Дэд гарчиг
Достинекс 0.5 мг × 2 / × 8 (Dostinex)
Pfizer Italy S.r.L
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Каберголин (Cabergoline)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Амаржсаны дараа хөхний сүү орох физиологийн үйл явцыг саатуулахад хэрэглэнэ.
- Нэгэнт тогтсон хөхний сүүний гарцыг татраахад хэрэглэнэ.
- Гиперпролактинемитэй холбоотой сарын тэмдэггүйдэх, сарын тэмдэг цөөрөх, өндгөн эс гадагшлахгүй байх, жирэмсэн болон хөхүүл бус үед сүү гарах зэрэг эмгэгийг эмчлэхэд хэрэглэнэ.
- Микро- болон макропролактином, шалтгаан тодорхойгүй гиперпролактинеми, пролактин ихсэлттэй хавсарсан хоосон турк эмээлийн хам шинжийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Каберголин, туслах бодис эсвэл харга мөөгний алкалоидод хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Уушги, үнхэлцэг эсвэл хэвлийн гялтангийн фиброзын өгүүлэмжтэй бол хэрэглэхгүй.
- Урт хугацааны эмчилгээний өмнөх зүрхний хавхлагын эмгэг, хавтас зузаарах, нарийсах илэрсэн бол хэрэглэхгүй.
- 16 хүртэлх насанд аюулгүй байдал, үр нөлөө тогтоогдоогүй тул хэрэглэхгүй.
- Лактоз үл тэвчих, лактазын дутагдал эсвэл -галактозын шимэгдэлтийн алдагдалтай хүн хэрэглэхгүй.
- Жирэмсэн болон хөхүүл үед ердийн хэрэглээг хориглоно; жирэмсэнд зөвхөн зайлшгүй шаардлагатай гэж эмч үзсэн үед хэрэглэнэ.
- Бөөрний дутагдалтай өвчтөнд хэрэглэх эмнэлзүйн туршлагагүй тул хэрэглэхгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Уушги (Lung)