Дэд гарчиг
Нео-Пенотран Форте Л (Neo-Penotran Forte L)
Exeltis Ilac San. Ve Tic.A.S
- Эмийн хэлбэр
- Үтрээний лаа
- Олон улсын нэршил
- Метронидазол + Миконазолын нитрат + Лидокаин (Metronidazole + Miconazole nitrate + Lidocaine)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
750 мг + 200 мг + 70.25 мг + 43 мг · 7 лаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Candida albicans-аар үүсгэгдсэн гадна бэлэг эрхтэн ба үтрээний үрэвсэл
- Бактерийн гаралтай үтрээний үрэвсэл (Gardnerella-аар үүсгэгдсэн үтрээний үрэвсэл эсвэл агааргүйтэн бактериар үүсгэгдсэн вагиноз)
- Трихомонадын гаралтай үтрээний үрэвсэл
- Холимог халдвараар үүсгэгдсэн үтрээний үрэвсэл
- Бэлдмэлийг хэрэглэхээс өмнө мэдэх шаардлагатай мэдээлэл
- Цээрлэлт
- Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч бодис эсвэл ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүс
- Эмчилгээний үед эсвэл эмчилгээ дууссанаас хойш 3 өдрийн турш согтууруулах ундаа хэрэглэсэн өвчтөн
- Эмчилгээний үед эсвэл эмчилгээ дууссанаас хойш 2 долоо хоногийн хугацаанд хэрэглэсэн өвчтөн
- Жирэмсний эхний 3 сар, ялангуяа трихомонадын гаралтай үтрээний үрэвсэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд
- Порфири
- Эпилепси
- Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт
- 18 хүртлэх насны хүүхэд ба өсвөр насныхан
- Хэрэглэх үеийн болгоомжлол
- Эмчийн зөвлөгөөний дараа хэрэглэнэ. Эмчилгээний үед болон ээлж эмчилгээ дууссанаас хойш дор хаяж 3 өдрийн турш согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь дисульфирам төст урвал илэрч болно.
- Нео-Пенотран® Форте Л бэлдмэлийг өндөр тунгаар болон удаан хугацаагаар хэрэглэхийг зөвлөхгүй. Учир нь захын мэдрэлийн эмгэг ба таталтын хам шинж илэрч болзошгүй.
- ялангуяа арьсны том хэмжээний талбайд болон битүү боолтон дор хэрэглэсэн тохиолдолд зүрхний хэмнэл алдагдах, амьсгалахад хүндрэлтэй болох, комд орох бүр үхэлд хүргэж болно. Нео-Пенотран® Форте Л бэлдмэлийн найрлага дахь лидокаины шимэгдэлт маш бага байдаг. Хэсгийг мэдээгүйжүүлэх эмийн сөрөг үйлчлэл 1000 өвчтөнд 1-с цөөн ажиглагддаг.
- Бэлдмэлийн үйлдэл сулрах болон хэрэглэхэд хүндрэл үүсдэг учир Нео-Пенотран® Форте Л бэлдмэлийг сарын тэмдэг ирсэн үед хэрэглэхийг зөвлөхгүй.
- Пенотран® Форте Л бэлдмэлийг бэлгийн хөгжил нь бүрэн гүйцээгүй онгон ба залуу охидод хэрэглэхгүй.
- Лааны суурь бодистой харилцан үйлчилж болзошгүй тул лааг бэлгэвч болон хамгаалах диафрагмтай хамт хэрэглэхээс зайлсхийнэ.
- Эмчилгээний явцад хувийн эрүүл ахуйн бусад бүтээгдэхүүн (тампон, бие угаах бодис, спермицид) хэрэглэж болохгүй.
- Трихомонадын гаралтай үтрээний үрэвсэл оноштой өвчтөнд тэдний бэлгийн хамтрагчийг хамт эмчлэхийг зөвлөнө.
- Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт
- Бөөрний үйл ажиллагаа багасах үед бэлдмэлийн хагас ялгарлын хугацаа нь өөрчлөгддөггүй учир бэлдмэлийн тунг багасгах шаардлагагүй. Гэвч гемодиализ явуулах шаардлагатай бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлтийн үед бэлдмэлийн тунг зохицуулах хэрэгтэй.
