Сальбутамол АВ (Salbutamol AV)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Гуурсан хоолойн багтраа:
- гуурсан хоолойн багтрааны сэдрэлийн үеийн эмчилгээ, үүнд хүнд явцтай гуурсан хоолойн багтрааны дахилт хамаарна;
- аллергений болон биеийн ачааллын шалтгаантай гуурсан хоолойн агчилаас сэргийлэх;
- гуурсан хоолойн багтрааны урт хугацааны барих эмчилгээний нэг бүрэлдэхүүн хэсэг болгож.
- Эргэн сэргэх боломжтой уушигны архаг бөглөрөлтөт өвчин (УАБӨ), архаг бронхит.
Эсрэг заалт
- бэлдмэлийн аль нэг бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг байх;
- 2 наснаас бага хүүхдэд;
- жирэмслэлт.
Болгоомжтой хэрэглэх заалт:
- тахиаритми, миокардит, зүрхний гажиг, аортын нарийсал, зүрхний ишеми, зүрхний архаг хүнд дутагдал, артерийн гипертензи, тиреотоксикоз, феохромоцитом, ээнэгшилгүй чихрийн шижин, глауком, эпиприпадки -уналтууд, бөөр болон элэгний дутагдалын асуумжтай мөн сонгомол бус β-адреноблокаторыг хамт хэрэглэх шаардлагтай, хөхүүл үе зэрэг орно.