Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.
Зүрхний шигдээсийн үед ихэвчлэн цочмогоор цээж тасралтгүй баригдах эсвэл дарагдах мэт мэдрэмж төрөх буюу цээжээр өвдөх, энэ нь зүүн гар, хүзүү мөн/эсвэл аюулхай орчимд дамждаг. Энэхүү өвдөлт сэтгэл түгших мэдрэмж, гэнэт амьсгал давчдах, эсвэл вегетатив шинж тэмдгүүдтэй хавсарсан байж болно. Гэхдээ миокардийн инфаркт байнга ийм нийтлэг өвдөлтөөр илэрдэггүй бөгөөд "чимээгүй ЗШ" буюу шинж тэмдэггүй тохиолдох эсвэл цус хөдлөл зүйн тогтворгүй байдлыг үүсгэж гэнэтийн үхэлд ч хүргэж болзошгүй. Анамнез болон бодит үзлэгээс гадна , лабораторийн шинжилгээ, титэм судасны ангиограф зэрэг нь оношилгооны үндсэн хэрэглүүрүүд болдог.
харьцуулахад болон нь өвдөлтийн эрчим, үргэлжлэх хугацаа, намжаах хүчин зүйлсээр бус, харин зүрхний булчингийн эдийн гэмтлээр тодорхойлогддог бөгөөд биохимийн маркерууд болох тропонин түвшин ихсэлт, креатин киназа (-MB) уургуудыг цусны шинжилгээгээр үзэж зүрхний эдийн гэмтсэн эсэхийг бататгана.
STEMI буюу ST сегмент өргөгдсөн зүрхний шигдээс нь анатомийн хувьд зэргэлдээ байрласан ядаж 2 ЭКГ холболтод илэрхий өргөгдсөн ST сегментээр тодорхойлогддог. STEMI-н үед нас баралт өндөр бөгөөд явцын даамжрал хүнд тул яаралтай титэм судсан дотуурх ажилбар/ангиограф хийх шаардлагатай. Одоогоор дэлхий нийтээр баримталж буй удирдамжуудын дагуу оношийг анх тавьснаас хойш 120 минутын дотор дээрх инвасив титэм судсан дотуурх ажилбар хийх боломжгүй тохиолдолд хийхийг санал болгож байна.
NSTEMI буюу ST сегмент өргөгдөөгүй зүрхний шигдээс -ийн үед титэм судас дотуурх ажилбар эмнэл зүйн байдлаас хамааран яаралтай болон эрт-төлөвлөгөөт байдлаар (2-72 цагийн дотор) хийж болно.
Сэдэвтэй холбоотой Podcast
үед хийгдэх эмчилгээ болон "зүрхний титэм судасны өвчин"-ий эмгэг жам, эмгэг судлал тусдаа багтсан болно.
- Тохиолдол
- Өвчний тохиолдлын тоо өндөр, жил бүр ихэссээр байгаа (Ж.нь: диабет, цусан дахь холестерины түвшин өндөр байх, артерийн даралт ихсэлт)
- -с гаргасан мэдээллийн дагуу жил бүр зүрхний шигдээсийн 7 сая гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна.
- Үүнийг хүйсийн бүлгээр нь харвал:
- <60 жил: ♂ > ♀
- >75 нас: ♀ > ♂
- Насжилтын тархалт
- 40-79 насныханд 4.7%
- ♂ - 7%
- ♀ - 2.5%
- Нас баралт
- WHO-с гаргасан мэдээллийн дагуу зүрх судасны өвчнүүд нас баралт болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаан болдог.
- Жилд: зүрх судасны өвчнүүдээр нийт ойролцоогоор 18 сая хүн нас бардаг. Энэ нь дэлхийн нийт нас баралтын шалтгааны 31 %-г эзэлдэг.
- Миокардийн шигдээсийн нийт нас баралт
- I21Зүрхний цочмог шигдээсAcute myocardial infarction
- I22Зүрхний давтан шигдээсSubsequent myocardial infarction
- I23Зүрхний цочмог шигдээсийн дараах явцын зарим хүндрэлCertain current complications following acute myocardial infarction
- I24Зүрхний цочмог ишемит өвчний бусад хэлбэрOther acute ischaemic heart diseases
- I25Зүрхний архаг ишемит өвчинChronic ischaemic heart disease
Ангилал
Шалтгаан, эмгэг жам
Эмнэл зүй
Оношилгоо
→ Зүрхний шигдээсийн ЭКГ
Эмгэг судлал
Ялган оношилгоо
Эмчилгээ
→ Бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ (Антиагрегант ба Антикоагуляци эмчилгээ)
→ PCI, Титэм судсан дотуурх эмчилгээ (ТиСДЭ)
→ Бүлэн уусгах эмчилгээ (STEMI, thrombolytic therapy)
→ Титэм судсыг гол судастай холбох мэс засал (Bypass)
Хүндрэл
Хяналт
Тавилан
Урьдчилан сэргийлэлт
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Зүрхний титэм судасны өвчин (Coronary heart disease)
Зүрхний титэм судас буюу титэм артерийн атеросклерозын улмаас үүссэн цусан хамгамжийн дутагдал, үүнээс улбаалах зүрхний миокард буюу зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хангамж болон хэрэгцээ хоорондох тэнцвэрт байдал алдагдах эмгэг.
Цээжний өвдөлт (Chest pain)
Цээжний хөндийд агуулагдах дотор эрхтнүүд, цээжний ханын бүтцэд гарсан эмгэг өөрчлөлт болон цээжний хөндийгөөр дамжих мэдрэл цочирох буюу цээжний хөндийгөөс гаднах эмгэг өөрчлөлтийн үед цээжинд үүсэх өвдөлтийг цээжний өвдөлт гэж үздэг. Иймд энэ нь маш олон төрлийн өвчний үед тохиолдох харьцангуй нийтлэг шинж тэмдэг юм.
Үхэл (Death)