Полижинакс (Polijinaks) | ErdeMEDМикроскопийн Анатоми
Элэгний үйл ажиллагааны тойм
Метаболисаци (Биотрансформаци)
Үр хөврөлийн хөгжил
Глюкозын гемостаз (Glucose Homeostasis)
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.

Зураг: Элэгний харагдах байдал (A superior, B posterior, C anterior, D inferior)
Морфологийн ангилал
Холбогч эдийн таславчууд нь элгийг бүхэлд нь бүрхэх Tunica fibrosa (Glisson capsule)-г дотогш татсанаар элэг 4 дэлбэнд хуваагддаг. Lobus caudatus болон Lobus quadratus хооронд элэгний үүд (Porta hepatis) оршино. Элэгний доод гадаргуу facies visceralis талаас түүний 4 дэлбэн бүгд харагддаг.
- Lobus
- Lobus hepatis sinister (зүүн дэлбэн)
- Lobus hepatis dexter (баруун дэлбэн)
- Lobus caudatus (дөрвөлжин дэлбэн)
- Lobus quadratus (сүүлт дэлбэн буюу өнчин элэг)
- Элэгний үүд (Porta hepatis): Lobus caudatus und Lobus quadratus хооронд ташуу байрласан ховил. (Өөрөөр хэлбэл элэгний доод гадаргуу дээр H үсэг хэлбэрийн 3 ховил байгаагийн хөндлөн ховил нь) Энд элэгний үүдний гурвал (Portal )-ын судсууд орж гарна.
- Порталын гурвал (элэгний үүдний гурвал, Eng.: Portal Triad): Цөсний зам (Ductus hepaticus communis), V. portae hepatis болон A. hepatica propria (Элэгний гурвал гэх нэршил нь дутагдалтай)
Н үсгийн 2 босоо шилбийг баруун, зүүн дагуу ховил sulcus saggitalis dexter et sinister гэнэ.
Үйл ажиллагааны ангилал
Элэгний цусан хангамжаас нь шалтгаалан үйл ажиллагааны ангилал гэх нэршил гарч ирсэн ба үүнээс шалтгаалан 8 үелэлд (lat.: segmentum; Eng.: segment; цаашид сегмент) хуваана.
- Элэгний сегмент: элэгний үйл ажиллагааны нэгж, тус бүрийнх нь цусан хангамж порталын гурвалын салаанаас ирдэг.
- Дугаарлалт: Хойд талд байрлах сүүлт дэлбэн Lobus caudatus нь I сегмент. Сегмент бүрийг I сегментээс эхлэн цагийн зүүний дагуу дугаарлана. Харин IV сегментийг A болон B гэж хуваана.
Зураг: 1. Сегмент өнгөөр тодотгоход, 2. Элэгний харагдах байдлаас (A superior, B posterior, C anterior, D inferior) 3. Сегмент үүдэн вентэй харьцахад 4. Сегмент элэгний вентэй харьцахад
Зураг: СТ-Abdomen хөндлөн проекцд дээрээс доош гүйлгэх байдлаар
Холбоос
- Элэг нь олон төрлийн холбоосуудаар хэвлийн хана болон хөндийд бэхлэгдсэн байх ба түүний зарим холбоосууд нь ургийн үеийн судаснуудын хатингаршин үлдсэн үлдэгдэл нь байдаг.
Холбоосууд | Бэхлэгдэх хэсэг |
|---|
Lig. triangularium dextrum et sinistrum (Ligg. triangularia) | Өрц |
Lig. coronarium | Өрц |
Lig. falciforme hepatis | Хэвлийн өмнөд хана |
Lig. teres hepatis | Хүйс |
Lig. venosum | - V. umbilicalis
- V. cava inferior
|
Lig. hypatogastricum | Ходоод |
Lig. hepatoduodenale | 12 хуруу гэдэс |
- Элгийг урд талаас нь харвал дунд хэсэгт нь өвөрмөц холбоос харагдана. Үүнийг хадуур хэлбэрийн холбоос falciform гэнэ.
- Энэ нь үр хөврөлийн үед байдаг хүйн венийн үлдэгдэл юм.
- Энэ холбоос нь элгийг баруун зүүн 2 дэлбэнд хуваахаас гадна элгийг хэвлийн урд ханатай холбож байдаг.
