Нифедипин (Nifedipin) | ErdeMEDЭмгэг жам
Эмнэлзүйн шинж тэмдэг
Яаралтай тусламжийн менежмент
Оношилгоо
ЭХО
Мониторинг
Менежмент
Вазопрессор ба инотроп
→ Гиповолемийн шок
→ Кардиогений шок
→ Бөглөрөлтийн шок
→ Хувиарлалтын шок
Септикийн шок
Анафилаксийн шок
Неврогений шок
Refractory shock
Эх сурвалж
Арьсны уян хатан чанар буурсан, салст мембран хуурай байхҮндсэн шалтгааны үед илрэх шинж тэмдгүүд: ж.нь., хоол боловсруулах замаас цус алдах үед, суулгалт - ↓ CVP
- ↓↓PCWP
- ↓ CO
- ↑ SVR
- ↑ HR
- ↓ SVO2
|
- Шингэн сэлбэх эмчилгээ
- Цус сэлбэх
- Гемостатикыг хянах
|
Кардиогений шок | - Зүрхний ишеми
- Хэм алдалт
- Хавхлагын эмгэгүүд
- Зүрхийг сонгомлоор хордуулдаг бодис, эмэнд өртөх
| - Хүйтэн хөлс даасан, захын мөчид хөлөрсөн чийглэг байх бөгөөд капиллярын эргэн дүүрэх хугацаа уртасна.
- JVP нэмэгдсэн, хүзүүний венүүд тэлсэн
- Зүрхний дутагдлын эмнэлзүйн шинжүүд
- Үндсэн шалтгааны үед илрэх шинж тэмдгүүд: ж.нь., цээжээр өвдөх, зүрх дэлсэх, ухаан алдах, шинэ шуугиан илрэх эсвэл өмнөх шуугиан нэмэгдэх
| - ↑ CVP
- ↑PCWP
- ↓↓ CO
- ↑ SVR
- Variable HR
- ↓ SVO2
| - Шингэний хариу урвалд тохируулан судсаар шингэн сэлбэх
- Инотроп дэмжлэг
- Вазопрессор хэрэглэх
- Диуретик хэрэглэх
- Давтан эмчилгээ, эсвэл шингэн тэсвэртэй хурц зүрхний дутагдлыг эмчлэх
|
Бөглөрөлт шок | - Баруун ховдлын диастолын дүүрэлт алдагдах
- Венийн буцах урсгал саатах (ж.нь., хүнд хэлбэрийн хий үүсч цээжний хөндий дэх даралт нэмэгдэх — )
- Ховдлын дараах ачаалал (afterload) нэмэгдэх
| - Хүйтэн хөлс даасан, захын мөчид хөлөрсөн чийглэг байх бөгөөд капиллярын эргэн дүүрэх хугацаа уртасна.
- JVP нэмэгдсэн, хүзүүний венүүд тэлсэн
- Үндсэн шалтгааны үед илрэх шинж тэмдгүүд: ж.нь., цээжээр өвдөх, амьсгалын шуугиан буурах, цагаан мөгөөрсөн хоолой хазайх, зүрхний авиа бүдэг сонсогдох, гүн венийн тромбозын () эмнэлзүйн шинжүүд илэрнэ.
| - ↑ CVP
- ↑ эсвэл ↓ PCWP
- ↓↓ CO
- ↑ SVR
- ↑ HR
- ↓ SVO2
| - Шингэн сэлбэх эмчилгээ
- Бөглөрлийг арилгах эмчилгээ, ж.нь.:
- Перикардиоцентез
- Зүүгээр хийн даралтыг багасгах, дараа нь гуурсаар цээж хөндийд дренаж тавих
- Бүлэнг уусгах эмчилгээ
|
Шокын төрөл, хураангуй |
|---|
Төрөл | Шокын шалтгаан | Ялган оношлох эмнэлзүйн шинжүүд | Гемодинамикийн параметрүүдийн өөрчлөлт | Эмчилгээний сонголт |
|---|
Хувиарлалтын шок | Септик шок (түгээмэл) | | - Эрт үед: арьс улайсан, халуун; капиллярын дүүрэлт хэвийн
- Хожуу үед: хүйтэн хөлс даасан, захын мөчид хөлөрсөн чийглэг байх бөгөөд капиллярын эргэн дүүрэх хугацаа уртасна.
