Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Мидиана (Midiana)

    Gedeon Richter Plc
    Эмийн хэлбэр
    Бүрхүүлтэй шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    3мг+0.03мг – 21 шахмал

    Савлагаа: 21 шахмал
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    бүрхүүлтэй шахмал | FT20160129GP05338

    3мг+0.03мг – 84 шахмал

    Савлагаа: 84 шахмал
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    бүрхүүлтэй шахмал | FT20160129GP05338
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл.
    • Мидиана® бэлдмэлийг эмэгтэйчүүдэд хэрэглэхийн өмнө нь тухайн эмэгтэйд вений судасны тромбоэмболи эмгэг байгаа эсэх болон жирэмслэлтээс хамгаалах бусад нийлмэл бэлдмэл хэрэглэх үед вений судасны тромбоэмболи үүсэж байсан эрсдлийг тооцох шаардлагатайг анхаарч “4.3 болон 4.4” хэсгээс харна уу.
    • Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг доор дурьдсан эмгэгт хэрэглэхгүй. Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэх явцад доор дурьдсан эмгэг байдал илэрвэл эмийн бэлдмэлийг шууд зогссоно.
    • Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг доорх эмгэгт хэрэглэхгүй. Үүнд:
    • Бэлдмэлийн найрлаганд орсон үйлчлэгч бодис болон туслах бодист харшилтай тохиолдолд хэрэглэхгүй (найрлага хэсгээс үзнэ үү).
    • Арахис самар болон буурцагт харшилтай тохиолдолд
    • Вений судасны тромбоэмболи үүсгэх эрсдэлт хүчин зүйлстэй бол:
    • Одоо болон өмнө (антикоагулянт хэрэглэж байгаа) нь вений судасны тромбоэмболитэй (гүн вений тромбоз, уушгины артерийн тромбоэмболи) байх/байсан
    • Удамшлын болон олдмол вений судасны тромбоэмболи эмгэгтэй нь тогтоогдсон, жишээлбэл: идэвхжсэн С уурганд тэсвэртэй байх (Лейдены V фактор), антитромбин III, С уураг болон S уургийн дутагдал.
    • Том талбай хамарсан мэс ажилбар нь удаан хугацаагаар хэвтрийн дэглэм барих тохиолдол “Авах арга хэмжээ болон Болгоомжлол” хэсгээс үзнэ үү.
    • Вений судасны тромбоэмболи үүсгэх олон тооны эрсдэлт хүчин зүйлстэй байх “Авах арга хэмжээ болон Болгоомжлол” хэсгээс үзнэ үү.
    • Артерийн судасны тромбоэмболи үүсгэх эрсдэлтэй байх. Ж: одоо артерийн судасны тромбоэмболитай байх, асуумжинд: зүрхний шигдээс, эсвэл урьдал эмгэг болох – зүрхний бахтай байх
    • Тархины судасны эмгэг: цус харвалт, асуумжинд эсвэл өмнө нь транзитор ишемийн атактай байх
    • Удамшлын болон олдмол артерийн судасны тромбоэмболитай нь тогтоогдсон, жишээлбэл: гипергомоцистеинеми, антифосфолипидийн эсрэг биетэй байх (антикардиолидидийн эсрэг бие, волчаночный антикоагулянт)
    • Асуумжинд мигрень эмгэг нь голомтод мэдрэлийн хам шинжтэй байх
    • Артерийн судасны тромбоэмболи үүсгэх олон тооны эрсдэлт хүчин зүйлстэй байх “Авах арга хэмжээ болон Болгоомжлол” хэсгээс үзнэ үү. Эсвэл доор дурдьсан ноцтой эрсдлийн аль нэгтэй хавсарсан тохиолдолд:
    • o Чихрийн шижин нь судасны эмгэгтэй хавсрах
    • o Хүнд хэлбэрийн артерийн даралт ихсэлт
    • o Илэрхий дислипопротеинеми
    • Одоо эсвэл өмнө нь элэгний хүнд эмгэгтэй (элэгний ферментийн идэвхжилтийг хэвийн болгох) байсан/байх
    • Хүнд хэлбэрийн бөөрний дутагдал болон цочмог бөөрний дутагдал
    • Одоо эсвэл өмнө нь элэгний хавдартай (хортой болон хоргүй) байх/байсан
    • Даавар хамааралт бэлгийн замын эрхтэний (бэлэг эрхтэн болон хөх) хавдартай эсвэл сэжиглэж байгаа тохиолдол
    • Шалтгаан нь тодорхойгүй умайн цус алдалт
    • 4. Тусгай зааварчилгаа болон сэргийлэх арга хэмжээ
    • Сэргийлэх арга хэмжээ
    • Эмэгтэй доор дурьдсан эмгэг эсвэл эрсдэлт хүчин зүйлстэй бол цаашид Мидиана® бэлдмэлийг хэрэглэх эсэхийг шийдэх шаардлагатай.