- Элэгний хадуур хэлбэрийн холбоос нь элэгний ар дээд талд 2 салаалан титмэн холбоос lig.coronarium гэх ба элгийг өрцтэй холбож байдаг.
- Энэ холбоос нь цааш баруун зүүн гурвалжин холбоос lig. triangulare dextrum et sinistrum болно.
- Sulcus saggitalis dexter et sinister
- Үүний баруун ховил нь өмнө хэсэгтээ бага зэрэг өргөсөж цөсний хүүдийн хонхор fossa vesicae biliaris, зүүн нь өмнө хэсэгтээ элэгний дугуй холбоос lig.teres hepatis, түүний завсраар fissura ligamentum teretis тус тус бүрэлдэнэ.
- Баруун дагуу ховилын ар хэсэгт доод хөндийн венийн ховил sulcus venae cavae inferioris оршино.
- Элгийг бусад дотор эрхтэнтэй холбодог холбоосууд нь элэгний үүдээс эхлэнэ.
- Эхний холбоос lig.hepatogastricum нь элгийн ходоодтой холбодог.
- Дараагийн хобоос lig.hepatoduodenale нь арван хоёр хуруу гэдэстэй, мөн элэгний үүдээр орж гарч буй цөсний цорго, артери, вен, мэдрэлтэй холбогдоно. Lig.hepatorenale нь элэг ба баруун бөөрийг холбоно.
Цусан хангамж
Элэгний цусан хангамж нь бусад эрхтэнүүдийнхээс эрс ялгаатай. Элгэнд артери венийн бүтэцтэй нийтлэг цусны эргэлтээс (Vasa privata, өөрийгөө хангах хэрэгцээнд зориулагдсан судсууд) гадна нэмэлтээр үүдэн венийн цусны эргэлт (Vasa publica, бүх биеийг тэжээлээр хангах хэрэгцээнд зориулагдсан судсууд) байдаг. Элгэнд орж буй цусны 75% нь үүдэн венээр ,25% нь артераар дамжина.
- Vasa privata
- A. hepatica propria→ A. hepatica dextra/sinistra → Aa. interlobulares → Sinusoide
- Венийн урсгал: Синусойд дахь цус (liver sinusoid) → Төвийн вен (Vv. centrales) → Vv. sublobulares → V. hepatica dextra/sinistra/intermedia → V. cava inferior
- Vasa publica
- V. portae hepatis("Үүдэн вен")
- А. hepatica propria болон цөсний замын хамт синусойд хүртэл үргэлжилнэ
- Хэвлийн хөндийн хос биш эрхтэнүүдээс шим тэжээлээр баялаг, хүчилтөрөгчөөр бага цус цуглуулагддаг
- Венийн урсгал: Vasa privata-тай нийцнэ.
Элэгний үүдээр элэгний өөрийн артери a.hepatica propria (A. hepatica communis-ын үргэлжлэл) орж түүний гүнд салаалан тарж элэгний эс эдийг тэжээхээс гадна ба үүдэн вен v.portae hepatica нь хэвлийн хөндийн ихэнх эрхтнүүдээс цусыг хурааж элэгний үүдээр ордог. Тэдгээрийн жижиг хэсгүүд эс эдийн дундуур маш нарийн салаалан (vv. interlobulares, Aa. interlobulares нэрээр) Ductus biliferi interlobulares нийлэн перипорталын гурвал (Glisson´s Triad) үүсгэнэ. (Portal Triad-ын үргэлжлэлийн эцсийн төгсгөл хэмээн ойлгож болно)
Зураг: Элэгний артери А. Схем сегментийн хамт В. Цөсний сувагтай харилцсан байдлаар
Зураг: Үүдэн вен 1. Үүдэн венийн систем 2. Үүдэн венд цутгах судсууд дүрслэгдэв 3. Үүдэн вен ойрын шүргэлцэх эрхтнүүд болон үүдэн венд цутгах судсуудыг бодитоор дүрслэхэд 4. Үүдэн венд цутгах захын судсууд дүрслэгдэв 5. Үүдэн вен эхлэх буюу V. mesenterica superior et V. splenica нийлэх цэг бүсэлхийн 1-р нугаламтай цэрэгцэж байрлана.
