Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Ярина (Yarina)

    Bayer Weimar GmbH & Co.KG
    Эмийн хэлбэр
    Бүрхүүлтэй шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    3мг+0.03мг – 21 шахмал

    Савлагаа: 21 шахмал
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    бүрхүүлтэй шахмал | F20060707GP00824
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Жирэмслэлтээс хамгаалах зорилгоор ууж хэрэглэнэ. “Онцгой анхааруулга” хэсгийг үзнэ үү
    • Ярина®бэлдмэлийг хэрэглэхдээ эмэгтэйд эрсдэлт хүчин зүйлс бий эсэхийг, ялангуяа венийн тромбоэмболи бий эсэх, дааврын гаралтай бусад хавсарсан бэлдмэлтэй харьцуулахад Ярина® бэлдмэлийг хэрэглэх суурин дээр венийн тромбоэмболи үүсэх эрсдэлийг зөв үнэлсний үндсэн дээр хэрэглэх хэрэгтэй (“Онцгой анхааруулга” хэсгийг үзнэ үү).
    • Нийлмэл найрлагатай энэ бэлдмэлийг дор дурьдагдсан өвчин эсвэл шинж тэмдэг бүхий хүмүүст хэрэглэхгүй. Мөн нийлмэл найрлагатай жирэмслэлтийн эсрэг дааврын бэлдмэлийг хэрэглээд эхэлсний дараа дор дурьдагдсан шинжүүд ажиглагдвал бэлдмэлийн хэрэглээг нэн даруй зогсооно.
    • Хураагуур судасны бүлэнт бөглөрөл үүсэх хандлагатай эсвэл эрсдэлтэй эмэгтэй
    • хураагуур судасны бүлэнт бөглөрөл одоо үүсээд байгаа (бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа) эсвэл урьд нь хураагуур судасны бүлэнт бөглөрөл үүсч байсан өгүүлэмжтэй (жишээ нь гүний венийн тромбоз, эсвэл уушгины артерийн бүлэнт бөглөрөл)
    • хураагуур судасны бүлэнт бөглөрөл үүсэх өндөрэрсдэлтэй (төрөлхийн эсвэл олдмол) хүмүүс. Жишээ нь: идэвхжүүлсэн С уургийн (Лейдений буюу V хүчин зүйлийг оролцуулаад) үйлчлэлд дөжирмөл бол, антитромбин III-ийн дутагдалтай, С эсвэл S уургийн дутагдалтай бол
    • том хэмжээний мэс засал хийлгэх болон удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байрлалд байх шаардлагатай бол
    • хураагуур судасны бүлэнт бөглөрөл үүсэх өндөр эрсдэл бүхий хүчин зүйлүүдтэй (өвчинтэй бол)«Онцгой анхааруулга» хэсгээс үзнэ үү
    • Тараагуур судасны бүлэнт бөглөрөл үүсэх хандлагатай эсвэл эрсдэлтэй эмэгтэй
    • тараагуур судасны бүлэнт бөглөрөл одоо үүсээд байгааэсвэл урьд нь тараагуур судасны бүлэнт бөглөрөл үүсч байсан өгүүлэмжтэйбол (жишээ нь зүрхний шигдээс, бах зэрэг өвчтэй)
    • тархины цусан хангамжийн дутагдал – тархинд цус харвасны дараах байдал, урьд нь ийм байдал үүсч байсан өгүүлэмжтэй хүн, эсвэл тархинд цус харвалт үүсч болох эрсдэл өндөртэй (тухайлбал үе үе тархины цусан хангамжийн дутагдалд ордог хүн)
    • тараагуур судасны бүлэнт бөглөрөл үүсэх төрөлхийн болон олдмол эрсдэл бүхий хүмүүс (жишээ нь: цусан дахь гипергомоцистеинеми ба фосфолипидын эсрэг, “эсрэг бие”-ийн хэмжээ өндөр байгаа зэрэгкардиолипин ба “волчаночный”антикоагулянт*)
    • урьд нь тархинд голомтот өөрчлөлт, мигрень үүсч байсан өгүүлэмж бүхий хүмүүс эдгээр болно.
    • Тараагуур судасны бүлэнт бөглөрөл үүсэх өндөр эрсдэлд оруулдаг өвчнүүдийг дурьдвал:
    • судасны хүндрэл бүхий чихрийн шижин
    • хүнд хэлбэрийн артерийн даралт ихдэлт
    • липопротеиний солилцоо их хэмжээгээр хямарсан үе
    • цусанд триглицеридийн ихсэлт бүхий нойр булчирхайн үрэвсэлтэй, эсвэл үрэвсэж байсан өгүүлэмжтэй
    • элэгний хүнд өвчтэй байгаа болон урьд нь өвчилж байсан хүмүүс (элэгний үзүүлэлтүүдийг хэвийн болтол)
    • бөөрний үйл ажиллагааны цочмог эсвэл хүнд хэлбэрийн дутагдал
    • элэгний хавдар (хортой эсвэл хоргүй хавдар) өвчтэй эсвэл өвдөж байсан хүмүүс
    • стероид даавраас хамааралтай хорт хавдар өвчин илэрсэн (жишээ нь: хөхний ба бэлэг эрхтний хавдар) эсвэл сэжиглэж байгаа тохиолдолд
    • шалтгаан тодорхойгүй умайн цус алдалттай
    • бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшил үүссэн байх
    • омбитасвир, паритапревир эсвэл дасабувир зэрэг шууд үйлдэлтэй вирусын эсрэг бэлдмэл, эсвэл тэдгээрийн найрлагатай нийлмэл бэлдмэл хавсран хэрэглэж байх үед («Эмийн харилцан үйлчлэлцэл» хэсгийг үзнэ үү)
    • Lapp-лактаза ферментийн төрөлхийн дутагдалтай, фруктоз тохирдоггүй, глюкоз-галактозын шимэгдэлт алдагдсан хүмүүст тус тус хэрэглэхгүй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374