    • Бэлдмэлийг хэрэглэх явцад өвчний явц хүндрэх эсвэл ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл энэ тухайгаа эмэгтэй эмчлэгч эмчид нэн даруй мэдэгдэж цаашид Мидиана® бэлдмэлийг хэрэглэх эсэхийг шийднэ.
    • Цусны эргэлтийн тогтолцооны өөрчлөлт
    • Вений судасны тромбоэмболи үүсэх эрсдэл
    • Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэх явцад вений судасны тромбоэмболи үүсэх эрсдэл өндөр байдаг. Левоноргестрел, норгестимат эсвэл норэтистерон агуулсан бэлдмэлийг хэрэглэхэд вений судасны тромбоэмболи үүсэх эрсдэл бага байдаг. Харин бусад бэлдмэл болох Мидиана-г хэрэглэхэд уг эрсдэл хоёр дахин их нэмэгддэг. Тэгвэл энэ эрсдэл нь уг бэлдмэлийг хэрэглэх хориглох заалтанд орохгүй ч уг бэлдмэлийг хэрэглэх эмэгтэйчүүдэд вений судасны тромбоэмболийг үүсэх эрсдэлтэйг хэлж ойлгуулах; түүнчлэн уг бэлдмэлийг хэрэглэх эхний жилд вений судасны тромбоэмболийг үүсэх эрсдэл маш өндөр байдагийг; мөн бэлдмэлийг дөрвөн долоо хоног завсарласны дараа дахин давтан хэрэглэхэд вений судасны тромбоэмболийг үүсэх эрсдэл маш өндөр байдагийг хэлж ойлгуулах шаардлагатай.
    • Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэдэггүй жирэмсэн биш эмэгтэйчүүдэд вений судасны тромбоэмболи үүсэх эрсдэл 10 000 эмэгтэйчүүдэд 2 тохиолдол илэрсэн. Гэхдээ дурын эмэгтэйг авч үзэхэд тухайн эмэгтэйд байгаа эрсдэл дотроос вений судасны тромбоэмболи үүсэх эрсдэл илүү өндөр байдаг нь ашиглагдсан (доорхоос үзнэ үү).
    • Судалдааны үр дүнгээс үзэхэд дроспиренон агуулсан жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэдэг 10 000 эмэгтэйчүүдээс 9-12 тохиолдол илэрсэн. Энэ үзүүлэлтийг левоноргестрел агуулсан жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэдэг эмэгтэйчүүдтэй харьцуулахал 62 үзүүлэлттэй ойролцоо байв.
    • Энэ бүртгэгдсэн хоёр тохиолдолд жирэмсэн болон төрсний дараа илрэх вений судасны тромбоэмболи жилд үүсэх тохиолдлын тоогоос бага байсан. Вений судасны тромбоэмболигаар 1-2%-нд нас баралтаар төгссөн.
    • Жилд 10 000 эмэгтэйчүүдэд вений судасны тромбоэмболи эмгэг бүртгэгдсэн тохиолдлын тоо
    • 1Тандалт судалгааны үзүүлэлт дээр үндэслэн левоноргел агуулсан жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийн эрсдэлт хүчин зүйлсийн давтамжийн үзүүлэлт.
    • 2Левоноргел агуулсан жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэсэн 10 000 эмэгтэйчүүдэд эрсдэлт хүчин зүйлсийн давтамжийн үзүүлэлт 2,3-3,6 байхад, Мидиана® бэлдмэлийнх 5-7 тохиолдолд байв.
