Зүрхний хэм алдалт (Arrhythmia)
Зүрхний цохилтын тоо буюу зүрхний давтамж алдагдах (хэт хурдан эсвэл хэт удаан) болон/эсхүл зүрхний цохилт буюу хэмнэл жигд бус болсон тохиолдолд зүрхний хэм алдагдалт (аритм, цаашид ) үүссэн байна гэж үзнэ. Үүнийг дотор нь зүрхний аль хэсгээс үүссэнээр нь ялган ангилж үздэг. Үүслийн төв нь ховдолд байрласан тохиолдолд ховдолын (вентикуляр) хэм алдагдал харин үүслийн төв нь ховдлоос гадуур байгаа тохиолдолд суправентикуляр (супра – дээрх, ховдол -вентикуляр) зүрхний хэм алдагдал гэж нэрлэдэг. Эдгээрийн аль аль нь зүрхний импульс үүсэл саатах эсвэл сэрэл дамжуултанд хориг үүссэнээр, нөгөөтэйгүүр дээрх хоёр эмгэг процесс хавсарсан байдлаар тохиолдож болно.
ЗХА өвчний шалтгааныг (шалтгаан/патогенез тодорхойгүй), зүрхний болон зүрхний бус гаралтай үндсэн өвчнүүдийн хэмээн ялган үздэг. Эдгээр шалтгааны үүсгэгчээс үл шалтгаалан эрүүл мэндэд хор нөлөөгүй , харин зарим тохиолдолд амь насанд халтай ЗХА болох ховдлын фибрилляци эсвэл АВ зангилааны бүрэн хориг хүртэл тохиолдож болдог.
Зүрхний хэм алдагдалын үед илрэх шинж тэмдэг, зовиур нь төдийлөн аюултай санагддаггүй. Заримдаа брадикарди бүхий ЗХА нь огт зовиургүй эсвэл г.м. балархай шинж тэмдэгтэй байдаг бол тахикарди бүхий ЗХА нь ихэвчлэн зүрх дэлсэх, бачуурах зэргээр мэдрэгддэг нь олон төрлийн өвчин, энгийн физиологийн үйл ажиллагааны дүнд үүсч болдог учраас өвчнүүд тийм ноцтойгоор хүлээн авахгүй удаан хугацаагаар эмчид хандахгүй явсаар байдаг. Хэрэв ЗХА-ын үед зүрхний үйл ажиллагаа буурсан бол (жишээ нь зүрхний минутын эзлэхүүн багасах) зүрхний дутагдалын ерөнхий шинж тэмдгүүд илэрч эхлэх бөгөөд цаашлан , зүрхний гаралтай шок, эсвэл гэнэт зүрх зогсох ( Eng. sudden cardiac death) зэрэг өвчний ноцтой илрэлүүд тохиолдох боломжтой.
Оношилгооны аргуудын хувьд ЗЦБ (тайван үеийн), ЗЦБ(ачаалалтай үеийн), ЗЦБ(урт хугацааны), ховор тохиолдолд болон зүрхний катетерт шинжилгээний аргыг ашиглах шаардлага гардаг. Зүрхний хэм алдалтын эсрэг эмийн эмчилгээнд олон төрлийн эмийн бодисуудыг багтаан хамруулж болох бөгөөд үүнийг Vaughan-Williams ангиллаар 4-н бүлэгт хуваан өргөн хэрэглэгддэг эмүүдийг бид энэхүү сэдэвт оруулсан болно. Харин эмийн бус эмчилгээний аргуудад зүрхний суулгац эмчилгээ ( буюу иргэдэд нэрлэгдсэнээр зүрхний аппарат/имплантат), катетерт абляци, зүрхний мэс заслын аргууд зэрэг нь багтана.
Цусны хөдлөлзүйн өөрчлөлт бүхий тасралтгүй үргэлжилсэн зүрхний хэм алдагдалтын үед өвчтөнд яаралтай тусламжийн арга хэмжээ үзүүлэхгүй бол өвчтөн амь насаа алдах аюултай. Жишээлбэл тосгуурын фибрилляцийн үед кардиоверси (eng. Cardioversion), ховдлын фибрилляцийн үед дефибрилляци (defibrillation) яаралтай хийх зайлшгүй шаардлага гардаг.
Нэршлийн тайлбар
- Фибрилляци - Зүрхний булчингийн ширхэгүүд тусдаа бие биенээсээ хамааралгүй агших-тодорхой зохицуулгагүй үзэгдэл.
Зүрхний гаралтай шалтгаанууд
- Титэм судасны өвчнүүд
- Миокардит
- Кардиомиопати (төрөлхийн, олдмол)
- Зүрхний хавхлагын гажигууд
Зүрхний бус шалтгаанууд
- Электролит тэнцвэр алдагдах, жишээлбэл:
- Артерын даралт ихсэх өвчин
- Гипер-/
- Эмийн болон бусад хордлогууд (зүрхний гликозид, эсрэг эмүүд, беттаблокер, сэтгэл гутралын эсрэг эмүүд, шээс хөөх эм, симпатомиметик эмүүд болон коффейн, архи гэх мэт)
- Гипокси
- I47.0Дахилттай ховдлын тахикардиRe-entry ventricular arrhythmia
- I47.1Ховдлын дээрх тахикардиSupraventricular tachycardia
- I47.2Ховдлын тахикардиVentricular tachycardia
- I47.9Пароксизмт тахикарди, тодорхойгүйParoxysmal tachycardia, unspecified
- I48Тосгуурын чичиргээ ба жирвэгнээAtrial fibrillation and flutter
- I49.0Ховдлын чичиргээ ба жирвэгнээVentricular fibrillation and flutter
- I49.1Тосгуур хугацаанаас урьдаж туйлгүйших
Ангилал
Эмгэг жам
Шинж тэмдэг
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Идиопатик
Шалтгаан нь тодорхойгүй (өвчин, эмгэгийн тухайд).
Экстрасистол
Хэвийн синусын гаралтай зүрхний хэмнэлээс гадуурх нэмэлт зүрхний агшилт; зүрхний хэм алдалтын нэг төрөл.
Зүрхний ховдлын фибрилляци болон савчилт (Ventricular fibrillation and flutter)
250-320/мин давтамжтай тахикарди бүхий ховдлын зүрхний хэм алдалтыг ховдлын савчилт гэж үздэг. Ховдлын савчилт нь ховдлын фибрилляци руу шилжих нь элбэг тохиолддог бөгөөд энэ үед зүрхний давтамж >320/мин, ховдлын агшилтууд өөр хоорондоо жигд бус байснаар QRS бүрдэл гэж танигдах боломжгүй болдог.