Нео-Пенотран Форте Л (Neo-Penotran Forte L) | ErdeMEDМикроскопийн Анатоми
Элэгний үйл ажиллагааны тойм
Метаболисаци (Биотрансформаци)
Үр хөврөлийн хөгжил
Глюкозын гемостаз (Glucose Homeostasis)
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.

Зураг: Элэгний харагдах байдал (A superior, B posterior, C anterior, D inferior)
Морфологийн ангилал
Холбогч эдийн таславчууд нь элгийг бүхэлд нь бүрхэх Tunica fibrosa (Glisson capsule)-г дотогш татсанаар элэг 4 дэлбэнд хуваагддаг. Lobus caudatus болон Lobus quadratus хооронд элэгний үүд (Porta hepatis) оршино. Элэгний доод гадаргуу facies visceralis талаас түүний 4 дэлбэн бүгд харагддаг.
- Lobus
- Lobus hepatis sinister (зүүн дэлбэн)
- Lobus hepatis dexter (баруун дэлбэн)
- Lobus caudatus (дөрвөлжин дэлбэн)
- Lobus quadratus (сүүлт дэлбэн буюу өнчин элэг)
- Элэгний үүд (Porta hepatis): Lobus caudatus und Lobus quadratus хооронд ташуу байрласан ховил. (Өөрөөр хэлбэл элэгний доод гадаргуу дээр H үсэг хэлбэрийн 3 ховил байгаагийн хөндлөн ховил нь) Энд элэгний үүдний гурвал (Portal )-ын судсууд орж гарна.
- Порталын гурвал (элэгний үүдний гурвал, Eng.: Portal Triad): Цөсний зам (Ductus hepaticus communis), V. portae hepatis болон A. hepatica propria (Элэгний гурвал гэх нэршил нь дутагдалтай)
Н үсгийн 2 босоо шилбийг баруун, зүүн дагуу ховил sulcus saggitalis dexter et sinister гэнэ.
Үйл ажиллагааны ангилал
Элэгний цусан хангамжаас нь шалтгаалан үйл ажиллагааны ангилал гэх нэршил гарч ирсэн ба үүнээс шалтгаалан 8 үелэлд (lat.: segmentum; Eng.: segment; цаашид сегмент) хуваана.
- Элэгний сегмент: элэгний үйл ажиллагааны нэгж, тус бүрийнх нь цусан хангамж порталын гурвалын салаанаас ирдэг.
- Дугаарлалт: Хойд талд байрлах сүүлт дэлбэн Lobus caudatus нь I сегмент. Сегмент бүрийг I сегментээс эхлэн цагийн зүүний дагуу дугаарлана. Харин IV сегментийг A болон B гэж хуваана.
Зураг: 1. Сегмент өнгөөр тодотгоход, 2. Элэгний харагдах байдлаас (A superior, B posterior, C anterior, D inferior) 3. Сегмент үүдэн вентэй харьцахад 4. Сегмент элэгний вентэй харьцахад
Зураг: СТ-Abdomen хөндлөн проекцд дээрээс доош гүйлгэх байдлаар
Холбоос
- Элэг нь олон төрлийн холбоосуудаар хэвлийн хана болон хөндийд бэхлэгдсэн байх ба түүний зарим холбоосууд нь ургийн үеийн судаснуудын хатингаршин үлдсэн үлдэгдэл нь байдаг.
Холбоосууд | Бэхлэгдэх хэсэг |
|---|
Lig. triangularium dextrum et sinistrum (Ligg. triangularia) | Өрц |
Lig. coronarium | Өрц |
Lig. falciforme hepatis | Хэвлийн өмнөд хана |
Lig. teres hepatis | Хүйс |
Lig. venosum | - V. umbilicalis
- V. cava inferior
|
Lig. hypatogastricum | Ходоод |
Lig. hepatoduodenale | 12 хуруу гэдэс |
- Элгийг урд талаас нь харвал дунд хэсэгт нь өвөрмөц холбоос харагдана. Үүнийг хадуур хэлбэрийн холбоос falciform гэнэ.
- Энэ нь үр хөврөлийн үед байдаг хүйн венийн үлдэгдэл юм.
- Энэ холбоос нь элгийг баруун зүүн 2 дэлбэнд хуваахаас гадна элгийг хэвлийн урд ханатай холбож байдаг.
- Элэгний хадуур хэлбэрийн холбоос нь элэгний ар дээд талд 2 салаалан титмэн холбоос lig.coronarium гэх ба элгийг өрцтэй холбож байдаг.