    • Босоогоор – жилд 10 000 эмэгтэйчүүдэд бүртгэгдсэн вений судасны тромбоэмболи эмгэг.
    • Хэвтээгээр – жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэдэггүй эмэгтэйчүүд, левоноргестрел агуулсан жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэдэг эмэгтэйчүүд болон дроспиренон агуулсан жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэдэг эмэгтэйчүүд.
    • Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэдэг эмэгтэйчүүдэд вений судасны тромбоз үүсэх ховор тохиолдол байсан. Үүнд: элэгний, чацархайн, бөөрний болон нүдний вен болон артерийн тромбоз.
    • Судасны тромбоз үүсгэх эрсдэлт хүчин зүйл
    • Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэдэг эмэгтэйчүүдэд вений тромбоэмболийн хүндрэл үүсэх нь уг эмэгтэйд олон тооны эрсдэлт хүчин зүйлс байгаатай холбоотой байдаг (доорхоос үзнэ үү).
    • Мидиана® бэлдмэлийг олон тооны эрсдэлт хүчин зүйлстэй эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй өөрөөр хэлбэл өндөр хүчин зүйлс (“4.3” хэсгээс харна уу)-тэйд хамрагдана.
    • Хэрэв эмэгтэйд хэд хэдэн эрсдэлд хүчин зүйлс байвал төдий чинээ вений тромбоэмболи үүсэх магадгал өндөр. Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийн үзүүлэх үр дүн болон эрсдэл нь сөрөг гэж үзвэл уг бэлдмэлийг хэрэглэхгүйг анхаар (“4.3” хэсгээс харна уу).
    • Вений тромбоэмболи үүсгэх эрсдэлт хүчин зүйлс
    • Эрсдэлт хүчин зүйлс
    • Тодотгол
    • Таргалалт (биеийн жингийн индекс 30кг/м2)
    • Биеийн жингийн индекс ихсэх тусам эрсдэлт хүчин зүйл ихсэнэ.
    • Ялангуяа, нэмэгдэлт зүйлс байгаа тохиолдолд.
    • Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байх (4-өөс дээш хугацаагаар онгоцонд нисэх), том талбай хамарсан мэс хагалгаа, доод мөч болон бага аарцагны эрхтэнд хагалгаа хийгдэх, мэдрэлийн мэс засал эсвэл том талбай хамарсан гэмтэл.
    • Тодотгол: түр зуурын хөдөлгөөнгүй байх: 4-өөс дээш хугацаагаар онгоцонд нисэх, гүний вений тромбоз үүсгэх бусад эрсдэлт хүчин зүйлстэй байх.
    • Энэ тохиолдолд наалт/мини-пили/үтрээний цагираг (төлөвлөгөөт хагалгааны өмнө болон дараа нь 4 долоо хоногийн турш хэрэглэхгүйг) болон хөдөлгөөнгүй байдлын хугацаа дууссанаас хойш 4 долоо хоногийн дараа уг бэлдмэдлийн хэрэглээг сэргээнэ. Жирэмслэлтээс сэргийлэхийн тулд бусад аргыг хэрэглэнэ.
    • Хэрэв энэ тохиолдолд Мидиана® бэлдмэлийг зогсоогоогүй тохиолдолд антитромболитик бэлдмэлийг хэрэглэнэ.
    • Гэр бүлийн асуумжинд гүний вений тромбозтой байх: ах, эгч болон эцэг эхэд нь 50 доош насанд уг эмгэгээр өвчилсөн тохиолдол.
    • Уг эмэгтэйд удамшлын шинжтэй байж болзошгүй гэж үзэж байгаа тохиолдолд эмэгтэйг мэргэжлийн эмчид явуулна.
    • Гүний вений тромбозтой байж болзошгүй эмгэг
    • Хавдар, улаан чонон яр, гемолитик-уремийн хам шинж, гэдэсний архаг үрэвсэл (Кроны өвчин, өвөрмөц бус шархлаат колит) болон хадуур-эст эсийн цус багадалт.
