Улаан хоолойн хорт хавдар (Esophageal cancer)
Улаан хоолойн хучуур эдийн болон булчирхайлаг эсийн замбараагүй ургалтаас үүсэлтэй хорт хавдрыг улаан хоолойн хорт хавдар гэнэ. Улаан хоолойн хорт хавдар нь дэлхий дахинд хамгийн түгээмэл хорт хавдруудын наймдугаарт ордог бөгөөд голчлон эрэгтэйчүүдэд тохиолддог . Үндсэн хоёр хэлбэр нь улаан хоолойн аденокарцинома ба хавтгай эсийн хавдар юм. Барууны орнуудад аденокарцинома нь хамгийн хурдан нэмэгдэж буй хавдар гэж тооцогддог бол хавтгай эсийн хавдар нь хөгжил багатай орнуудад хамгийн түгээмэл хэвээр байна.
Улаан хоолойн хорт хавдар үүсэхэд хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлс нөлөөлдөг. Аденокарцинома нь ихэвчлэн улаан хоолойн доод гуравны нэгд тохиолддог бөгөөд ходоод-улаан хоолойн сөргөө өвчин болон Барреттын улаан хоолой зэрэг өвчнүүдтэй холбоотой үүсч болно. Бусад эрсдэлт хүчин зүйлст тамхидалт, таргалалт зэргүүд ордог.
Хавтгай эсийн хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйлс нь хорт хавдар үүсгэгч бодисууд , нитрозамин агуулсан хоол хүнс ба жимс жимсгэнэ, хүнсний ногоо бага агуулсан хооллолт байдаг. Улаан хоолойн хорт хавдар нь эхэн үедээ ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг учраас оношлогдох үедээ аль хэдийн даамжирсан байдаг.
Хожуу үедээ хүзүүний аденопати, хоолой сөөх, байнгын ханиалгалт болон хоол бололвсруулах дээд замын цус алдалтын шинж тэмдгүүдээр илэрдэг. Эзофагогастродуоденоскопи шинжилгээгээр шууд харах боломжтой бөгөөд мөн гистологийн шинжилгээгээр баталгаажуулахын тулд биопси авах боломжийг олгодог.
Хэсэг газрын хавдрын үед төгс мэс засал эмчилгээг хийж болох боловч өвчтөнүүдийн 60% орчим нь оношлогдох үедээ аль хэдийн тайрах авах боломжгүй үе шатанд орсон байдаг. Ийм тохиолдолд эмчилгээний сонголтуудад хими эмчилгээ, туяа эмчилгээ, хөнгөвчлөх стент зэргүүд ордог. Улаан хоолойн хорт хавдар нь ихэнхдээ хожуу оношлогддог тул тавилан нь ерөнхийдөө муу байдаг.
- Хүйс: ♂ > ♀ (3:1)
- Насны хувьд:
- Улаан хоолойн аденокарцинома нь ихэвчлэн 50-аас дээш насны хүмүүст тохиолддог.
- Улаан хоолойн хавтгай эсийн хорт хавдар нь ихэвчлэн 60-70 насны хүмүүст тохиолддог.
- Залуу хүмүүст улаан хоолойн хорт хавдар ховор тохиолддог.
- Тохиолдол: 2020 онд АНУ-д улаан хоолойн хорт хавдрын 18,440 шинэ тохиолдол оношлогдсон
- Оношлогдох дундаж нас: 60-70 нас
- Аденокарцинома: АНУ-д улаан хоолойн хорт хавдрын хамгийн түгээмэл төрөл
- Хавтгай эсийн хорт хавдар: дэлхий дахинд түгээмэл тохиолддог улаан хоолойн хорт хавдрын төрөл
- Хорт хавдрын өвчлөл, нас баралт дэлхий дахинаа төдийгүй Монгол улсад сүүлийн жилүүдэд өсч байгаа ба -ын судалгаагаар 2025 он гэхэд жилд 19.3 сая өвчлөлийн шинэ тохиолдол, 11.4 сая хорт хавдрын шалтгаант нас баралтын тохиолдол бүртгэгдэх тооцоололтой байна.
- 2012 оны байдлаар улаан хоолойн хорт хавдрын өвчлөлийн 456000 шинэ тохиолдож, зонхилон тохиолдох хавдрын дотор 8-р байранд, хавдрын шалтгаант нас баралтын дотор 6-р байранд орж байна.
- Улаан хоолойн хорт хавдрын 80 хувь нь буурай хөгжилтэй орнуудад бүртгэгдэж байна.
- Монгол улсад 2014 оны байдлаар улаан хоолойн хорт хавдрын 380 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт хавдрын дотор 6.3 хувийг эзэлж, зонхилон тохиолдох хавдрын 5-р байранд, хавдрын шалтгаант нас баралтын дотор 4-р байранд орж байна.
- Монгол оронд 100000 эрэгтэйчүүдэд улаан хоолойн хорт хавдрын 21.7 шинэ тохиолдол, 22.0 нас баралт, 100000 эмэгтэйчүүдэд улаан хоолойн хорт хавдрын 14.0 шинэ тохиолдол, 11.0 нас баралт ноогдож байна.
- C15.0Улаан хоолойн хүзүүний хэсгийнCervical part of oesophagus
- C15.1Улаан хоолойн цээжний хэсгийнThoracic part of oesophagus
- C15.2Улаан хоолойн хэвлийн хэсгийнAbdominal part of oesophagus
- C15.3Улаан хоолойн эхний хэсгийнUpper third of oesophagus
- C15.4Улаан хоолойн дунд хэсгийнMiddle third of oesophagus
- C15.5Улаан хоолойн доод хэсгийнLower third of oesophagus
- C15.8Улаан хоолойн олон хэсгийг хамарсан
Шалтгаан
Эмнэлзүй
Оношилгоо
Үе шат
Эмгэг судлал
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Илрүүлэг ба урьдчилан сэргийлэлт
Түлхүүр ойголтууд
Мэдлэг шалгах сорил
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …