Метотрексат (Methotrexate)
Хэрэглэх заалт
- Meтотрексат нь үйлчлэгч бодис метотрексатыг агуулна.
- Meтотрексат нь эс хордуулах эм хэмээн үзнэ. Хавдрын эсийг үхүүлэхийн тулд хамгийн түгээмэл хэрэглэдэг. Meтотрексатыг ревматоид артритыг эмчлэхэд хэрэглэж болно. Үүнийг ихэвчлэн өөр бусад эмчилгээ хийлгэсэн хэдий ч өвчин эмчилгээнд үр дүн үзүүлээгүй эмчлүүлэгчдэд хэрэглэнэ. Ревматоид артритын эмчилгээнд метотрексатыг хэрэглэхэд бие махбодийн хамгаалах тогтолцоог өөрчилсөнөөр үрэвслийг зогсоох буюу багасгана хэмээн тооцоолно.
- Mөн мeтотрексатыг хүнд хэлбэрийн, хянагддаггүй хайрст үлдийг эмчлэхэд хэрэглэж болно. Үүнийг ихэвчлэн өөр бусад эмчилгээ хийлгэсэн хэдий ч өвчин эмчлүүлэгчдийн байдал сайжраагүй хүнд хэрэглэнэ.
- Метотрексат нь хайрст үлдтэй эмчлүүлэгчийн арьсны хэт хурдан ургаж буй эсүүдийг устгахад тустай.
- Энэ нь хайрст үлдтэй арьсны хэсэг газрын ургалтыг ихэсгэж буй хурдан өсч байгаа эсүүд юм.
- Meтотрексатыг өргөн хүрээний хавдрын эмчилгээнд хэрэглэнэ. Тухайлбал:
- Meтотрексатыг дангаар нь эсвэл бусад эмтэй хавсруулан хэрэглэж болно.
- Хэрэв та Метотрексат 2.5мг хальсан бүрхүүлт шахмал эмийг ууж байгаадаа эргэлзэж байвал эмчтэйгээ зөвлөлдөх шаардлагатай.
Эсрэг заалт
- Метотрексатад эсвэл энэ эмийн найрлага дахь аль нэг бодист харшилтай (6р хэсэгт бичигдсэн).
- Жирэмсэн эсвэл хөхүүл (“Жирэмсэн, хөхүүл болон нөхөн үржихүй ” хэсгийг харна уу).
- Элэгний хүнд эмгэг тухайлбал, фиброз, хатуурал болон саяхан элэгний үрэвслээр өвдсөн буюу идэвхижил бүхий элэгний үрэвсэлтэй
- Бөөрний диализ шаардагдахуйц бөөрний хүнд хэлбэрийн эмгэгтэй
- Хүнд хэлбэрийн цус багадалт болон бүлэгнэлтийн эмгэг зэрэг цусны ноцтой эмгэгтэй
- Халдварыг эсэргүүцэх чадвар багассан буюу дархлаа дарангуйлах эм хэрэглэж байгаа
- Фолийн хүчлийн нийлэгжилтээс (В9 аминдэм) урьдчилан сэргийлэх котримоксазол зэрэг бактерийн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг антибиотик ууж байгаа
- Халдварт өвчний идэвхитэй үе (халууралт, бие жихүүцэх, үеэр өвдөх г.м).