Дэд гарчиг
Нифедипин (Nifedipin)
Technolog PJSC
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Олон улсын нэршил
- Нифедипин (Nifedipine)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- o Эмийн бэлдмэлийн үндсэн үйлчлэгч бодис болон найрлага дах аль нэг бодист хэт мэдрэгшилт
- o Бусад дигидропиридинд хэт мэдрэгшилт
- o Зүрхний гаралтай шок
- o Гол судасны хүнд хэлбэрийн нарийсал
- o Порфири
- o Зүрхний булчингийн шигдээсийн үе эсвэл шигдээсээс хойш 1 сарын дотор
- o Миокардын шигдээсийн хоёрдогч урьдчилан сэргийлэлт
- o -тэй хамт хэрэглэх (ферментүүд идэвхжсэнээр сийвэнд нифедипиний хэмжээ хангалттай түвшинд хүрэхгүй)
- o Зүрхний тогтворгүй бах
- o Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин буюу Кроны өвчин.
- Бусад эмийн бэлдмэлүүд ба эмийн хэлбэрүүдтэй харилцан нөлөөлөл:
- o Нифедипинийг артерийн даралт бууруулах бэлдмэл, бетта блокаторууд, шээс хөөх эм, ба хяналттай чөлөөлөгддөг изосорбид зэрэг эмийн бэлдмэлийн аль нэгтэй нь хамт хэрэглэх тохиолдолд түүний синергист үйлдлийг харгалзан үзэх шаардлагатай.
- o Нифедипин нь цусны сийвэн дэх дигоксины концентрацийг нэмэгдүүлж болзошгүй. Нифедипиний тунг ихэсгэх мөн эмчилгээг зогсоох замаар нифедипиний эмчилгээний эхэн үед дигоксины цусны сийвэн дэх концентрацийг хянах шаардлагатай.
- o Нифедипин нь магнийн сульфатын хоруу чанар болох мэдрэл булчингийн хориг үүсгэх нөлөөг ихэсгэнэ. Нифедипин болон магнийн сульфатыг хамт хэрэглэх нь аюултай бөгөөд өвчтөний амь насанд аюул учруулж болзошгүй учир эдгээр эмийг хамтад нь хэрэглэхийг зөвлөдөггүй.
- Циметидин
- o Нифедипин болон циметидиныг хамт хэрэглэх тохиолдолд нифедипины цусны сийвэн дэх концентрацийг нэмэгдүүлэх ба түүний даралт бууруулах нөлөөг ихэсгэж болзошгүй. Циметидин нь цитохром CYP3А4 изоферментийн үйлдлийг дарангуйлна. Циметидин хэрэглэж буй өвчтнүүдэд нифедипиний тунг аажим нэмэх замаар анхаарал болгоомжтой хэрэглэнэ.
- o Хинупристин, далфопристин нь цусны сийвэн дэх нифедипиний түвшинг нэмэгдүүлдэг.
- ,
- o Нифедипинийг хамт хэрэглэсэн тохиолдолд цусны сийвэн дэх карбамазепин болон фенитоины концентрацийг нэмэгдүүлж болзошгүй. Нифедипин, фенитоин эсвэл карбамезапин нэгэнт хэрэглэж буй өвчтөн эмнэлгийн нарийн хяналтанд байлгах шаардлагатай. Цусны сийвэн дэх карбамазепин болон фенитоины концентраци ихэссэн эсвэл хоруу чанар илэрсэн тохиолдолд эдгээр эмийн тунг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.
- Хинидин
- o Нифедипин нь хинидиний цусны сийвэн дэх концентрацийг багасгадаг бөгөөд хинидин хэрэглэж байгаа үед нифедипиний үйлдэлд мэдрэг чанарыг ихэсгэж болзошгүй. Хинидин хэрэглэж байгаа өвчтөн нифедипиний эмчилгээг эхэлбэл нифедипиний гаж нөлөө илэрч болзошгүй тул анхаарал болгоомжлол шаардлагатай. Нифедипиний эмчилгээ эхлэхээс өмнө болон эмчилгээ дуусах үйл явцад цусны сийвэн дэх хинидины түвшинг хянах; мөн хинидины тунг багасгах шаардлагатай.