- Бөөрний үйл ажиллагаа нь багассан өвчтөний лидокаины фармакокинетик өөрчлөгддөггүй боловч түүний метаболитын хуримтлал ихсэж болно. Ийм өвчтөнд Нео-Пенотран® Форте Л бэлдмэлийг хэрэглэхдээ уг онцлогийг анхаарах хэрэгтэй.
- Элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед
- Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлтийн үед клиренс багасаж болно. Цусны сийвэн дэх түвшин нь ихэсдэгтэй холбоотойгоор метронидазол нь энцефалопатийн шинж тэмдгийг ихэсгэдэг учир элэгний энцефалопатитай өвчтөнд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Эмч эдгээр өвчтөнд бэлдмэлийн ашиг тус/эрсдлийг зайлшгүй сайтар харьцуулж үнэлэх бөгөөд хэрэв зайлшгүй шаардлагагүй байвал бэлдмэлийг хэрэглэхгүй.
- Элэгний үйл ажиллагаа багассан өвчтөнд лидокаины хагас ялгарлын хугацаа 2 дахин эсвэл түүнээс дээш ихсэж болно. Ийм өвчтөнд Нео-Пенотран® Форте Л бэлдмэлийг хэрэглэхдээ уг онцлогийг анхаарах хэрэгтэй.
- Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэх нь
- Доор дурьдсан эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх үед метронидазол нь шимэгдсэний үр дүнд дараах төрлийн харилцан үйлчлэл илэрч болно:
- Согтууруулах ундаа: согтууруулах ундаа зохихгүй болно (дисульфирам төст урвал)
- : зүрх хордуулах эрсдэл ихсэнэ (ЗЦБ-т Q-T интервал уртсах, “torsades de pointes” хэв шинжийн ховдлын олон хэлбэрт тахикарди, зүрх зогсох)
- Астемизол ба терфенадин: метронидазол эдгээр нэгдлийн метаболизмыг дарангуйлах ба цусны сийвэн дэх концентрацийг нь ихэсгэнэ.
- : цусны сийвэн дэх карбамазепины концентраци ихсэнэ.
- Циметидин: цусны сийвэн дэх метронидазолын концентраци ихсэнэ. Үүний улмаас төв мэдрэлийн системийн зүгээс гаж нөлөө илрэх эрсдэлтэй.
- : циклоспорины хортой нөлөө нэмэгдэнэ.
- Дисульфирам: төв мэдрэлийн системийн зүгээс өөрчлөлт (жишээ нь солиорлын урвал) илэрч болно.
- : цусны сийвэн дэх фторурацилын концентраци ба түүний хортой үйлдэл ихсэнэ.
- Литий: Литийн хортой үйлдэл ихсэх эрсдэлтэй.
- Ууж хэрэглэдэг цусны бүлэгнэлтийг саатуулах эм: цусны бүлэгнэлтийг саатуулах үйлдэл хүчжинэ (цус алдалт үүсэх өндөр эрсдэлтэй)
- : фенитоины концентраци ихсэх ба метронидазолын концентраци багасна.
- :метронидазолын концентраци багасна.
- Цусан дахь элэгний фермент, (түүнийг гексокиназын аргаар тодорхойлох үед), ба түвшинд нөлөө ажиглагдсан.
- Миконазолын нитрат шимэгдсэний улмаас эмийн харилцан үйлчлэл илэрч болно.
- Аценокумарол, анизиндион, дикумарол, фенитоион, фенпрокумон, : цус алдах эрсдэл ихсэнэ.
- Астемизол, цизаприд, терфенадин: уг бэлдмэлүүдийн концентраци нь ихсэж клиренс нь багасаж болно.
- Карбамазепин: карбамазепины клиренс багасна.
- Циклоспорин: хортой нөлөө нь (Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх, цөс зогсонгиших, гаж мэдрэхүй) хүчжинэ.