    • Нас
    • 35-аас дээш нас
    • Вений судасны өргөсөлт болон өнгөц тромбофлебит нь вений судасны тромбоз үүсгэдэг гэсэн нэгдмэл дүгнэлтэнд хүрээгүй байгаа.
    • Вений судасны тромбоз үүсэх эрсдэл нь жирэмсэн эсвэл төрсний 6 долоо хоногийн дараа үүсэх магадлалтай (“4.6” хэсгээс харна уу).
    • Вений судасны тромбозын (гүний вений тромбоз болон уушгины артерийн тромбоэмболи) эмнэлзүйн шинж тэмдэг
    • Эмэгтэйд доорх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай бөгөөд эмчид жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэдэг тухайгаа хэлэх шаардлагатай.
    • Гүний вений тромбозын шинж тэмдэг:
    • Доод мөчдийн нэг нь/эсвэл тавхай хавагнах, доод мөчдийн вений судсыг дагасан хаван үүсэх
    • Явах эсвэл зогсох үед мөөд мөч өвдөж хөндүүрлэх
    • Эмгэгтэй доод мөч улайсан, тэр хэсэг газат хэм ихсэх.
    • Уушгины артерийн тромбоэмболийн шинж тэмдэг:
    • Гэнэт амьсгаадах, амьсгалын тоо олшрох
    • Гэнэт ханиалгах, цустай цэр гарах
    • Цээжээр хүчтэй өвдөх
    • Илэрхий хүчтэй толгой өвдөх
    • Пульс олшрох, тогтворгүй болох
    • Эдгээр шинжээс жишээлбэл: ханиалга болон амьсгаадах нь өвөрмөц бус шинж бөгөөд үүний амьсгалын замын халдвартай ялган оношлох шаардлагатай.
    • Бусад судас бөглөрсний шинж болох: гэнэт өвдөх, хавагнах болон мөчүүд хөхөрдөгийг анхаарна уу.
    • Нүдний торлогийн судас бөглөрвөл ямар нэгэн өвдөлтгүйгээр хараа бүүдийхээс юм харахгүй сохордог. Эсвэл гэнэт юм харахгүй болдог онцлогтой.
    • Артерийн тромбоэмболи үүсэх эрсдэл
    • Тандалт судалгааны дүгнэлтээс харахад жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэдэг эмэгтэйчүүдэд артерийн тромбоэмболи үүсэх эрсдэл өндөр байдаг. Жишээлбэл: зүрхний инфаркт болон тархины цусан эргэлтийн эмгэг болох – транзитор ишемийн атак, цус харвалт. Артерийн тромбоэмболийн хүндрэл нь үхэл ч хүргэж болдог.
    • Артерийн тромбоэмболи үүсэх эрсдэлт хүчин зүйлс
    • Тархины цусан эргэлтийн өөрчлөлтийн сууринд жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэхэд артерийн тромбоэмболи үүсэх эрсдэлт хүчин зүйлс нь ихэсдэг (доорхи хүснэгтээс үзнэ үү). Уг эмэгтэйд нэг ноцтой эрсдэлт хүчин эсвэл олон тооны артерийн тромбоэмболи үүсгэх эрсдэлт зүйлстэй байвал уг эмэгтэйг артерийн тромбоэмболи үүсгэх өндөр эрсдэлтэй гэж үзэн Мидиана® бэлдмэлийг хэрэглэхгүй (“4.3” хэсгээс үзнэ үү).
    • Хэрэв эмэгтэйд хэд хэдэн эрсдэлд хүчин зүйлс байвал төдий чинээ артерийн тромбоэмболи үүсэх магадгал өндөр. Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийн үзүүлэх үр дүн болон эрсдэл нь сөрөг гэж үзвэл уг бэлдмэлийг хэрэглэхгүйг анхаар (“4.3” хэсгээс харна уу).
    • Артерийн тромбоэмболи үүсгэх эрсдэлт хүчин зүйлс
    • Тамхидалт
    • Хэрэв уг эмэгтэй жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг хэрэглэх сонирхолтой бол тамхинаас татгалзах шаардлагатай.
    • 35-аас дээш насны эмэгтэйчүүд цаашид тамхи татах сонирхолтой бол жирэмслэлтээс хамгаалах өөр аргыг сонгох шаардлагатай.
