгүй
- Бромгексин 8 Берлин-Хеми (Bromgeksin 8 Berlin-Khemi)Berlin Chemie AG /Menarini Group/ · Бүрхүүлтэй шахмал · 8 мгДэлгэрэнгүй
- Бромгексин 8 мг (Bromhexine)Akrikhin JSC · Шахмал · 8 мгДэлгэрэнгүй
- Миколит (Mikolit)
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)