Нэвтрэх
  • Верошпирон 30мг (Verospiron 30mg)

    25 мг
    Gedeon Richter Plc
    Эмийн хэлбэр: Шахмал
    Үндсэн үнэ: 520 төг
    ЭМД хөнгөлөлт: 364 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 156 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Энэ бүтээгдэхүүнд кодеин агуулагддаг. Кодеин нь “опиоидын буюу наркотик өвдөлт намдаах эм” гэж нэрлэгддэг эмийн бүлэгт хамаарагддаг эм юм. Түүнийг дангаар нь болон парацетамол гэх мэт наркотик бус өвдөлт намдаах бүлгийн эмүүдтэй хослуулан хэрэглэж болно. Кодеин фосфатын шахмалыг дараах эмгэг ба шинж тэмдгүүдийн үед хэрэглэдэг.

    • Бага ба дунд зэргийн өвдөлтүүд.
    • Кодеиныг 12 – с дээш насны хүүхдэд: өөр бүлгийн эмэнд (жишээ нь парацетамол эсвэл ибупрофенд) үр дүн багатай байгаа дунд зэргийн өвдөлтийг богино хугацаанд хөнгөвчлөх зорилгоор хэрэглэж болно.
    • Хуурай ханиалга ба
    • Суулгалтыг намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ.

    Хэрэв Танд дараах шалтгаануудын аль нэг байгаа бол кодеин фосфатын шахмалыг бүү хэрэглээрэй.

    • Хэрэв та кодеин (эсвэл опиоидуудад) ба энэ бэлдмэлийн найрлага дахь бусад бодисуудад хэт мэдрэгшсэн буюу харшилтай бол
    • Хэрэв Та уушгины ямар нэг эмгэгтэй эсвэл Таны амьсгалд ямар нэг бэрхшээл байдаг бол
    • Хэрэв Та толгойн гэмтэлтэй, гавал тархины дотоод даралт ихэссэн шинж (нүдний уг руу өвдөх, харааны өөрчлөлт, толгой өвдөх г.м) илэрдэг бол
    • Хэрэв Та үе үе сэдэрдэг бронхийн багтраа өвчтэй бол
    • Хэрэв Таны элэг муу, үйл ажиллагааны дутагдалтай бол
    • Хэрэв Танд гэдэсний түгжрэл үүсэх эрсдэл өндөр байгаа бол
    • Хэрэв Та архины хамааралтай болсон бол.
    • Нойрон дундаа амьсгал нь үе үе тасалддаг эмгэгтэй, бага ба өсвөр насны (0-18 нас) хүүхдэд – гүйлсэн ( эсвэл аденоид) булчирхайг авах хагалгаа хийсний дараах өвдөлтийг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэх бол
    • Хэрэв Таны хэрэглэсэн кодеин, таны биед тань маш түргэн хувиралд орж морфин болон хувирдаг онцлогтой болох нь тогтоогдсон бол
    • Хэрэв Та нялх хүүхдээ хөхүүлдэг бол тус тус эдгээр бэлдмэлийг хэрэглэхийг хориглодог.

    Хэрэв танд дараах асуудлууд байдаг бол кодеин фосфатын шахмалыг хэрэглэхээс өмнө эмч, эм зүйчдээ хэлж зөвлөлгөө аваарай. Үүнд:

    • Элэг ба бөөрний эмгэгтэй бол
    • Бөөрний дээд булчирхайн эмгэг (Аддиссоны өвчин) эсвэл бөөрний дээд булчирхайн хавдрын улмаас цусны даралт ихсэх (феохромоцитома) эмгэгтэй бол
    • Цусан суулга зэрэг гэдэсний халдварт өвчтэй бол энэ бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.