- o Нифедипин болон теофиллиныг хамт хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх теофиллины концентраци ихсэх, багасах буюу эсвэл өөрчлөгдөхгүй байж болно. Цусны сийвэн дэх теофиллины концентрацийг хянаж байх мөн шаардлагатай тохиолдолд тунг нь зохицуулахыг зөвлөдөг.
- Рифампицин
- o Нифедипин болон рифампициныг хамт хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх нифедипиний концентраци багасаж болзошгүй ба үүнийг даган түүний эмчилгээний үйлдэл буурч болно. өвчин хөдлөл эсвэл цусны даралт ихсэлттэй үед нифедипин болон рифампицин хамт хэрэглэх тохиолдолд нифедипиний тунг ихэсгэх шаардлагатай.
- o нь нифедипиний уусалтыг багасгаж, тунгийн алдагдалд хүргэж болзошгүй.
- o Нифедипинийг винкристинтэй хамт хэрэглэсэн тохиолдолд винкристины ялгаралт буурах тохиолдол ажиглагдсан.
- Цефалоспорин
- o Нифедипин болон цефалоспориныг хамт хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх цефалоспорины хэмжээ ихэсдэг.
- , ,
- o Нифедипин болон итраконазол (мөн цитохром CYP3А4 изоферментийн үйлдлийг удаашруулах үйлдэлтэй бусад мөөгөнцрийн эсрэг азолийн бэлдмэл, эритромицин болон кларитромицин)-ыг хамт хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх нифедипиний концентраци ихсэх ба түүний үйлдэл хүчжинэ. Нифедипиний тунг бууруулах (боломжтой тохиолдолд) эсвэл нифедипиний гаж нөлөө илэрсэн үед мөөгөнцрийн эсрэг бэлдмэлийн хэрэглээг зогсоох шаардлагатай.
- , ритонавир эсвэл саквинавир
- o Нифедипин болон циклоспорин, ритонавир эсвэл саквинавир (эдгээр эмийн бэлдмэлүүд нь цитохром CYP3А4 изоферментийн үйлдлийг удаашруулах үйлдэл үзүүлдэг)-тай хамт хэрэглэх тохиолдолд ийлдэс дэх нифедипиний концентраци ихсэх ба түүний үйлдэл хүчжинэ. Гаж нөлөө илэрсэн тохиолдолд нифедипиний тунг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.
- o Элэг шилжүүлэн суулгасан өвчтөнд нифедипин болон такролимус (такролимус нь цитохром CYP3А4 ферментийн нөлөөгөөр хувирдаг)-ыг хамт хэрэглэхэд ийлдэс дэх такролимусын концентрацийн ихсэлт ажиглагдсан. Энэхүү харилцан үйлчлэлийн ач холбогдол болон эмнэлзүйн үр дагавар судлагдаагүй байна.
- o Нифедипиний эмчилгээ хийлгэж буй өвчтөнд фентанил нь артерийн даралтыг багасаж болзошгүй. Мэс заслын унтуулганд фентанилыг хэрэглэх тохиолдолд хамгийн багадаа 36 цагийн өмнө нифедипиний хэрэглээг зогсоох шаардлагатай.
- зэрэг антикоагулянтууд
- o Кумарин зэрэг антикоагулянтын эмчилгээ хийлгэж буй өвчтөн нифедипин хэрэглэсний дараа протромбины хугацаа уртассан нь ажиглагдсан. Энэхүү харилцан үйлчлэлийн ач холбогдол нь бүрэн судлагдаагүй болно.
