Дэд гарчиг
Конкор Кор (Konkor Kor)
Merck Healthcare KGaA
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Олон улсын нэршил
- Бисопролол (Bisoprolol)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
2.5 мг · 30 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Конкор® Кор эмийг насанд хүрэгчидэд зүрхний архаг дутагдалын эмчилгээнд хэрэглэнэ.
- Хэрэв таны бие сайжрахгүй эсвэл улам дордвол эмчид хандана уу.
- Конкор® Кор эмийг хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлс
- Дараах нөхцөлд Конкор® Кор хэрэглэхгүй:
- та бисопролол эсвэл эмийн зааврын 6-р хэсэгт жагсаасан эмийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай бол
- та зүрхний цочмог дутагдалтай, инотроп эмчилгээ шаардлагатай декомпенсацийн үе шатанд байгаа зүрхний архаг дутагдалтай бол
- та зүрхний гаралтай шоктой бол
- зүрхний цахилгаан өдөөгчгүй, тосгуур ховдолын II ба III зэргийн хоригтой бол
- та синусын зангилааны хам шинжтэй бол
- та синоатриаль хоригтой бол
- эмчилгээ эхлэхээс өмнө хүнд хэлбэрийн брадикардитай (зүрхний цохилт минутанд 60-аас бага) байвал
- хүнд хэлбэрийн артерийн гипотензитэй (систолын цусны даралт () 100 мм м.у.б-аас бага)
- та хүнд хэлбэрийн гуурсан хоолойн багтраатай бол
- та захын артерийн цусны эргэлтийн хүнд хэлбэрийн эмгэг эсвэл Рэйногийн хам шинжтэй
- та феохромоцитомтай бол (альфа-хориглогчдыг нэгэн зэрэг хэрэглэхгүйгээр)
- та болисын солилцооны ацидозтой бол
- та 18 хүртэлх насных бол.
- Онцгой анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- Конкор® Кор хэрэглэхээс өмнө эмчтэйгээ зөвлөлд:
- та мэдээгүйжүүлэх эмчилгээ хийлгэж байгаа
- та Принцметал бол
- та гипертиреозтой бол
- та 1-р хэлбэрийн чихрийн шижин, цусан дахь агууламж мэдэгдэхүйц хэлбэлзэлтэй чихрийн шижин өвчтэй
- та AV хоригийн I үе шатанд бол
- бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай (креатинины клиренс (КК) 20 мл/мин-ээс бага)
- та элэгний үйл ажиллагааны алдагдалтай бол
- та хайрст үлдтэй бол
- Та хязгаарлагдмал кардиомиопатитай
- Та зүрхний төрөлхийн гажигтай эсвэл зүрхний хавхлагын гажигтай, гемодинамикийн хүнд хэлбэрийн гажигтай
- Та сүүлийн 3 сарын дотор зүрхний шигдээстэй бол
- та захын артерийн цусны эргэлтийн бага ба дунд зэргийн эмгэгтэй
- та уушигны архаг бөглөрөлт өвчний хүнд хэлбэрийн өвчтэй
- та хөнгөн хэлбэрийн гуурсан хоолойн багтраатай бол
- та бронхоспазмтай (өгүүлэмжтэй)
- та харшилтай бол (өгүүлэмжтэй)
- Та ерөнхий мэдээ алдуулалттай том хэмжээний хагалгаанд орох бол
- Та хоолны хатуу дэглэмтэй бол
- Та жирэмсэн бол
- Та хөхүүл бол.
- Хүүхэд, өсвөр насныханд
- Конкор® Кор бэлдмэлийг 18-с доош насныханд хэрэглэхгүй.
- Бусад эмүүд ба Конкор® Кор
- Хэрэв та өөр эм ууж байгаа, саяхан уусан эсвэл уух бол эмчдээ хэлээрэй.
- Дараах эмүүд хэрэглэж буй бол эмчдээ мэдэгдэ:
- хэм алдагдалын эсрэг I зэрэглэлийн эм (хинидин, дизопирамид, , ; , )
- кальцийн суваг аажим хориглогчид (, )
- дигидропиридин уламжлалын кальцийн суваг хориглогчид (, фелодипин, )
- төвийн үйлдэлт даралт бууруулах эмүүд (, , моксонидин, рилменидин)
- Финголимод (тархмал склерозыг эмчлэхэд ашигладаг)
- Хэм алдагдалын эсрэг III ангиллын эмүүд ()
- Парасимпатомиметикүүд
- Зүрхний гликозидууд
- Үрэвслийн эсрэг стероид бус эмүүд (ҮЭСБЭ)
- Бета-адреномиметикүүд (изопреналин, )
- Адреномиметикүүд (, )
- Цусны даралт бууруулах эм, түүнчлэн даралт бууруулах боломжтой бусад эмүүд (гурван цагирагт сэтгэл гутралын эсрэг эмүүд, барбитуратууд, фенотиазин)
- Мефлохин (хумхаагийн эсрэг, протозойны эсрэг эм)
- Моноаминоксидаз дарангуйлагчид (МАО)
- Эрготын алкалоид (эрготамин).
- Бисопрололыг бэлдмэлийн найрлага дах бүрэлдэхүүн хэсгүүд ба бусад бета-адреноблокаторуудад хэт мэдрэг хүмүүс, шок (ялангуяа зүрхний шок), коллапс (даралт унах), уушигны хаван, зүрхний цочмог дутагдал, II-III зэргийн тосгуур ховдлын хориг, синусын зангилаа ба тосгуурын хориг, синусын зангилааны ба тосгуурын хориг, синусын зангилааны сульдлын хам шинж, илэрхий брадикарди.