Зураг: Үүдэн вен СТ-Abdomen-д тодосгогч бодистойгоор дүрслэгдсэн нь
Байршил зүй
Элэг нь хэвлийн дээд проекцд байрладаг ба үүнээс шалтгаалж хэвлийн хөндийн олон эрхтэнүүдтэй байршил зүйн хамааралтай. Түүний цуллаг зөөлөн эдээс хамаарч зэргэлдээх эрхтэнүүд нь элэгний гадуур дээр хэв/дэвсгэр/(impressio)-г үүсгэнэ.
Элэгний дэлбэн | Байршил зүйн холбоо | Элэгний гадаргуугын талбай нь хэв (Impressio) |
|---|
Lobus hepatis dexter | Бүдүүн гэдэс (Flexura colica dextra) | Impressio colica |
Duodenum (Pars superior) | Impressio duodenalis |
Баруун бөөр (oberer Pol) | Impressio renalis |
Баруун талын бөөрний дээд булчирхай | Impressio suprarenalis |
Lobus hepatis sinister | Ходоод (голчлон Antrum) | Impressio gastrica |
Улаан хоолой (Vestibulum cardiacum) | Impressio oesophageale |
Хэрэв биеийн байдал сайжрахгүй эсвэл дордвол эмчид хандах хэрэгтэй.Полижинакс бэлдмэлийг хэрэглэхээс өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?Полижинакс бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй:Хэрэв та үйлчлэгч бодис (неомицины сульфат, полимиксин В сульфат, ) эсвэл бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд (6 хэсэгт жагсаасан) харшилтай бол Хэрэв та газрын самар эсвэл шар буурцагт (учир нь найрлагад нь шар буурцгийн тос агуулагддаг) харшилтай болХэрэв та полиуретанаас тогтсон эрчүүдийн бэлгэвч, эмэгтэйчүүдийн бэлгэвч ба диафрагм хэрэглэж байгаа болЭр бэлгийн эсийг устгаж сэргийлдэг эмтэй (хэсэг газрын жирэмслэлтээс хамгаалах эм) хамт хэрэглэж байгаа бол. Учир нь полижинакс нь эр бэлгийн эсийг устгаж жирэмслэлтээс сэргийлдэг эмийн үр нөлөөг үр дүнгүй болгож болно. Онцгой анхааруулга ба болгоомжлох арга хэмжээПолижинакс бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмчид хандаж зөвлөнө:Хэрэв та бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй (бөөрний дутагдал) бол уг бэлдмэлийг хэрэглэж эхлэхээс өмнө эмчлэгч эмчдээ энэ талаар мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв танд хэсэг газрын үл зохицол эсвэл харшлын урвал илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож зайлшгүй эмчлэгч эмчдээ мэдэгдэх хэрэгтэй (4 хэсгийг үз).Хэрэв та бэлдмэлд хэт мэдрэг бол. Дараа нь эдгээр антибиотик эсвэл уг бүлгийн бусад антибиотикыг хэрэглэвэл аюултай байж болно. Эмчийн зөвлөсөн эмчилгээний үргэлжлэх хугацааг хэтрүүлж болохгүй. Учир нь хэтрүүлбэл давтан халдвар болон тэсвэртэй бичил биетэн үүсэхэд хүргэж болно.Полижинакс ба бусад бэлдмэлХэрэв та ямар нэгэн бусад эмийн бэлдмэл хэрэглэж байгаа, саяхан хэрэглэж дууссан, хэрэглэх гэж байгаа бол эмчлэгч эмч эсвэл эмийн сангийн ажилтанд мэдэгдэнэ.Бэлдмэлийг полиуретанаас тогтсон эрчүүдийн бэлгэвч, эмэгтэйчүүдийн бэлгэвч ба диафрагмтай хамт хэрэглэж болохгүй. Учир нь тэдгээр нь задрах эрсдэлтэй.Бэлдмэлийг эр бэлгийн эсийг устгаж жирэмслэлтээс сэргийлдэг эмтэй (хэсэг газрын жирэмслэлтээс хамгаалах эм) хамт хэрэглэж болохгүй. Учир нь жирэмслэлтээс хамгаалах үйлдэл нь буурч болно.Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.