- Сепсисийн шинжүүд: жишээ нь, халуурах, -ийн шалгуур үзүүлэлтүүд
- Үндсэн халдварын шинжүүд: жишээ нь, уушгины хатгалгааны хэв шинжит шинжүүд, менингизмус
| - ↓ CVP
- Хэвийн эсвэл ↓ PCWP
- ↑ эсвэл ↓CO
- ↓↓ SVR
- ↑ HR
- ↑ SVO2
| - Шингэн сэлбэх эмчилгээ
- Вазопрессор
- Антибиотик
- Халдварын шалтгааныг олж хянах
|
Анафилаксийн шок | | - Харшлын сэжигтэй эсвэл аллергентэй хавьтсан
- Богино хугацаанд эхэлсэн хэдэн минутаас хэдэн цагийн дотор
- Анафилаксын клиник шинж тэмдгүүд
| - ↓ CVP
- ↓↓PCWP
- ↑ эсвэл ↓CO
- ↓↓ SVR
- ↑ HR
- ↑ SVO2
| - Шингэн сэлбэх эмчилгээ
|
Нейрогенийн шок | - Төв мэдрэлийн эрхтэн тогтолцооны гэмтэл
| - Улайсан, халуун арьс
- Брадикарди
- Үндсэн өвчний шалтгааны шинжүүд: мэдрэлийн үйл ажиллагааны алдагдал
| - ↓ CVP
- ↓↓PCWP
- ↓ CO
- ↓↓ SVR
- ↓ HR
- Хэвийн эсвэл ↑ SVO2
| - Шингэн сэлбэх
- Вазопрессор хэрэглэх
- Брадикардийн үед хэрэглэх
|
Шокын үед гемодинамикт илрэх өөрчлөлтүүд |
|---|
Шок | Зүрхний минутын эзлэхүүн (CO) | Өмнөх ачаалал (ж.нь., PCWP) | Дараах ачаалал (ж.нь., SVR) | Шингэний хариу урвал үзүүлэх магадлал |
|---|
Гиповолемийн | | | | |
Кардиогений | | | | |
Бөглөрөлт | | | | |
Хувиарлалтын шок | - Неврогений үед: ↓
- Септик ба анафилаксийн үед
| | | |
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Бусад эмийн бэлдмэлүүд ба эмийн хэлбэрүүдтэй харилцан нөлөөлөл:o Нифедипинийг артерийн даралт бууруулах бэлдмэл, бетта блокаторууд, шээс хөөх эм, ба хяналттай чөлөөлөгддөг изосорбид зэрэг эмийн бэлдмэлийн аль нэгтэй нь хамт хэрэглэх тохиолдолд түүний синергист үйлдлийг харгалзан үзэх шаардлагатай.o Нифедипин нь цусны сийвэн дэх дигоксины концентрацийг нэмэгдүүлж болзошгүй. Нифедипиний тунг ихэсгэх мөн эмчилгээг зогсоох замаар нифедипиний эмчилгээний эхэн үед дигоксины цусны сийвэн дэх концентрацийг хянах шаардлагатай.o Нифедипин нь магнийн сульфатын хоруу чанар болох мэдрэл булчингийн хориг үүсгэх нөлөөг ихэсгэнэ. Нифедипин болон магнийн сульфатыг хамт хэрэглэх нь аюултай бөгөөд өвчтөний амь насанд аюул учруулж болзошгүй учир эдгээр эмийг хамтад нь хэрэглэхийг зөвлөдөггүй.Циметидинo Нифедипин болон циметидиныг хамт хэрэглэх тохиолдолд нифедипины цусны сийвэн дэх концентрацийг нэмэгдүүлэх ба түүний даралт бууруулах нөлөөг ихэсгэж болзошгүй. Циметидин нь цитохром CYP3А4 изоферментийн үйлдлийг дарангуйлна. Циметидин хэрэглэж буй өвчтнүүдэд нифедипиний тунг аажим нэмэх замаар анхаарал болгоомжтой хэрэглэнэ.o Хинупристин, далфопристин нь цусны сийвэн дэх нифедипиний түвшинг нэмэгдүүлдэг., o Нифедипинийг хамт хэрэглэсэн тохиолдолд цусны сийвэн дэх карбамазепин болон фенитоины концентрацийг нэмэгдүүлж болзошгүй. Нифедипин, фенитоин эсвэл карбамезапин нэгэнт хэрэглэж буй өвчтөн эмнэлгийн нарийн хяналтанд байлгах шаардлагатай. Цусны сийвэн дэх карбамазепин болон фенитоины концентраци ихэссэн эсвэл хоруу чанар илэрсэн тохиолдолд эдгээр эмийн тунг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.