- Метахолин
- o Нифедипин нь гуурсан хоолойн метахолинд үзүүлэх хариу үйлдлийг өөрчилж болзошгүй. Метахолин хэрэглэсэн бронхи сэдрээх өвөрмөц бус сорилоос өмнө нифедипиний эмчилгээг зогсоох хэрэгтэй. (боломжийн хэрээр)
- o Кальцийн антагонист болох хэрэглээнд үндэслэн дараах харилцан үйлчлэл нифедипинд мөн адил илэрч болохыг үгүйсгэхгүй: карбамазепин, – нифедипиний сийвэн дэх түвшинг багасгана; макролидууд (ялангуяа эритромицин), , нефазодон, вальпроины хүчил зэрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэвэл нифедипиний сийвэн дэх түвшин ихэснэ.
- ХДХВ протеаза саатуулагчид
- o Нифедипин болон ХДХВ протеаза саатуулагчид (ритонавир гэх мэт) бэлдмэлүүдийн харилцан үйлчлэлийн талаар эмнэлзүйн судалгаа хийгээдээгүй байна. Энэ бүлгийн эмийн бэлдмэлүүд нь цитохром Р450 3А4 системийг дарангуйлдаг байна. Үүнээс гадна, эдгээр эмийн бэлдмэлүүд нь in vitro орчинд цитохром Р450 3А4–хамааралт нифедипиний бодисын солилцооны хувиралтыг саатуулдаг. Нифедипин болон ХДХВ протеаза саатуулагчидыг нифедипинтэй хамт хэрэглэвэл нифедипиний системийн өмнөх хувирал багасаж, үйлдэл угаагдан хорогдох хугацаа богиносдог тул цусны сийвэн дэх нифедипиний концентраци илэрхий ихэсэж болохыг үгүйсгэх аргагүй.
- Мөөгөнцрийн эсрэг азолын бүлгийн эмүүд
- o Нифедипин болон зарим азолын бүлгийн мөөгөнцрийн эсрэг эмийн бэлдмэл( гэх мэт)-ийн харилцан үйлчлэлийн талаар судалгаа хийгдээгүй байна. Энэ бүлгийн эмийн бэлдмэл нь цитохром Р450 3А4 системийг саатуулах үйлдэл үзүүлнэ. Нифедипинтэй хамт ууж хэрэглэсний дараа тэдгээрийн метаболизмын өмнөх элименаци багассаны улмаас системийн биохүрэхүй илэрхий ихсэхийг үгүйсгэх аргагүй.
- Цусны даралт бууруулах бэлдмэлүүд
- o Нифедипин болон доор дурдсан бусад цусны даралт бууруулах эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх тохиолдолд цусны даралт бууруулах нөлөө нь ихсэж болзошгүй:
- § Шээс хөөх эмүүд
- § β-адреноблокаторууд (зарим тохиолдолд зүрхний шигдээс үүсэж болзошгүй)
- § Ангиотензин хувиргагч ферментийг (АСЕ) саатуулагчид
- § Ангиотензин рецепторын антагонистууд
- § Бусад кальцийн антагонистууд
- § α- адреноблокаторууд
- § фосфодиэстераза–5(РDE) хориглогчид
- § α-.
- Усан үзэмний шүүс
- o Усан үзэмний шүүс нь ийлдэс дэх нифедипиний концентрацийг ихэсгэх мөн түүний цусны даралт бууруулах нөлөөг хүчжүүлэх болон судас тэлсэний улмаас үүссэн гаж нөлөөний давтамжийг ихэсгэнэ.
- Бусад төрлийн харилцан нөлөөлөл
- o Нифедипин хэрэглэснээр шээсэн дэх ваниллилманделийн хүчлийн концентрацийг спектрфотометрээр тодорхойлох үед хуурамч-эерэг үр дүн илрэхэд хүргэж болзошгүй (гэвч, энд үзүүлж буй нөлөө нь өндөр-идэвхит шингэний хроматографийн аргыг ашиглаж байх үед ажиглагддаагүй).
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.
