Дилакса 200мг (Dilaxa 200mg)
Хэрэглэх заалт
- Остеоартроз, ревматоид артрит ба анкилозит спондилитийн шинж тэмдгийн эмчилгээ,
- Өвдөлт намдаах зорилгоор (нурууны өвдөлт, яс-булчингийн өвдөлт, мэс заслын дараах өвдөлт ба бусад төрлийн өвдөлтүүд),
- Сарын тэмдгийн үеийн өвдөлт.
Эсрэг заалт
- Целекоксиб ба түүнд агуулагдах бусад аль нэгэн бодист хэт мэдрэгшилт,
- Сульфонамидад хэт мэдрэгшилттэй болох нь өмнө нь тогтоогдсон тохиолдол,
- Гуурсан хоолойн багтраа, хамрын ба хамар дайврын полипын дахилтат хэлбэр зэрэг нь ацетилсалицилын хүчил эсвэл ҮЭСББ зэрэг ЦОГ-2-ийг дарангуйлагч бусад бэлдмэлийг хэрэглэх хориглох заалттай (түүний дотор өгүүлэмжтэй) хавсарсан тохиолдлууд,
- Гол судас-титэм судасны шунтын хагалгааны дараах байдал,
- Ходоод ба дээд гэдэсний салст бүрхэвчийн идэвхтэй хэлбэрийн шархлаа буюу ходоод ба дээд гэдэсний шархлаат өвчин, тэдгээрийн сэдрэлийн үе буюу ходоод-гэдэсний цус алдалт,
- Гэдэсний үрэвсэлт өвчнүүдийн (Кроны өвчин, шархлаат колит) сэдрэлийн үе,
-
- Зүрхний архаг дутмагшил (NYHA ангиллаар үйл ажиллагааны ангилал II-IV),
- Эмнэлзүйгээр батлагдсан зүрхний цусан хангамж дутагдлын өвчин болон захын артерийн ба тархины судасны эмгэгүүдийн хүнд хэлбэрийн үе шат,
- Геморраги хэлбэрийн тархинд цус харвалт,
- Субарахноидаль цус харвалт,
- Жирэмслэлт ба хөхөөр хооллох үе(«Жирэмсэн ба хөхөөр хооллох үеийн хэрэглээ хэсгийг харна уу»),
-
- Элэгний хүнд хэлбэрийн дутмагшил (Чайлд-Пью ангиллаар С анги) (хэрэглэсэн туршлага байхгүй),
- Бөөрний хүнд хэлбэрийн дутмагшил (КК 30 мл/мин-аас бага), гиперкалиеми-д хүргэж буй бөөрний даамжралтат эмгэгүүд (хэрэглэсэн туршлага байхгүй),
- 18 нас хүртэл (хэрэглэсэн туршлага байхгүй).
-
- Лактозыг үл тэсвэржилт, лактазын дутагдал эсвэл глюкоз-галактозын мальабсорбцийн хамшинж ( Дилакса® бэлдмэл нь лактоз агуулдаг).
Болгоомжтой хэрэглэх нь:
- Ходоод-гэдэсний замын өвчнүүд (ходоод ба дээд гэдэсний шархлаат өвчин, шархлаат колит, Кроны өвчин, цус алдсан өгүүлэмжтэй),
- Helicobacter pylori халдвартай,
- Дигоксинтой хамт антикоагулянт бэлдмэл (жишээ нь, варфарин), антиагрегант (жишээ нь, ацетилсалицилийн хүчил, клопидогрел), глюкокортикоид (жишээ нь, преднизолон), шээс хөөх бэлдмэл, серотониний эргэн хамагдалтыг сонгомлоор дарангуйлагч бэлдмэлүүд (жишээ нь, циталопрам, флуоксетин, пароксетин, сертралин), CYP2С9 изоферментын дарангуйлагч хэрэглэж байгаа,
- Удаан метаболизаторуудын улмаас буюу тэгж таамаглагдаж буй өвчтөнүүд, шингэн хоригдох ба хавагнах эмгэгтэй, элэгний үйл ажиллагааны дутагдлын дунд зэрэгтэй өвчтөнүүд («Тусгай заавар» хэсгийг харна уу),
- Элэгний эмгэгийн өгүүлэмжтэй, элэгний порфири,
- Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай (КК 30-60 мл/мин),
- Эргэлдэх цусны хэмжээ эрс багассан тохиолдлууд (ялангуяа хагалгааны дараах байдал),
- Зүрх судасны эмгэгүүд, артерийн даралт ихсэлт («Тусгай анхааруулга» хэсэгт үзнэ үү),
- Тархины судасны эмгэгүүд,
- Дислипидеми/Гиперлипидеми, чихрийн шижин,
- Захын артерийн судасны эмгэг,
- ҮЭСББ-ийг удаан хэрэглэсэн байдал, хүнд өвчнүүд, өндөр настай өвчтөн (ялангуяа жин багатай, шээс хөөх бэлдмэл хэрэглэж байгаа), тамхи татах, сүрьеэ, архинд донтох зэрэг эмгэгүүдийн үед болгоомжтой хэрэглэх ёстой.