Бөөрний цочмог гэмтэл/дутагдал (Acute kidney injury)
Цэгмид Хулан

Цэгмид Хулан

Сүүлийн шинэчлэл:
i

Ашиглах заавар:

  1. Үндсэн агуулгыг аль болох бүгдийг товч багтаахыг хичээсэн ба түлхүүр үгсээр бичсэн болно.
  2.    симбол дээр хулганаа аваачихад нэмэлт тайлбар харагдана.
  3.    симбол дээр хулганаа аваачихад тухайн эмийн нэмэлт мэдээллүүд харагдана. 1-0-0 гэсэн товчлол нь өглөө нэг ширхэгээр ууна. Өдөр, орой уухгүй гэсэн утгатай. Товчлол p.o = per os буюу амаар уух, i.v = судсаар хийх, s.c = арьсан доор
  4. Доогуур зураастай эсвэл Bold-р бичсэн хэсэг дээр хулганаа аваачихад тухайн хэсгийн тодорхойлолт гарч ирэх ба цааш унших хэсгийн холбоос гарч ирнэ.

Ашиглах заавар:

  1. Үндсэн агуулгыг аль болох бүгдийг товч багтаахыг хичээсэн ба түлхүүр үгсээр бичсэн болно.
  2.    симбол дээр хулганаа аваачихад нэмэлт тайлбар харагдана.
  3.    симбол дээр хулганаа аваачихад тухайн эмийн нэмэлт мэдээллүүд харагдана.
  4. Доогуур зураастай эсвэл Bold-р бичсэн хэсэг дээр хулганаа аваачихад тухайн хэсгийн тодорхойлолт гарч ирэх ба цааш унших хэсгийн холбоос гарч ирнэ.

Бөөрний цочмог гэмтэл буюу дутагдал нь амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэгчдийн дунд тохиолддог, ноцтой хүндрэлүүдийн нэг юм. Үүний голлох шалтгаануудын нэг нь бөөрний өмнөх гэмтлүүд байдаг ба ихэвчлэн бөөрний перфузийг бууруулдаг.

Одоогоор KDIGO-ийн шалгуурт үндэслэн бөөрний цочмог гэмтлийн тодорхойлолтын дагуу сийвэнгийн креатинин огцом ихсэх ба/эсвэл шээсний гарц багасах шинжүүдэд үндэслэн Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) оношийг тавьж болно. Ерөнхийдөө олон шалтгаан бөөрний гэмтэл/дутагдалд хүргэж болох ба үйл ажиллагааны эргэшгүй өөрчлөлтөд орохоос сэргийлж эрт илрүүлэх, эмчлэх нь маш чухал.

Эмгэг үүсгэж буй шалтгаан хэр удаан хугацаанд үйлчилнэ, тэр чинээгээр Бөөрний Цочмог Гэмтэл нь бөөрний дутагдал болон Бөөрний Архаг Гэмтэл болон хүндрэх магадлал ихсэж байдаг. Эмчилгээний гол зарчим нь шалтгааныг эрт илрүүлж эмчлэх, эхэн үед дэмжих эмчилгээ, хүндрэлээс сэргийлэх, шинж тэмдгийн эмчилгээг хийдэг.

Тодорхойлолт: Хэвийн ажиллаж байсан бөөрний үйл ажиллагаа цочмог алдагдаж, шээсний ялгаралт багасч хорт бодисууд, илүүдэл шингэн биед хуримтлагдаж, амьдралын чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа хямрах хамшинж. Доорх шинжүүдээс аль нэг нь илэрвэл бөөрний цочмог гэмтлийн гэж тодорхойлно.

  • 48 цагийн дотор ийлдсийн креатинин 0.3 мг/дл-ээр (26.5 ммоль/л-ээр) болон түүнээс дээш ихсэх эсвэл
  • Ийлдсийн креатинин сүүлийн 7 хоногийн хооронд мэдэгдэж байсан суурь хэмжээнээсээ ≥1.5 дахин  ихсэх эсвэл
  • Шээсний эзлэхүүн 6 цагийн туршид 0.5 мл/кг/цагаар бага болох

Нэршлүүд

  • Бөөрний цочмог гэмтэл (Acute kidney injury)
  • Бөөрний цочмог дутагдал (Acute kidney insufficiency)
  • Бөөрний цочмог дутмагшил (Acute renal Failure)

Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

Ойролцоо сэдвүүд:

Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
Play Video

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.