Празиквантел (Praziquantel)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- P02BA01
- Фармакологийн ангилал
- P02BA · Хинолины уламжлал ба түүнтэй төст бодис
- Эмчилгээний бүлэг
- P02 · Шимэгч хорхойн эсрэг эм
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан үед ихэвчлэн тун өөрчлөх шаардлагагүй.
- Бөөрний хүнд дутагдалтай үед метаболит биед хуримтлагдаж, мэдрэлийн гаж нөлөө нэмэгдэх эсэхийг хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний хүнд дутагдалтай үед празиквантел удаан задарч, цусан дахь хэмжээ ихсэж болно. Тун болон хяналтыг халдвартын эмч тохируулна.
- Элэг, дэлүүний шистосомиазтай өвчтөнийг эмнэлгийн нөхцөлд хянана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ердийн тунгаар хэрэглэж болох ч элэгний үйл ажиллагаа болон мэдрэлийн гаж нөлөөг хянана.
- Унах эрсдэлийг үнэлнэ.
Жирэмсэн болон хөхүүл үе
Жирэмсэн үе
- Хүн дээрх мэдээллээр ноцтой эрсдэл тогтоогдоогүй.
- Шаардлагатай халдварын үед үр ашиг, эрсдэлийг үнэлж хэрэглэж болно.
Хөхүүл үе
- Хөхний сүүгээр ялгарна.
- Богино эмчилгээний үед бүтээгдэхүүний зааврын дагуу түр завсарлах эсэхийг шийднэ.
Толгой эргэх
Тэнцвэрийн мэдрэхүйд саад учрах үед тохиолдох шинж тэмдэг; нүд, дотор чихний тэнцвэрийн эрхтэн болон проприоцепторуудаас тархи руу ирж буй мэдээлэл зөрчилдөхөд үүснэ. Ихэвчлэн дотор муухайрах, бөөлжихийг дагалдана.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.