Хинидинo Нифедипин нь хинидиний цусны сийвэн дэх концентрацийг багасгадаг бөгөөд хинидин хэрэглэж байгаа үед нифедипиний үйлдэлд мэдрэг чанарыг ихэсгэж болзошгүй. Хинидин хэрэглэж байгаа өвчтөн нифедипиний эмчилгээг эхэлбэл нифедипиний гаж нөлөө илэрч болзошгүй тул анхаарал болгоомжлол шаардлагатай. Нифедипиний эмчилгээ эхлэхээс өмнө болон эмчилгээ дуусах үйл явцад цусны сийвэн дэх хинидины түвшинг хянах; мөн хинидины тунг багасгах шаардлагатай.o Нифедипин болон теофиллиныг хамт хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх теофиллины концентраци ихсэх, багасах буюу эсвэл өөрчлөгдөхгүй байж болно. Цусны сийвэн дэх теофиллины концентрацийг хянаж байх мөн шаардлагатай тохиолдолд тунг нь зохицуулахыг зөвлөдөг.Рифампицинo Нифедипин болон рифампициныг хамт хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх нифедипиний концентраци багасаж болзошгүй ба үүнийг даган түүний эмчилгээний үйлдэл буурч болно. өвчин хөдлөл эсвэл цусны даралт ихсэлттэй үед нифедипин болон рифампицин хамт хэрэглэх тохиолдолд нифедипиний тунг ихэсгэх шаардлагатай. o нь нифедипиний уусалтыг багасгаж, тунгийн алдагдалд хүргэж болзошгүй.o Нифедипинийг винкристинтэй хамт хэрэглэсэн тохиолдолд винкристины ялгаралт буурах тохиолдол ажиглагдсан.Цефалоспоринo Нифедипин болон цефалоспориныг хамт хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх цефалоспорины хэмжээ ихэсдэг., , o Нифедипин болон итраконазол (мөн цитохром CYP3А4 изоферментийн үйлдлийг удаашруулах үйлдэлтэй бусад мөөгөнцрийн эсрэг азолийн бэлдмэл, эритромицин болон кларитромицин)-ыг хамт хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх нифедипиний концентраци ихсэх ба түүний үйлдэл хүчжинэ. Нифедипиний тунг бууруулах (боломжтой тохиолдолд) эсвэл нифедипиний гаж нөлөө илэрсэн үед мөөгөнцрийн эсрэг бэлдмэлийн хэрэглээг зогсоох шаардлагатай. , ритонавир эсвэл саквинавирo Нифедипин болон циклоспорин, ритонавир эсвэл саквинавир (эдгээр эмийн бэлдмэлүүд нь цитохром CYP3А4 изоферментийн үйлдлийг удаашруулах үйлдэл үзүүлдэг)-тай хамт хэрэглэх тохиолдолд ийлдэс дэх нифедипиний концентраци ихсэх ба түүний үйлдэл хүчжинэ. Гаж нөлөө илэрсэн тохиолдолд нифедипиний тунг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.o Элэг шилжүүлэн суулгасан өвчтөнд нифедипин болон такролимус (такролимус нь цитохром CYP3А4 ферментийн нөлөөгөөр хувирдаг)-ыг хамт хэрэглэхэд ийлдэс дэх такролимусын концентрацийн ихсэлт ажиглагдсан. Энэхүү харилцан үйлчлэлийн ач холбогдол болон эмнэлзүйн үр дагавар судлагдаагүй байна. o Нифедипиний эмчилгээ хийлгэж буй өвчтөнд фентанил нь артерийн даралтыг багасаж болзошгүй. Мэс заслын унтуулганд фентанилыг хэрэглэх тохиолдолд хамгийн багадаа 36 цагийн өмнө нифедипиний хэрэглээг зогсоох шаардлагатай.o Кумарин зэрэг антикоагулянтын эмчилгээ хийлгэж буй өвчтөн нифедипин хэрэглэсний дараа протромбины хугацаа уртассан нь ажиглагдсан. Энэхүү харилцан үйлчлэлийн ач холбогдол нь бүрэн судлагдаагүй болно.