Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Доктор Айболит

    Yuyu Pharma, Inc
    Эмийн хэлбэр
    Зөөлөн капсул
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    200мг+15мг+8мг+10мг+40мг – 10 капсул

    Савлагаа: 10 капсул
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    зөөлөн капсул | FT20170126NP05965
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Өдөр болон шөнийн капсулыг хамраас усан нус гоожих, хамар битүүрэх, найтаах, хоолой хорсож хуурайших, ханиалгах, цэр гарах, дагжиж чичрэх, халуурах, толгой өвдөх, үеэр өвдөх, булчин өвдөх зэрэг ханиадны шинж тэмдгүүдийг эмчлэхэд ууж хэрэглэнэ.
    • Тугналт, уух арга:
    • Өдрийн капсул
    • 15 нас болон түүнээс дээш насны хүмүүст хоол идсэнээс хойш 30 минутийн дараа 2 капсулыг ууж хэрэглэнэ. Өдөрт 2 удаа ууна. 2 наснаас доош хүүхдүүдэд ууж хэрэглэхгүй бөгөөд шаардлага гарсан тохиолдолд эмчээс зөвлөгөө авч ууж хэрэглэнэ.
    • Шөнийн капсул
    • 15 нас болон түүнээс дээш насны хүмүүст хоол идсэнээс хойш 30 минутийн дараа 2 капсулыг ууж хэрэглэнэ. Өдөрт 1 удаа, унтахаас өмнө ууна. 2 наснаас доош хүүхдүүдэд ууж хэрэглэхгүй бөгөөд шаардлага гарсан тохиолдолд эмчээс зөвлөгөө авч ууж хэрэглэнэ.
    • Анхаарулга:
    • Өдөр бүр 3-аас дээш хундага согтууруулах ундаа хэрэглэдэг зуршилтай хүмүүс болон халуун бууруулах, өвчин намдаах эм давхар ууж хэрэглэж байгаа өвчтөнүүдэд энэхүү бэлдмэлийг давхар уулгахад элэг гэмтэх магадгүй тул эмч болон эмзүйчээс зөвлөгөө авч ууж хэрэглэнэ.
    • Дараахь тохиолдолд энэхүү бэлдмэлийг ууж хэрэглэхгүй:
    • Энэхүү эмийн найрлагад орсон бэлдмэлүүдэд мэдрэг хүмүүс
    • Астма өвчнөөр өвчилж байсан өвчний мэдүүлэгтэй хүмүүс
    • 3 сараас доош настай нярай
    • Монаминоксидазыг дарангуйлагч ( MAO inhibitor) бэлдмэлүүд болох сэтгэл гутралын эсрэг эм, солиорлын эсрэг эм, Паркинсоны өвчний эсрэг эм ууж хэрэглэж байгаа өвчтөнүүд болон эдгээр эмүүдийг ууж дуусаад 2 долоо хоног болоогүй байгаа тохиолдолд ууж хэрэглэхгүй.
    • Дараахь эмүүдтэй хавсарч хэрэглэхгүй:
    • Ханиалга намдаах, цэр ховхлох бусад ханиадны эмүүд, халуун бууруулах, өвчин намдаах эмүүд,тайвшруулах эмүүд, гистаминий эсрэг бусад бэлдмэлүүдтэй (бөөлжилтийн эсрэг эм, хамрын хөндийн үрэвслийн эсрэг эм, харшлын эсрэг бэлдмэлүүд) хавсарч хэрэглэхгүй.
    • Энэхүү эмийг Ацетаминофен агуулсан бусад эмүүдтэй хавсарч хэрэглэхгүй.
    • 4000 мг-аас дээш хоногийн дээд тун бүхий Ацетаминофенийг уух нь элгийг гэмтээх аюултай. Доктор Айболит эм нь найрлагандаа Ацетаминофен агуулсан тул бусад Ацетаминофен агуулсан эмүүдтэй хавсарч хэрэглэвэл Ацетоаминофенийг хоногийн дээд тунгаас хэтрүүлж хэрэлглэх эрсдэлтэй.
    • Дараахь тохиолдолд энэхүү эмийг уухаас өмнө эмч эсвэл эмзүйчээс зөвлөгөө авна.
    • Салхин цэцэг, томуугаар өвчилсөн нярай, бага насны хүүхэд эсвэл 15 наснаас доош насны хүүхэд (дотор муухайрах, бөөлжин шинж тэмдэг илэрч байвал Reye-ийн хамшинж байх магадлалтай тул эмч болон эмзүйчээс зөвлөгөө авна.)
    • Өвчтөн өөрөө, эсвэл эцэг эх, ихрийн өрөөсөн нь харшил, чонон хөрвөс, арьсны харшил, гуурсан хоолойн багтраа өвчин, харшлын гаралтай хамрын хөндийн үрэвсэл,хоолны харшилтай тохиолдол
    • Эмэнд харшил өгч байсан өвчтөнүүд (эм уухаар халуурдаг,тууралт, чонон хөрвөс туурдаг, үеэр өвддөг, гуурсан хоолойн багтраа үүсдэг өвчтөнүүд )
    • Элэг, бөөр, зүрх, бамбай булчирхайн эмгэг, чихрийн шижин, даралт ихсэх өвчин, ходоод-гэдэсний шархлаа, өндөр халуурч байгйй өвчин, өндөр настай хүмүүс
    • Ходоод өвддөг, ходоод-гэдэсний эмгэгтэй өвчтөнүүд, шархлаа, цус гоожих эмгэгтэй өвчтөнүүд

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7380