- Энэ холбоос нь цааш баруун зүүн гурвалжин холбоос lig. triangulare dextrum et sinistrum болно.
- Sulcus saggitalis dexter et sinister
- Үүний баруун ховил нь өмнө хэсэгтээ бага зэрэг өргөсөж цөсний хүүдийн хонхор fossa vesicae biliaris, зүүн нь өмнө хэсэгтээ элэгний дугуй холбоос lig.teres hepatis, түүний завсраар fissura ligamentum teretis тус тус бүрэлдэнэ.
- Баруун дагуу ховилын ар хэсэгт доод хөндийн венийн ховил sulcus venae cavae inferioris оршино.
- Элгийг бусад дотор эрхтэнтэй холбодог холбоосууд нь элэгний үүдээс эхлэнэ.
- Эхний холбоос lig.hepatogastricum нь элгийн ходоодтой холбодог.
- Дараагийн хобоос lig.hepatoduodenale нь арван хоёр хуруу гэдэстэй, мөн элэгний үүдээр орж гарч буй цөсний цорго, артери, вен, мэдрэлтэй холбогдоно. Lig.hepatorenale нь элэг ба баруун бөөрийг холбоно.
Цусан хангамж
Элэгний цусан хангамж нь бусад эрхтэнүүдийнхээс эрс ялгаатай. Элгэнд артери венийн бүтэцтэй нийтлэг цусны эргэлтээс (Vasa privata, өөрийгөө хангах хэрэгцээнд зориулагдсан судсууд) гадна нэмэлтээр үүдэн венийн цусны эргэлт (Vasa publica, бүх биеийг тэжээлээр хангах хэрэгцээнд зориулагдсан судсууд) байдаг. Элгэнд орж буй цусны 75% нь үүдэн венээр ,25% нь артераар дамжина.
- Vasa privata
- A. hepatica propria→ A. hepatica dextra/sinistra → Aa. interlobulares → Sinusoide
- Венийн урсгал: Синусойд дахь цус (liver sinusoid) → Төвийн вен (Vv. centrales) → Vv. sublobulares → V. hepatica dextra/sinistra/intermedia → V. cava inferior
- Vasa publica
- V. portae hepatis("Үүдэн вен")
- А. hepatica propria болон цөсний замын хамт синусойд хүртэл үргэлжилнэ
- Хэвлийн хөндийн хос биш эрхтэнүүдээс шим тэжээлээр баялаг, хүчилтөрөгчөөр бага цус цуглуулагддаг
- Венийн урсгал: Vasa privata-тай нийцнэ.
Элэгний үүдээр элэгний өөрийн артери a.hepatica propria (A. hepatica communis-ын үргэлжлэл) орж түүний гүнд салаалан тарж элэгний эс эдийг тэжээхээс гадна ба үүдэн вен v.portae hepatica нь хэвлийн хөндийн ихэнх эрхтнүүдээс цусыг хурааж элэгний үүдээр ордог. Тэдгээрийн жижиг хэсгүүд эс эдийн дундуур маш нарийн салаалан (vv. interlobulares, Aa. interlobulares нэрээр) Ductus biliferi interlobulares нийлэн перипорталын гурвал (Glisson´s Triad) үүсгэнэ. (Portal Triad-ын үргэлжлэлийн эцсийн төгсгөл хэмээн ойлгож болно)
Зураг: Элэгний артери А. Схем сегментийн хамт В. Цөсний сувагтай харилцсан байдлаар
Зураг: Үүдэн вен 1. Үүдэн венийн систем 2. Үүдэн венд цутгах судсууд дүрслэгдэв 3. Үүдэн вен ойрын шүргэлцэх эрхтнүүд болон үүдэн венд цутгах судсуудыг бодитоор дүрслэхэд 4. Үүдэн венд цутгах захын судсууд дүрслэгдэв 5. Үүдэн вен эхлэх буюу V. mesenterica superior et V. splenica нийлэх цэг бүсэлхийн 1-р нугаламтай цэрэгцэж байрлана.
Зураг: Үүдэн вен СТ-Abdomen-д тодосгогч бодистойгоор дүрслэгдсэн нь
Байршил зүй
Элэг нь хэвлийн дээд проекцд байрладаг ба үүнээс шалтгаалж хэвлийн хөндийн олон эрхтэнүүдтэй байршил зүйн хамааралтай. Түүний цуллаг зөөлөн эдээс хамаарч зэргэлдээх эрхтэнүүд нь элэгний гадуур дээр хэв/дэвсгэр/(impressio)-г үүсгэнэ.
