Дэд гарчиг
Закутекс 625 мг (Zakutex)
Boryung Corporation
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Амоксициллин + клавуланы хүчил (Amoxicillin + Clavulanic acid)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
625 мг · 40 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Закутекс нь /клавуланы хүчилд мэдрэг нянгаар үүссэн амьсгалын замын халдвар, тухайлбал цочмог ба архаг бронхит, уушгины хатгалгаа, эмпием, уушгины буглаа, гүйлсэн булчирхай, хамрын дайвар хөндий болон дунд чихний үрэвслийн үед хэрэглэнэ.
- Бөөр, шээсний замын халдвар буюу цистит, уретрит, пиелонефритийн үед хэрэглэнэ.
- Бага аарцгийн эрхтний халдвар болон заг хүйтний үед хэрэглэнэ.
- Арьс, зөөлөн эдийн халдвар, тухайлбал хатиг, буглаа, өөхөн эдийн халдварт үрэвсэл, халдварласан ил шархны үед хэрэглэнэ.
- Ясны идээт үрэвсэл болон шүд, эрүү, нүүрний халдварын үед хэрэглэнэ.
- Пенициллин, цефалоспорин, бусад бета-лактам антибиотик эсвэл бэлдмэлийн аль нэг найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Өмнө нь пенициллин эсвэл цефалоспорин хэрэглэсний дараа анафилакси, Стивенс–Жонсоны хам шинж зэрэг хүнд харшлын урвал илэрч байсан бол хэрэглэхгүй.
- Вирусын халдвар, ялангуяа халдварт мононуклеозын үед арьсны улаан тууралт үүсэх эрсдэлтэй тул хэрэглэхгүй.
- Өмнө нь амоксициллин/клавуланы хүчил хэрэглэсний дараа цөс зогсонгишлын шарлалт эсвэл элэгний үйл ажиллагааны алдагдал илэрч байсан бол хэрэглэхгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эм
Амоксициллин (Amoxicillin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Өргөн хүрээний үйлдэлтэй пенициллин
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.