- Принцметалын , кардиомегали (зүрхний дутагдлын шинжгүй ), артерийн гипотензи(систолын артерийн даралт 100мм мөнгөн усны баганаас бага, ялангуяа зүрхний шигдээс үед), хүнд явцтай бронхын багтраа ба уушигны архаг бөглөрөлт өвчнөөр өвдөж байсан өгүүлэмжтэй хүмүүс, Моноаминооксидаза ферментийг хориглогч бэлдмэлтэй хамт хэрэглэх (МАВ-В-д бусад), захын цусны эргэлтийн хямралын хожуу шат Рейно-ын өвчин, феохромоцитома (альфа адреноблокатор зэрэг хэрэглээгүй), бодисын солилцооны хүчилшил, 18 хүртэл насны хүүхэд (судлаглаагүй) зэрэгт тус тус хэрэглэхгүй.
- Элэгний дутагдал, бөөрний архаг дутагдал, булчин сульдал, бамбай булчирхайн дааврын хордлого, чихрийн шижин, тосгуур ховдлын хориг I зэрэг, сэтгэл унал (ялангуяа сэтгэл уналын өгүүлэмжтэй), настай хүмүүс зэрэгт тус тус болгоомжтой хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрхний архаг дутагдал (Congestive heart failure)
Зүрхний бүтцийн ба/эсвэл үйл ажиллагааны өөрчлөлтийн улмаас зүрхний ховдлын дүүрэлтийн ба шахуургын үйл ажиллагаа алдагдаж, эмнэлзүйд амьсгаадах, уушигны/захын хаван үүсэх, шээсний гарц багасах, ядрах, биед шингэн хуримтлагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг цогц хам шинжийг зүрхний архаг дутагдал гэнэ.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.
АД
Артерийн даралт – Arterial blood pressure
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Цээжний бах
цээжний бах (Angina pectoris, стенокарди) хэмээн нэрлэгдэх, зүрхний булчингийн ишемигээс үүсэх өвөрмөц цээжний өвдөлт
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Тосгуур-ховдлын хориг (Atrioventricular block)
Тосгуур-ховдлын хоригт нь тосгуураас ховдол руу сэрэл дамжихад үүсэх янз бүрийн түвшний эмгэгүүдийг хамруулж үздэг. Хоригийн хэмжээ болон ЭКГ -н шинжилгээнд үндэслэн тэдгээрийг 3 зэрэгт хуваадаг.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Хайрст үлд (Psoriasis)
Арьс, хумс, мөн үе мөчийг хэсэгчлэн дархлааны урвалын оролцоотойгоор үрэвсүүлдэг, ингэхдээ ялангуяа тохой, өвдөг зэрэг тэнийлгэгч гадаргуу болон үст хэсэгт зах ирмэг нь эрүүл арьснаасаа тод хязгаарлагдсан улайлт-хайрст (Eng.: erythematosquamous) бүхий толбот өөрчлөлтүүдийг (франц: plaque) үүсгэдэг онцлогтой өвчин бөгөөд амь насанд шууд аюул учруулдаггүй, өөрөөр хэлбэл хоргүй ба өвчин үүсч даамжрахад удамшлийн урьдчилсан нөхцөл байдал нөлөөтэй, архаг дахилтат явцтай өвчин юм.
Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.
Эм
Лидокаин (Lidocaine)
Мэдээ алдуулах эм › Амидын бүлгийн хэсэг газрын мэдээ алдуулагч
Эм
Флекаинид (Flecainide)
Зүрхний судасны өвчин › Ic бүлгийн хэм алдагдлын эсрэг эм
Эм
Пропафенон (Propafenone)
Зүрхний судасны өвчин › Ic бүлгийн хэм алдагдлын эсрэг эм
Эм
Верапамил (Verapamil)
Кальцийн сувгийн хориглогч › Фенилалкиламины уламжлал
Эм
Дилтиазем (Diltiazem)
Кальцийн сувгийн хориглогч › Бензотиазепины уламжлал
Эм
Нифедипин (Nifedipine)
Кальцийн сувгийн хориглогч › Дигидропиридины уламжлал
Эм
Амлодипин (Amlodipine)
Кальцийн сувгийн хориглогч › Дигидропиридины уламжлал
Эм
Клонидин (Clonidine)
Артерийн даралт бууруулах эм › Имидазолины рецепторын агонист
Эм
Амиодарон (Amiodarone)
Зүрхний судасны өвчин › III бүлгийн хэм алдагдлын эсрэг эм
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Эм
Добутамин (Dobutamine)
Зүрхний судасны өвчин › Адренерг ба допаминерг эм
Эм
Норэпинефрин (Norepinephrine)
Зүрхний судасны өвчин › Адренерг ба допаминерг эм
Эм
Эпинефрин (Epinephrine)
Зүрхний судасны өвчин › Адренерг ба допаминерг эм
Бөөрний архаг өвчин/дутагдал (Chronic kidney disease)
Бөөрний эдийн гэмтэл болон түүдгэнцрийн шүүлтийн хурд буурах шинж тэмдэг 3 сараас дээш хугацаагаар илэрсэн тохиолдолд бөөрний архаг өвчин гэнэ.
Бамбай булчирхай (Thyroid gland)
Бамбай булчирхай (Thyroid gland) нь дотоод шүүрлийн эрхтэн бөгөөд бодисын солилцоо болон бие махбодийн өсөлтөнд зайлшгүй шаардлагатай гормонуудыг ялгаруулдаг.