Рентген (X-ray)
Plain film x-ray – Рентген зураг нь эмнэл зүйн практикт хамгийн өргөн хэрэглэгддэг дүрс оношилгооны арга юм. Анх эрдэмтэн Вильгельм Конрад Рентген олж нээсэн бөгөөд 1895 оны 11-р сарын 8-нд эхнэрийнхээ гарын зургийг авснаар дүрс оношилгоонд хэрэглэж эхэлжээ. Рентген туяа нь хэт ягаан туяа, гамма цацрагийн хоорондох долгионы уртаар ангилагддаг цахилгаан соронзон долгион бөгөөд эмнэлгийн оношилгоонд тогтмол хэрэглэгдэж байна.
Эдгээрийг ердийн рентген зураг (жишээ нь, цээжний рентген зураг) болон маммографи хийхээс гадна тодосгогч бодистой хавсран хэрэглэх (жишээ нь зүрхний титэм судсыг тодотгон харуулах гэх мэт) эсвэл шээсний замыг харуулах (жишээ нь, уретрограмм) зэрэгт ашигладаг. Рентген туяа нь эсийн үхэл, хорт хавдар үүсгэгч, тератоген шинж чанартай тул оношилгоонд зайлшгүй заалтаар ашигладаг. Ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд маш болгоомжтой хэрэглэнэ.
Рентген туяа гэдэг нь 0.01-10 нанометрийн гэрлийн долгионы урттай цахилгаан соронзон цацраг юм. Бага хэмжээний рентген цацраг ашиглан хүний биеийн эрхтнүүдийн бүтцийг тусгай хальсан дээр буулгадаг дүрс оношилгооны шинжилгээ юм. Өндөр энергийн улмаас тэд атомуудаас электронуудыг салгах чадвартай байдаг ба тэдгээр нь ионжуулагч цацрагийн бүлэгт багтдаг.
Рентгенографи
- Рентген цацрагийн тусламжтайгаар судалж буй эрхтэнийхээ негатив дүрсийг рентген хальсан дээр буулгаж авах арга ба зургийг уншихдаа негатив дүрсийг позитив болгож уншина.
Рентгеноскопи
- Давуу тал нь хямд, хурдан эрхтэн системийн үйл ажиллагааг шинжлэх бололцоотой
- Сул тал нь цацрагийн ачаалал ихтэйгээс гадна нарийн жижиг өөрчлөлтүүдийг ялгахад хүндрэлтэй.
Рентген цацраг
- Рентген хоолойн дотор хурдассан электронуудын анодтой харилцан үйлчлэлээр үүсдэг цацраг.
Рентген аппарат
- Рентген хоолой, цахилгаан тэжээлийн төхөөрөмж, рентген хоолойн ажлын горимыг тохируулах систем, цацрагийг хүлээн авагч /хувиргагч/ болон тогтоох төхөөрөмжөөс бүрдэнэ.
Шингээлтийн тун (D)
- Хүний биеийн эд, эрхтний нэгж массад шингэсэн ионжуулагч цацрагийн энергийн хэмжээ: D=dE/dm
Заалт
Техник үндэслэл
Рентген зураг авах явц
Рентген зургийг унших
Хүндрэл
Бусад дүрс оношлогооны аргуудтай харьцуулалт
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …
Ерөнхий хавдар судлал (General oncology)