Дэд гарчиг
Кумданг-2 (Kumdang-2)
Pugang pharmaceutec Co., LTD
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
2 мл · №8
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Бэлдмэлийг элэгний үрэвсэл, элэгний хатуурал, элэгний шалтгаантай хэвлийд шингэн хуримтлагдах, нойр булчирхайн үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвсэл, чихрийн шижин, төрөл бүрийн уйланхай, янз бүрийн мэдрэлийн өвдөлт, ходоодны үрэвсэл, сульдаа, нойргүйдэл, ходоодны агчил, умайн болон гэдэсний цус алдалт, янз бүрийн ханиад томуу, цус хөөрөх, ургал мэдрэлийн сульдал, арьсны харшлын өвчин, янз бүрийн үрэвсэл, хавдар, хорт явцтай амны хөндийн үрэвсэл, артерийн даралт багасах, зүрхний невроз, зүрхний хэмнэл алдагдал, , хэрэх өвчин, шалтгаан тодорхойгүй эдийн үхжил, өглөөний дотор муухайралт, давсагны архаг үрэвсэл, өнгөний өвчин болон бусад эмгэгийн үед хэрэглэнэ.
- Архины шалтгаант элэгний эмгэгийг эмчлэх ба түүнээс урьдчилан сэргийлнэ.
- Ханиад томууг түргэн эмчлэх ба урьдчилан сэргийлнэ.
- Мэс заслын үед үрэвсэл, наалдац, үүсэхээс сэргийлэх бөгөөд мэс засал хийсэн хэсгийн эдгэрэлтийг түргэсгэнэ.
- Шувууны ханиад, шинэ хэлбэрийн томуу ба бусад бусад дэгдэлт бүхий өвчнийг эмчлэх ба түүнээс сэргийлнэ.
- Зам тээврийн осол ба дайн байлдааны үеийн гэмтлийн үед эдгэрэлтийг 8 дахин түргэсгэнэ.
- Хоолны дуршлыг сайжруулах боловч таргалуулахгүй.
- Радио идэвхт үйлчлэлийн гэмтлийг эдгээх ба химийн ба хорт бодис, эмийн бэлдмэлийн хордлого, архины хордлогыг тус тус багасгана.
- Антибиотикын үйлдлийг түргэсгэх ба антибиотикын улмаас үүссэн элэгний гэмтлийг эмчлэх ба түүнээс сэргийлнэ. Иймээс Кумданг – 2 бэлдмэлийг тусад нь тариураар тарьж байгаа тохиолдолд бусад антибиотикуудтай хамт хэрэглэж болно.
- Сүрьеэгийн эсрэг эмийн үйлдлийг дэмжих ба түүний гаж нөлөөг багасган өвчтөний биеийн байдлыг сайжруулна. Иймээс Кумданг – 2 бэлдмэлийг тусад нь тариураар тарьж байгаа тохиолдолд сүрьеэгийн эсрэг эмтэй хамт хэрэглэж болох бөгөөд ингэснээр уг өвчнийг түргэн төгс эмчилнэ.
- Бэлдмэлийг төрсний дараах янз бүрийн өвчнийг эмчлэх, түүнээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Иймээс Кумданг – 2 бэлдмэлийг төрсөн эмэгтэйд хэрэглэхэд тохиромжтой.
- Нүүрний батгыг арилган арьсыг цэвэр зөөлөн болгож нүүрний гоо сайханд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ нь зөвхөн бэлдмэлийг тарилгүйгээр нүүрэнд хааяа түрхэх үед илрэх бөгөөд гоо сайхны шилдэг бүтээгдэхүүнтэй адил үр дүнтэй.
- Ядаргааг арилгах ба хүч тамир, сэргэлэн цовоо байдлыг сэргээнэ. Иймээс бэлдмэлийг эмгэгтэй болон эрүүл хүн бүр хэрэглэж болно.
- Хөгшрөлтөөс сэргийлэн өтлөлтийг удаашруулна.
- Хавдрын эсийг үржил өсөлтийг дарангуйлна.
- Бэлгийн чадавхийг сайжруулна.
- Шалтгаан тодорхойгүй халууралтыг намдааж арилгана.
- Нүүр болон биеэн дээрх тууралт ба чонон хөрвөсийг арилгана.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Элэгний хатуурал (Liver Cirrhosis)
Олон янзын шалтгааны улмаас элэгний цуллаг болон судасны тогтолцоо түгмэлээр гэмтэн, үйл ажиллагаа бүхий эсийн тоо эрс цөөрч, элэгний хэвийн бүтэц, агууламж эвдрэн, холбогч эдийн хатуурал, зангилаат бүрдэл үүсч, элэгний дутмагшил, үүдэн венийн даралтын ихсэлтэнд хүргэдэг архаг даамжрах явцтай эмгэгийг элэгний хатуурал буюу цирроз гэнэ.
Цочмог панкреатит (Acute Pancreatitis)
Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь ихэвчлэн цөсний хүүдийн чулуу болон архины шалтгаанаар үүсгэгддэг, хэвлийн өвдөлт ба сийвэн дэх нойр булчирхайн ферментүүдийн ихсэлтээр илэрдэг үрэвсэлт өвчин юм.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Нойргүйдэл (Insomnia disorder)
Унтаж эхлэхэд хүндрэлтэй байх, хангалттай шөнийн нойроо авч чадахгүй, өдрийн цагаар нойрмоглох, ядрах болон өдрийн идэвхтэй амьдралын хэв маяг алдагдах зэрэг шинж тэмдэгээр илэрдэг эмгэг юм.
Томуу (Influenza)
Хүйтний улиралд хүн амын дунд эргэлтэд орж өвчлүүлдэг вирусийн гаралтай халдварт өвчин бол томуу юм. Томууг томуугийн A, B, C гэсэн гурван хүрээний вирусууд үүсгэдэг. Томуугийн А хүрээний вирусууд янз бүр тийм ч учраас тэдгээрийг гемагглютинин (H) ба нейраминидаза (N) гэдэг хоёр төрлийн гадаргуугийн эсрэгтөрөгч дээр үндэслэн ангилдаг. Томууг үүсгэдэг вирусууд удамзүйн хувьд тогтворгүй буюу …
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Цээжний бах
цээжний бах (Angina pectoris, стенокарди) хэмээн нэрлэгдэх, зүрхний булчингийн ишемигээс үүсэх өвөрмөц цээжний өвдөлт
Хэрэх өвчин (Rheumatic fever)
А бүлгийн β цус задлагч стрептококкоор үүсгэгдсэн Стрептококктонсилитис авснаас 2-3 долоо хоногийн дараа хүндрэл хэлбэрээр илрэх системийн үрэвсэлт өвчин.
Давсаг (Bladder)
Давсаг (Bladder) нь хос биш, хөндийт булчинлаг эрхтэн бөгөөд ялгаруулах эрхтэн тогтолцооны шээс гадагшлуулах замд ордог.
Сорви
Cicatrix (сорви) - Арьсны эдийн гэмтэл, дефектийг холбогч эд нөхөж эдгэрснийг сорви гэнэ. Сорвин дээр фиброзон эд хэт их хуримтлагдан эрүүл арьсны түвшнээс дээш өргөгдвөл келоид сорви гэж нэрлэнэ.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.