Дэд гарчиг
Нурофен (Nurofen)
Reckitt Benckiser Healthcare International Ltd
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Олон улсын нэршил
- Ибупрофен (Ibuprofen)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Нурофен®-ыг насанд хүрэгчид болон 6 наснаас дээш, 20 кг-аас дээш жинтэй хүүхдэд дараах тохиолдолд хэрэглэнэ:
- Толгойн өвдөлт, мигрень, шүдний өвдөлт, сарын тэмдгийн өвдөлт, мэдрэлийн өвдөлт, нурууны өвдөлт, булчин болон хэрэхийн гаралтай өвдөлт, үений өвдөлт.
- Томуу, ханиадны үед илрэх халууралт (халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, хоолой өвдөх, бие хөндүүрлэх, чичрэх).
- Энэхүү эмийг өвдөлт, үрэвсэл, халууралт намдаах зорилгоор шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Нурофен® бэлдмэлийн үйлдлийн механизм
- Ибупрофен нь өвдөлт, үрэвсэл, халуурах урвалын медиатор болох простагландины нийлэгжилтийг дарангуйлан саатуулдаг.
- Үүний үр дүнд өвдөлт, хаван, халууралт буурна.
- Бэлдмэлийг уусны дараа сийвэнд дээд концентраци нь 1–2 цагийн дотор дээд хэмжээндээ хүрнэ.
- Бэлдмэлийг хооллох үед хэрэглэхэд цусан дахь концентраци нь дээд хэмжээнд хүрэх хугацаа нь уртасч болзошгүй.
- Нурофен бэлдмэлийг ууснаас хойш 8 цаг ба түүнээс дээш хугацаанд цусны сийвэнд илэрч байдаг.
- Нурофен®-ыг дараах тохиолдолд хэрэглэхгүй:
- Ибупрофен болон хавсралт зааврын 6-р бүлэгт дурдсан туслах найрлагуудын аль нэгэнд харшилтай бол
- Бронхын багтраа, хамар ба хамрын дайвар хөндийн дахилтат ургацаг, болон бусад СБҮЭБ-д хэт мэдрэг (өмнөх ийм түүхтэй ч байсан ч)
- Хоол боловсруулах эрхтний салст бүрхүүлийн үрэвсэл, шархлаа үүсгэдэг өвчнүүд (үүнд ходоод болон 12 нугалаа гэдэсний шарх, Кроны өвчин, шархлаат колит зэрэг орно), мөн идэвхтэй шатандаа байгаа шархлаа эсвэл шархлаанаас үүдэлтэй дотоод цус алдалт, эсвэл өмнө нь хоёр ба түүнээс олон удаа батлагдсан шархлаа эсвэл цус алдалтын тохиолдол гарч байсан бол
- Өмнө нь стероид бус үрэвслийн эсрэг эм (СБҮЭБ) хэрэглэсний улмаас үүссэн ходоод гэдэсний шархнаас цус алдалт эсвэл цооролттохиолдож байсан бол
- Хүнд хэлбэрийн зүрхний дутагдал (Нью-Йоркийн зүрх судлалын холбооны ангиллаар IV зэрэг / IV/)
- Хүнд хэлбэрийн бөөр, элэг, зүрхний дутагдал, гиперкалиеми
- Декомпенсацлагдсан зүрхний дутагдал; титэм судасны шунт тавьсны дараах үе
- Тархины судасны цус алдалт (цереброваскуляр цус алдалт) болон бусадтөрлийн идэвхтэй цус алдалт
- Гемофили болон цус бүлэгнэлтийн бусад эмгэгүүд (үүнд гипокоагуляци орно)
- Геморрагийн диатезууд
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Мигрень (Migraine)
Мигрень нь толгой таллан лугшиж өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдгүүдээр илэрдэг, ямар нэгэн органик шалтгаангүй анхдагч толгойн өвдөлт буюу толгойн бие даасан өвдөлтүүдийн нэг хэлбэр юм.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Томуу (Influenza)
Хүйтний улиралд хүн амын дунд эргэлтэд орж өвчлүүлдэг вирусийн гаралтай халдварт өвчин бол томуу юм. Томууг томуугийн A, B, C гэсэн гурван хүрээний вирусууд үүсгэдэг. Томуугийн А хүрээний вирусууд янз бүр тийм ч учраас тэдгээрийг гемагглютинин (H) ба нейраминидаза (N) гэдэг хоёр төрлийн гадаргуугийн эсрэгтөрөгч дээр үндэслэн ангилдаг. Томууг үүсгэдэг вирусууд удамзүйн хувьд тогтворгүй буюу …