    • Артерийн даралт ихсэх эмгэг
    • Ялангуяа, нэмэгдэлт хүчилс байгаа тохиолдолд.
    • Мигрень
    • Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэдэг эмэгтэйчүүдэд мигрень эмгэгийн давтамж олширч, явц нь хүндрэх шинжтэй байдаг (ялангуяа, тархины цусны эргэлтийн эмгэг).
    • Судастай холбоотой бусад тааламжгүй эмгэг
    • Чихрийн шижин, гипергомоцистеинеми, зүрхний хавхлагын гажиг, фибрилляц, дислипопротеинеми болон системийн улаан чонон яр.
    • Артерийн тромбоэмболийн шинж тэмдэг
    • Тархины цусан эргэлтийн цочмог өөрчлөлт:
    • Гэнэт нүүрний булчин, дээд доод мөчүүд мэдээгүй болох эсвэл сулрах, ялангуя, нэг талынх
    • Явдал гэнэт өөрчлөгдөх, толгой эргэх, тэнцвэр болон баримжаа алдагдах
    • Гэнэт ухаан санаа самуурах, будилж ээрэх
    • Нэг эсвэл хоёр нүдний хараа гэнэт огцом өөрчлөгдөх
    • Шалтгаан нь тодорхойгүй, гэнэт толгой удаан хугацаагаар өвдөх
    • Таталтгүйгээр гэнэт ухаан алдаж унах
    • Эдгээр шинж тэмдэг транзитор ишемийн атакийн шинж тэмдэг болохыг заана.
    • Зүрхний шигдээсийн шинж тэмдэг:
    • Өвдөлт, дискомфорт, цээж болон дээд доод мөчид дарах шинж, хүнд оргих, базах болон тэлэгдэх мэт шинж илрэх
    • Ходоод дүүрсэн мэт оргих, хоол боловсруулалт алдагдах, давчидах
    • Хөлрөх, дотор муухайрах болон толгой эргэх
    • Байнга ядрах, айдас түгшүүр болон амьсгаадах
    • Пульс олшрох болон тогтмол бус болох
    • Нэг ноцтой эрсдэлт хүчин зүйлстэй эсвэл олон тооны артери болон вений судасны эрсдэлт хүчин зүйлстэй бол уг бэлдмэлийг хэрэглэхгүй хориглох заалтанд орно. Энэ тохиолдолд антикоагулянт бэлдмэлийг уг эмэгтэй хийх шаардлагатай. Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэл хэрэглэж байгаа эмэгтэйчүүдэд тромбозын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай. Хэрэв уг эмгэг тромбоз гэж сэжиглэж байгаа тохиолдол болон, эсвэл тромбоз гэж оношилсон тохиолдолд уг эмэгтэй жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийн хэрэглээг яаралтай зогссоно. Зэрэгцээд антикоагулянт эмчилгээ нь тератоген үйлдэл үзүүлдэг учир зохимжит жирэмслэлтээс хамгаалах аргыг сонгоно.
    • Түүнчлэн төрсний дараа тромбоэмболи үүсэх эрсдэл өндөр байдаг тул нэмэгдэл мэдээллийг (“4.6” хэсгээс үзнэ үү).
    • Судасны хүнд эмгэгт хүргэдэг өвчинд: чихрийн шижин, ерөнхий чонон улаан яр, гемолитик-уремийн шинж, гэдэсний архаг эмгэг (Кроны эмгэг, өвөрмөц бус шархлаат колит)-ийг үед жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийн хэрэглээг яаралтай зогсооно.
    • Хавдрын эмгэг
    • Умайн хүзүүний хавдар үүсгэх хамгийн эрсдэлт хүчин зүйл бол хүний папиллом вирусээр үүсгэгдсэн халдвар ордог. Зарим тандалт судалгааны дүнгээс үзэхэд жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг 5-аас дээш жил хэрэглэхэд умайн хүзүүний хавдар үүсгэдэг өндөр хүчин зүйлс оруулсан байдаг хэдий ч умайн хүзүүний хавдар үүсгэдэг бусад хүчин зүйлс болон бусад жирэмслэлтээс хамгаалдаг аргад ч мөн хамааралтай байсан.