- : опиоид бэлдмэлийн үйлдлийн (ТМС, амьсгал дарангуйлах) үргэлжлэх хугацаа уртсана.
- : цусан дахь сахарын хэмжээ багасах
- :оксибутинины клиренс багасах ба үүний улмаас цусны сийвэн дэх концентраци нь ихсэнэ (амны хөндийн салст бүрхүүл хуурайших, өтгөн хатах, толгойн өвдөлт)
- : цусны сийвэн дэх оксикодоны концентраци ихсэх ба түүний клиренс багасна.
- Фенитоин ба фосфенитоин: хортой нөлөөний эрсдэлтэй (тэнцвэргүйдэх, гиперлекси, нистагм, салганах).
- Пимозид: зүрх хордуулах нөлөө (ЗЦБ-т Q-T интервал уртсах, “torsades de pointes” хэв шинжийн ховдлын олон хэлбэрт тахикарди, зүрх зогсох)
- Толтеридон: Цитохром Р450 2D6 изоферментийн идэвх багассан өвчтөний толтеридоны биохүрэхүй ихсэнэ.
- Триметрексат: хортой нөлөө ихсэнэ (ясны хэм дарангуйлагдана, элэг ба бөөрний үйл ажиллагаа буурна, ходоод гэдэсний шархлаат гэмтэл).
- Лидокаин шимэгдсэний улмаас дараах бэлдмэлтэй хамт хэрэглэх үед доорх харилцан үйлчлэл илэрч болно:
- Зүрхний хэмнэл алдагдлын эсрэг бэлдмэл: лидокаины хортой нөлөө ихсэнэ.
- Циметидин: лидокаины клиренс багасна.
- Фенитоин ба барбитуратууд: цусны сийвэн дэх лидокаины түвшин багасна.
- : цусны сийвэн дэх лидокаины түвшин багасна.
Хэрэглэх арга ба тун
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Эм
Дисульфирам (Disulfiram)
Мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөх бусад эм › Архины хамаарлын үед хэрэглэх эм
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Эм
Лидокаин (Lidocaine)
Мэдээ алдуулах эм › Амидын бүлгийн хэсэг газрын мэдээ алдуулагч
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
Эм
Метронидазол (Metronidazole)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Нитроимидазолын уламжлал
Эм
Амиодарон (Amiodarone)
Зүрхний судасны өвчин › III бүлгийн хэм алдагдлын эсрэг эм
Зүрх зогсох, зүрх-уушгины сэхээн амьдруулалт (Cardiac arrest and cardiopulmonary resuscitation)
Зүрх зогсох гэдэг нь зүрхний хэм алдагдах, цусны эргэлт зогсох, амьсгал тасалдах, судасны пульс тэмтрэгдэхгүй болох, ухаан алдах шинжээр илэрдэг амь насанд аюултай нөхцөл байдал юм.
Эм
Карбамазепин (Carbamazepine)
Эпилепсийн эсрэг эм › Карбоксамидын уламжлал
Эм
Циклоспорин (Cyclosporine, ciclosporin)
Дархлаа дарангуйлах эм › Кальцинеурины дарангуйлагч · Нүдний эм › Нүдний бусад бэлдмэл
Эм
Фенобарбитал (Phenobarbital)
Эпилепсийн эсрэг эм › Барбитурат ба түүний уламжлал
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Эм
Теофиллин (Theophylline)
Амьсгалын замын бөглөрөлт өвчний эм › Ксантин
Эм
Прокаинамид (Procainamide)
Зүрхний судасны өвчин › Ia бүлгийн хэм алдагдлын эсрэг эм
Эм
Глимепирид (Glimepiride)
Чихрийн шижинд хэрэглэх эм › Сульфонилмочевины уламжлал
Эм
Оксибутинин (Oxybutynin)
Шээсний замын эм › Ойр ойрхон шээх ба шээс задгайрахад хэрэглэх эм
Эм
Оксикодон (Oxycodone)
Өвдөлт намдаах эм › Опиумын байгалийн алкалоид
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Эм
Пропранолол (Propranolol)
Бета-адреноблокатор › Сонгомол бус бета-адренорецепторын хориглогч