Элэгний дэлбэн | Байршил зүйн холбоо | Элэгний гадаргуугын талбай нь хэв (Impressio) |
|---|
Lobus hepatis dexter | Бүдүүн гэдэс (Flexura colica dextra) | Impressio colica |
Duodenum (Pars superior) | Impressio duodenalis |
Баруун бөөр (oberer Pol) | Impressio renalis |
Баруун талын бөөрний дээд булчирхай | Impressio suprarenalis |
Lobus hepatis sinister | Ходоод (голчлон Antrum) | Impressio gastrica |
Улаан хоолой (Vestibulum cardiacum) | Impressio oesophageale |
ПорфириЭпилепсиЭлэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт 18 хүртлэх насны хүүхэд ба өсвөр насныханХэрэглэх үеийн болгоомжлолЭмчийн зөвлөгөөний дараа хэрэглэнэ. Эмчилгээний үед болон ээлж эмчилгээ дууссанаас хойш дор хаяж 3 өдрийн турш согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь дисульфирам төст урвал илэрч болно.Нео-Пенотран® Форте Л бэлдмэлийг өндөр тунгаар болон удаан хугацаагаар хэрэглэхийг зөвлөхгүй. Учир нь захын мэдрэлийн эмгэг ба таталтын хам шинж илэрч болзошгүй. ялангуяа арьсны том хэмжээний талбайд болон битүү боолтон дор хэрэглэсэн тохиолдолд зүрхний хэмнэл алдагдах, амьсгалахад хүндрэлтэй болох, комд орох бүр үхэлд хүргэж болно. Нео-Пенотран® Форте Л бэлдмэлийн найрлага дахь лидокаины шимэгдэлт маш бага байдаг. Хэсгийг мэдээгүйжүүлэх эмийн сөрөг үйлчлэл 1000 өвчтөнд 1-с цөөн ажиглагддаг. Бэлдмэлийн үйлдэл сулрах болон хэрэглэхэд хүндрэл үүсдэг учир Нео-Пенотран® Форте Л бэлдмэлийг сарын тэмдэг ирсэн үед хэрэглэхийг зөвлөхгүй.Пенотран® Форте Л бэлдмэлийг бэлгийн хөгжил нь бүрэн гүйцээгүй онгон ба залуу охидод хэрэглэхгүй.Лааны суурь бодистой харилцан үйлчилж болзошгүй тул лааг бэлгэвч болон хамгаалах диафрагмтай хамт хэрэглэхээс зайлсхийнэ.Эмчилгээний явцад хувийн эрүүл ахуйн бусад бүтээгдэхүүн (тампон, бие угаах бодис, спермицид) хэрэглэж болохгүй.Трихомонадын гаралтай үтрээний үрэвсэл оноштой өвчтөнд тэдний бэлгийн хамтрагчийг хамт эмчлэхийг зөвлөнө.- Бөөрний үйл ажиллагаа багасах үед бэлдмэлийн хагас ялгарлын хугацаа нь өөрчлөгддөггүй учир бэлдмэлийн тунг багасгах шаардлагагүй. Гэвч гемодиализ явуулах шаардлагатай бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлтийн үед бэлдмэлийн тунг зохицуулах хэрэгтэй.
- Бөөрний үйл ажиллагаа нь багассан өвчтөний лидокаины фармакокинетик өөрчлөгддөггүй боловч түүний метаболитын хуримтлал ихсэж болно. Ийм өвчтөнд Нео-Пенотран® Форте Л бэлдмэлийг хэрэглэхдээ уг онцлогийг анхаарах хэрэгтэй.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед- Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлтийн үед клиренс багасаж болно. Цусны сийвэн дэх түвшин нь ихэсдэгтэй холбоотойгоор метронидазол нь энцефалопатийн шинж тэмдгийг ихэсгэдэг учир элэгний энцефалопатитай өвчтөнд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Эмч эдгээр өвчтөнд бэлдмэлийн ашиг тус/эрсдлийг зайлшгүй сайтар харьцуулж үнэлэх бөгөөд хэрэв зайлшгүй шаардлагагүй байвал бэлдмэлийг хэрэглэхгүй.
