Дэд гарчиг
Полижинакс (Polijinaks)
Innothera Chouzy
- Эмийн хэлбэр
- Үтрээний капсул
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Бэлдмэлийг зөвхөн насанд хүрсэн өвчтөнд хэрэглэнэ:
- Эмчилгээ
- Бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах үтрээний халдварын хэсэг газрын эмчилгээ
- Агаартан бактериар үүсгэгдсэн вагинит (үтрээний салст бүрхүүлийн үрэвсэл)
- Кандидозын гаралтай вульвовагинит (гадна бэлэг эрхтэн ба үтрээний салст бүрхүүлийн үрэвсэл)
- Холимог үүсгэгчээр үүсгэгдсэн вагинит
- Үтрээний салст бүрхүүлийн өвөрмөц бус үрэвсэл
- Урьдчилан сэргийлэх
- Эмэгтэйчүүдийн өвчний мэс ажилбарын үед илрэх халдварт хүндрэлийн мэс заслын өмнөх урьдчилан сэргийлэлт
- Умайн хүзүүний улайлтыг түлэх эмчилгээ (диатермокоагуляци) хийхийн өмнө болон дараа
- Умайн доторх оношилгооны ажилбарын өмнө
- Төрөлтийн өмнө
- Хэрэв биеийн байдал сайжрахгүй эсвэл дордвол эмчид хандах хэрэгтэй.
- Полижинакс бэлдмэлийг хэрэглэхээс өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?
- Полижинакс бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй:
- Хэрэв та үйлчлэгч бодис (неомицины сульфат, полимиксин В сульфат, ) эсвэл бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд (6 хэсэгт жагсаасан) харшилтай бол
- Хэрэв та газрын самар эсвэл шар буурцагт (учир нь найрлагад нь шар буурцгийн тос агуулагддаг) харшилтай бол
- Хэрэв та полиуретанаас тогтсон эрчүүдийн бэлгэвч, эмэгтэйчүүдийн бэлгэвч ба диафрагм хэрэглэж байгаа бол
- Эр бэлгийн эсийг устгаж сэргийлдэг эмтэй (хэсэг газрын жирэмслэлтээс хамгаалах эм) хамт хэрэглэж байгаа бол. Учир нь полижинакс нь эр бэлгийн эсийг устгаж жирэмслэлтээс сэргийлдэг эмийн үр нөлөөг үр дүнгүй болгож болно.
- Онцгой анхааруулга ба болгоомжлох арга хэмжээ
- Полижинакс бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмчид хандаж зөвлөнө:
- Хэрэв та бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй (бөөрний дутагдал) бол уг бэлдмэлийг хэрэглэж эхлэхээс өмнө эмчлэгч эмчдээ энэ талаар мэдэгдэх хэрэгтэй.
- Хэрэв танд хэсэг газрын үл зохицол эсвэл харшлын урвал илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож зайлшгүй эмчлэгч эмчдээ мэдэгдэх хэрэгтэй (4 хэсгийг үз).
- Хэрэв та бэлдмэлд хэт мэдрэг бол. Дараа нь эдгээр антибиотик эсвэл уг бүлгийн бусад антибиотикыг хэрэглэвэл аюултай байж болно.
- Эмчийн зөвлөсөн эмчилгээний үргэлжлэх хугацааг хэтрүүлж болохгүй. Учир нь хэтрүүлбэл давтан халдвар болон тэсвэртэй бичил биетэн үүсэхэд хүргэж болно.
- Полижинакс ба бусад бэлдмэл
- Хэрэв та ямар нэгэн бусад эмийн бэлдмэл хэрэглэж байгаа, саяхан хэрэглэж дууссан, хэрэглэх гэж байгаа бол эмчлэгч эмч эсвэл эмийн сангийн ажилтанд мэдэгдэнэ.
- Бэлдмэлийг полиуретанаас тогтсон эрчүүдийн бэлгэвч, эмэгтэйчүүдийн бэлгэвч ба диафрагмтай хамт хэрэглэж болохгүй. Учир нь тэдгээр нь задрах эрсдэлтэй.
- Бэлдмэлийг эр бэлгийн эсийг устгаж жирэмслэлтээс сэргийлдэг эмтэй (хэсэг газрын жирэмслэлтээс хамгаалах эм) хамт хэрэглэж болохгүй. Учир нь жирэмслэлтээс хамгаалах үйлдэл нь буурч болно.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Вульвовагинит (Vulvovaginitis)
Вулвовагинит гэдэг нь үтрээ, гадна бэлэг эрхтэний үрэвсэл үүсгэдэг олон төрлийн эмгэг юм. Шалтгааны хувьд халдвар (ж.нь., бактерийн вагиноз түгээмэл шалтгаан) эсвэл халдварын бус гаралтай байж болно.
Эм
Нистатин (Nystatin)
Суулгалтын эсрэг, гэдэсний үрэвсэл ба халдварын эсрэг эм › Гэдсэнд үйлчлэх антибиотик
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)