Эм
Рифампицин (Rifampicin)
Микобактерийн эсрэг эм › Сүрьеэгийн эсрэг антибиотик
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Кроны өвчин (Crohn's disease)
Кроны өвчин нь тодорхой бус шалтгаантай гэдэсний үрэвсэлт өвчин юм. Шархлаат колитоос ялгаатай нь Кроны өвчин нь бүдүүн гэдсээр хязгаарлагдахгүй бөгөөд хоол боловсруулах замын аль ч хэсэгт тохиолдож болдог.
Эм
Нитроглицерин (Nitroglycerin)
Зүрхний судасны өвчин › Органик нитрат
Эм
Магнийн сульфат (Magnesium sulfate)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Электролитийн уусмал
Эм
Карбамазепин (Carbamazepine)
Эпилепсийн эсрэг эм › Карбоксамидын уламжлал
Эм
Теофиллин (Theophylline)
Амьсгалын замын бөглөрөлт өвчний эм › Ксантин
Цээжний бах
цээжний бах (Angina pectoris, стенокарди) хэмээн нэрлэгдэх, зүрхний булчингийн ишемигээс үүсэх өвөрмөц цээжний өвдөлт
Артерийн гипертензи (Arterial hypertension)
Хамгийн багадаа 3 удаагийн ирэлтийн үзлэгт (1 удаагийн ирэлтэнд 2-3 удаагийн хэмжилт хийх), нийт 4-6 удаагийн хэмжилтээр систолын даралт ≥ 130 мм МУБ ба диастолын даралт ≥ 80 мм МУБ байх.
Эм
Дилтиазем (Diltiazem)
Кальцийн сувгийн хориглогч › Бензотиазепины уламжлал
Эм
Винкристин (Vincristine)
Хавдрын эсрэг эм › Винка алкалоид ба түүний аналог
Эм
Итраконазол (Itraconazole)
Системийн мөөгөнцрийн эсрэг эм › Триазол ба тетразолын уламжлал
Эм
Эритромицин (Erythromycin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Макролид
Эм
Кларитромицин (Clarithromycin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Макролид
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Эм
Циклоспорин (Cyclosporine, ciclosporin)
Дархлаа дарангуйлах эм › Кальцинеурины дарангуйлагч · Нүдний эм › Нүдний бусад бэлдмэл
Эм
Такролимус (Tacrolimus)
Арьсны бусад бэлдмэл › Кортикостероидоос бусад дерматитын эм · Дархлаа дарангуйлах эм › Кальцинеурины дарангуйлагч
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Антикоагулянт бүлгийн эмүүд (Anticoagulants)
Антикоагулянтын бүлгийн эмүүдийг Тархины харвалт, Тосгуурын жирвэгнээ, Титэм судасны цочмог хам шинж, Мэс заслын өмнө болон дараа, хэвтрийн өвчтөнүүдэд тромбэмболийн эмгэгүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хэрэглэнэ.
Эм
Нимодипин (Nimodipine)
Кальцийн сувгийн хориглогч › Дигидропиридины уламжлал
Эм
Фенобарбитал (Phenobarbital)
Эпилепсийн эсрэг эм › Барбитурат ба түүний уламжлал
Эм
Флуоксетин (Fluoxetine)
Сэтгэцийн үйл ажиллагааг идэвхжүүлэх эм › Серотонины эргэн шимэгдэлтийг сонгомлоор дарангуйлагч
Хүний Дархлал Хомсдолын Вирус (Human Immunodeficiency Virus)
Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар нь маш нарийн төвөгтэй иж бүрдэл эмгэгүүдийг нөхцөлдүүлэн эцэст нь дархлааны архаг хомсдолд хүргэдэг.
Эм
Кетоконазол (Ketoconazole)
Эмэгтэйчүүдийн халдвар ба үрэвслийн эсрэг, антисептик эм › Үтрээнд хэрэглэх имидазолын уламжлал
Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.