Дэд гарчиг
Сандиммун неорал (Sandimmun Neoral)
CATALENT GERMANY EBERBACH GMBH
- Эмийн хэлбэр
- Капсул
- Жор бичих эмчийн ангилал
- C, D
- Олон улсын нэршил
- Циклоспорин (Cyclosporine, ciclosporin)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 3,000 төг
- ЭМД хөнгөлөлт
- 2,100 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 900 төг
Эрхтэн шилжүүлэн суулгах үеийн заалт
- Тусгайлсан нэг эрхтэнийг шилжүүлэхэд:
- Бөөр, элэг, зүрх, зүрх-уушгины хавсарсан аллотрансплантат, уушги ба нойр булчирхайн аллотрансплантат зэрэг шилжүүлсэн эрхтэн ховхрохоос сэргийлэх
- Урьд нь дархлал дарангуйлах бусад эм хэрэглэсэн өвчтөний шилжүүлсэн эрхтэн ховхролтын эмчилгээнд
- Ясны чөмөг шилжүүлэхэд:
- Шилжүүлсэн эрхтэний ховхролтоос сэргийлэх
- “Эзэн биеийн эсрэг трансплантат” урвалын эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэнд
Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоогүй заалт
- увеит:
- Уламжлалт эмчилгээ үр дүнгүй байгаа буюу тийм эмчилгээнд ноцтой гаж нөлөө үүссэн, хараагүй болох аюултай байгаа халдварын бус шалтгаантай идэвхтэй хэлбэрийн дунд ба хойд увеитийн эмчилгээнд
- Олон дахин хурцадсан,үрэвсэл торлогийг хамарсан, Бехчетийн увеитийн эмчилгээнд.
- Нефротик синдром:
- Насанд хүрэгсэд ба хүүхдийн бөөрний түүдгэнцэрийн эмгэгшилээр нөхцөлдсөн, бага өөрчлөлтөт нефропати, голомтот ба сегментийн гломерулосклероз, мембраноз гломерулонефрит зэрэг стероид хамааралт ба стероид хамааралт бус нефротик синдром
- Намжмалд оруулах ба намжмал байдалд тогтоон барихад
- Стероид эмчилгээнд үр дүн өгч үүссэн намжилыг хадгалаад стероидыг хасах боломж олгохын тулд тус тус хэрэглэнэ.
- Ревматоид артрит:
- Идэвхтэй шатандаа байгаа хүнд хэлбэрийн ревматоид артритийн эмчилгээнд.
- Хайрст үлд:
- Стандарт эмчилгээ үр дүнгүй буюу хэрэглэх боломжгүй байгаа хүнд хэлбэрийн хайрст үлд.
- Атопик дерматит:
- Системийн эмчилгээ шаардлагатай байгаа хүнд хэлбэрийн атопик дерматит.
- Циклоспорин буюу бэлдмэлийн найрлаганд буй аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
