Амприлан 2.5мг (Amprilan 2.5mg)
Хэрэглэх заалт
- Амприланыг артерийн гипертензи, зүрхний архаг дутагдал, зүрхний цочмог шигдээсийн дараа гемодинамикын тогтвортой үзүүлэлт бүхий өвчтөний зүрхний архаг дутагдлын эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Рамиприл ба бэлдмэлийн найрлага дахь бусад бодисууд
- ангиотензин хувиргагч ферментийг хориглогч бусад бэлдмэлд хэт мэдрэг өвчтөн
- судас мэдрэлийн хаван (ялангуяа урьд нь ангиотензин хувиргагч ферментэд хориг үүсгэх эм хэрэглэх үед илэрч байсан)
- гемодинамикын илэрхий өөрчлөлт бүхий 2 талын бөөрний артерийн нарийсал
- нэг бөөртэй өвчтөний бөөрний артерийн нарийсал
- бөөр шилжүүлэн суулгасны дараа
- гемодиализ
- бөөрний дутагдал (креатининий клиренс 20мл/мин-с бага)
- гемодинамикын өөрчлөлт бүхий аортын болон хоёр хавтаст хавхлагын нарийсал (артерийн даралт огцом унаж дараа нь бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх эрсдэлтэй)
- зүрхний булчингийн томролтот бөглөрөлт эмгэг
- анхдагч гиперальдостеронизм, жирэмсэн ба хөхүүл үе
- 18 хүртлэх насны хүүхэд (эмчилгээний үр нөлөө ба аюулгүй байдал нь бүрэн судлагдаагүй) зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
- Бэлдмэлийг хүнд явцтай титмийн болон тархины судасны эмгэг (артерийн даралт гэнэт багассанаас цусны урсгал нь багасах аюултай)
- тогтворгүй зүрхний бах
- хүнд явцтай ховдлын аритми
- зүрхний архаг дутагдал IY үе
- ээнэгшилгүй “уушгин зүрх”
- бөөр ба элэгний дутагдал
- цусан дахь калийн хэмжээ ихсэх
- цусан дахь натри багасах (ялангуяа шээс хөөх эм хэрэглэх ба давс хязгаарласан хоолны дэглэмийн суурин дээр)
- эргэлдэх цусны эзлэхүүн багасах (бөөлжих, суулгах)
- холбогч эдийн системийн өвчин
- чихрийн шижин, ясны хэмийн цусны эргэлт дарангуйлагдах
- настай өвчтөн зэрэгт тус тус болгоомжтой хэрэглэнэ.