- Элэгний үйл ажиллагаа багассан өвчтөнд лидокаины хагас ялгарлын хугацаа 2 дахин эсвэл түүнээс дээш ихсэж болно. Ийм өвчтөнд Нео-Пенотран® Форте Л бэлдмэлийг хэрэглэхдээ уг онцлогийг анхаарах хэрэгтэй.
Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэх ньДоор дурьдсан эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх үед метронидазол нь шимэгдсэний үр дүнд дараах төрлийн харилцан үйлчлэл илэрч болно:Согтууруулах ундаа: согтууруулах ундаа зохихгүй болно (дисульфирам төст урвал): зүрх хордуулах эрсдэл ихсэнэ (ЗЦБ-т Q-T интервал уртсах, “torsades de pointes” хэв шинжийн ховдлын олон хэлбэрт тахикарди, зүрх зогсох) Астемизол ба терфенадин: метронидазол эдгээр нэгдлийн метаболизмыг дарангуйлах ба цусны сийвэн дэх концентрацийг нь ихэсгэнэ.: цусны сийвэн дэх карбамазепины концентраци ихсэнэ.Циметидин: цусны сийвэн дэх метронидазолын концентраци ихсэнэ. Үүний улмаас төв мэдрэлийн системийн зүгээс гаж нөлөө илрэх эрсдэлтэй.: циклоспорины хортой нөлөө нэмэгдэнэ.Дисульфирам: төв мэдрэлийн системийн зүгээс өөрчлөлт (жишээ нь солиорлын урвал) илэрч болно.: цусны сийвэн дэх фторурацилын концентраци ба түүний хортой үйлдэл ихсэнэ.Литий: Литийн хортой үйлдэл ихсэх эрсдэлтэй.Ууж хэрэглэдэг цусны бүлэгнэлтийг саатуулах эм: цусны бүлэгнэлтийг саатуулах үйлдэл хүчжинэ (цус алдалт үүсэх өндөр эрсдэлтэй): фенитоины концентраци ихсэх ба метронидазолын концентраци багасна.:метронидазолын концентраци багасна.Цусан дахь элэгний фермент, (түүнийг гексокиназын аргаар тодорхойлох үед), ба түвшинд нөлөө ажиглагдсан.Миконазолын нитрат шимэгдсэний улмаас эмийн харилцан үйлчлэл илэрч болно.Аценокумарол, анизиндион, дикумарол, фенитоион, фенпрокумон, : цус алдах эрсдэл ихсэнэ.Астемизол, цизаприд, терфенадин: уг бэлдмэлүүдийн концентраци нь ихсэж клиренс нь багасаж болно.Карбамазепин: карбамазепины клиренс багасна.Циклоспорин: хортой нөлөө нь (Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх, цөс зогсонгиших, гаж мэдрэхүй) хүчжинэ.: опиоид бэлдмэлийн үйлдлийн (ТМС, амьсгал дарангуйлах) үргэлжлэх хугацаа уртсана.: цусан дахь сахарын хэмжээ багасах:оксибутинины клиренс багасах ба үүний улмаас цусны сийвэн дэх концентраци нь ихсэнэ (амны хөндийн салст бүрхүүл хуурайших, өтгөн хатах, толгойн өвдөлт): цусны сийвэн дэх оксикодоны концентраци ихсэх ба түүний клиренс багасна.Фенитоин ба фосфенитоин: хортой нөлөөний эрсдэлтэй (тэнцвэргүйдэх, гиперлекси, нистагм, салганах).Пимозид: зүрх хордуулах нөлөө (ЗЦБ-т Q-T интервал уртсах, “torsades de pointes” хэв шинжийн ховдлын олон хэлбэрт тахикарди, зүрх зогсох)Толтеридон: Цитохром Р450 2D6 изоферментийн идэвх багассан өвчтөний толтеридоны биохүрэхүй ихсэнэ.Триметрексат: хортой нөлөө ихсэнэ (ясны хэм дарангуйлагдана, элэг ба бөөрний үйл ажиллагаа буурна, ходоод гэдэсний шархлаат гэмтэл). Лидокаин шимэгдсэний улмаас дараах бэлдмэлтэй хамт хэрэглэх үед доорх харилцан үйлчлэл илэрч болно:Зүрхний хэмнэл алдагдлын эсрэг бэлдмэл: лидокаины хортой нөлөө ихсэнэ.Циметидин: лидокаины клиренс багасна.Фенитоин ба барбитуратууд: цусны сийвэн дэх лидокаины түвшин багасна.: цусны сийвэн дэх лидокаины түвшин багасна.Хэрэглэх арга ба тун
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.