Метахолинo Нифедипин нь гуурсан хоолойн метахолинд үзүүлэх хариу үйлдлийг өөрчилж болзошгүй. Метахолин хэрэглэсэн бронхи сэдрээх өвөрмөц бус сорилоос өмнө нифедипиний эмчилгээг зогсоох хэрэгтэй. (боломжийн хэрээр)o Кальцийн антагонист болох хэрэглээнд үндэслэн дараах харилцан үйлчлэл нифедипинд мөн адил илэрч болохыг үгүйсгэхгүй: карбамазепин, – нифедипиний сийвэн дэх түвшинг багасгана; макролидууд (ялангуяа эритромицин), , нефазодон, вальпроины хүчил зэрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэвэл нифедипиний сийвэн дэх түвшин ихэснэ.ХДХВ протеаза саатуулагчид o Нифедипин болон ХДХВ протеаза саатуулагчид (ритонавир гэх мэт) бэлдмэлүүдийн харилцан үйлчлэлийн талаар эмнэлзүйн судалгаа хийгээдээгүй байна. Энэ бүлгийн эмийн бэлдмэлүүд нь цитохром Р450 3А4 системийг дарангуйлдаг байна. Үүнээс гадна, эдгээр эмийн бэлдмэлүүд нь in vitro орчинд цитохром Р450 3А4–хамааралт нифедипиний бодисын солилцооны хувиралтыг саатуулдаг. Нифедипин болон ХДХВ протеаза саатуулагчидыг нифедипинтэй хамт хэрэглэвэл нифедипиний системийн өмнөх хувирал багасаж, үйлдэл угаагдан хорогдох хугацаа богиносдог тул цусны сийвэн дэх нифедипиний концентраци илэрхий ихэсэж болохыг үгүйсгэх аргагүй.Мөөгөнцрийн эсрэг азолын бүлгийн эмүүдo Нифедипин болон зарим азолын бүлгийн мөөгөнцрийн эсрэг эмийн бэлдмэл( гэх мэт)-ийн харилцан үйлчлэлийн талаар судалгаа хийгдээгүй байна. Энэ бүлгийн эмийн бэлдмэл нь цитохром Р450 3А4 системийг саатуулах үйлдэл үзүүлнэ. Нифедипинтэй хамт ууж хэрэглэсний дараа тэдгээрийн метаболизмын өмнөх элименаци багассаны улмаас системийн биохүрэхүй илэрхий ихсэхийг үгүйсгэх аргагүй.Цусны даралт бууруулах бэлдмэлүүдo Нифедипин болон доор дурдсан бусад цусны даралт бууруулах эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх тохиолдолд цусны даралт бууруулах нөлөө нь ихсэж болзошгүй:§ Шээс хөөх эмүүд§ Ангиотензин хувиргагч ферментийг (АСЕ) саатуулагчид§ Ангиотензин рецепторын антагонистууд§ Бусад кальцийн антагонистууд§ α- адреноблокаторууд§ фосфодиэстераза–5(РDE) хориглогчид§ α-.Усан үзэмний шүүсo Усан үзэмний шүүс нь ийлдэс дэх нифедипиний концентрацийг ихэсгэх мөн түүний цусны даралт бууруулах нөлөөг хүчжүүлэх болон судас тэлсэний улмаас үүссэн гаж нөлөөний давтамжийг ихэсгэнэ.Бусад төрлийн харилцан нөлөөлөлo Нифедипин хэрэглэснээр шээсэн дэх ваниллилманделийн хүчлийн концентрацийг спектрфотометрээр тодорхойлох үед хуурамч-эерэг үр дүн илрэхэд хүргэж болзошгүй (гэвч, энд үзүүлж буй нөлөө нь өндөр-идэвхит шингэний хроматографийн аргыг ашиглаж байх үед ажиглагддаагүй).Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.