    • Метаанализын 54 тандалт судалгааны аргаас үзэхэд жирэмсэлтээс хамгаалах бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэсэн эмэгтэйчүүдэд хөхний хавдар үүсэх давтамж их байгаа (RR=1,24) боловч хөхний хавдрыг эрт оношилж байсан. Энэ нь тогтмол эмчийн үзлэгтэй холбоотой. Жирэмслэлтээс хамгаалах аргыг зогсоосон ч 10 жилийн хугацаанд хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлс мөн адил багассан. Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэдэг эсэхээс үл хамааран 40-өөс өмнөх насны эмэгтэйчүүдэд хөхний хавдар цөөн тохиолддог. Хөхний хавдар үүсэх нь нас ахихтай шууд холбоотой. Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг хэрэглэдэг эмэгтэйчүүдэд хөхний хавдар их биш тохиолддог. Хөхний хавдар үүсэх олон эрсдэлт хүчин зүйлийн нэг нь жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл юм. Эмэгтэйд жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл нь хөхний хавдар үүсгэдэг гэдгийг хэлж бэлдмэлийн давуу болон сөрөг талыг (хөх болон өндгөвчний хавдар) тооцолсны үндсэн дээр бэлдмэлийг хэрэглэх эсэхийг шийднэ. Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэх явцад хөхний хавдрыг эрт оношилдог. Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэдэг эмэгтэйчүүдийг жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэдэггүй эмэгтэйчүүтэй харьцуулахад хөхний хавдрын бага үедээр нь оношилж байсан.
    • Жирэмсэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх явцад элэгний хортой болон хоргүй хавдар үүнэ. Ховор тохиолдолд элэгний хавдар нь дотуур цус алдалтыг үүсгэн нас баралтанд хүргэж байсан. Элэгний хэмжээ томрох болон дотуур цус алдалтыг цочмог хэвлийн өвдөлтөөс ялган оношлох нэг үзүүлэлт болохыг анхаар.
    • Элэгний хортой хавдрын явц нь хүнд бөгөөд үхэлд хүргэдэг аюултай.
    • Бусад тохиолдол
    • Мидиана® бэлдмэлийн найрлаганд дроспиренон агуулдаг бөгөөд энэ нь антагонист альдостероны үйлдэл болох калийг хамгаалах үйлдэл үзүүлдэг. Ихэнх тохиолдолд энэ бодис нь цусанд их хэмжээгээр калийг хуримтлуулж байгаагүй. Эмнэлзүйн судалгаанаас үзэхэд хөнгөн болон дунд явцтай бөөрний үйл ажиллагааны алдагталтай өвчтөнд калийг хадгалагч үйлдэлтэй дроспиреноныг хэрэглэхэд цусанд агуулагдах хэмжээ их биш байсан. Иймд бөөрний дутагдалтай, цусанд агуулагдах калийн хэмжээ их болон калийг хадгалагч бусад төрлийн бэлдмэлийн хэрэглэдэг эмэгтэйчүүдэд уг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө цусанд агуулагдах калийн хэмжээг хянах шаардлагатай. Тодруулбал: “Эмийн харилцан нөлөөлөл” хэсгээс үзнэ үү.
    • Гипертриглицеридеми болон, эсвэл асуумжиндаа өөх тосны тэнцвэрийн алдагдалтай тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэх явцад панкреатит үүсэх эрсдлийг тооцох шаардлагатай.
    • Жирэмсэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх явцад эмэгтэй цусны даралт ихсэн шинж илэрдэг боловч энэ нь эмнэлзүйн ач холбогдолгүй. Харин цөөн тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг зогсоох тохиолдол гарсан. Хэрэв жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэх явцад уг эмэгтэй артерийн даралт нь буурах хандлагагүй, эсвэл даралт бууруулах эмчилгээнд үр дүнгүй тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийн хэрэглээг зогсооно. Хэрэв даралт бууруулах бэлдмэлд эмэгтэйн артерийн даралт буурч хэвийн байдалд эргэн орвол энэ тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийн хэрэглээг зогссоох шаардлагагүй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374