Дэд гарчиг
Гельминтийн халдвар (Helminthiasis, Worm infections)
Шимэгч хорхой (helminths) буюу шимэгч хорхойн халдвар үүсгэдэг макро шимэгчид дотор олон төрөл зүйлийн шимэгч хорхой багтдаг. Хүний биед үндсэн гурван замаар халдварладаг. Үүнд: бохирдсон хоол хүнс, устай хамт эсвэл өтгөн мөрний замаар шимэгчийн өндөг эсвэл авгалдайг залгих; арьсаар шууд нэвтрэх; мөн зарим төрлийн ялаа, шумуул зэрэг дундын буюу завсарын зөөгч эзэн биед хазуулснаар халдвар дамжина. Шимэгч хорхойнуудыг гадаад морфологийн онцлогоос нь хамааран нематод, цистод, трематод гэж ангилдаг. Нематодын төрөлд Toxocara, Enterobius, Trichuris, Ascaris, Trichinella, Strongyloides, Ancylostoma, Necator зэрэг багтдаг бол цистодод Taenia, Diphyllobothrium, Echinococcus, харин трематодод Schistosoma, Metorchis, Fasciola зэрэг төрлүүд багтана.
Ихэнх шимэгч хорхойн төрөл хүний хоол боловсруулах замд суурьшиж эмнэлзүйд хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, суулгах зэрэг хоол боловсруулах тогтолцооны шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Зарим шимэгч хорхойн авгалдай тухайлбал Ascaris болон Ancylostoma төрлийн шимэгчид хоол боловсруулах замаар дамжиж үүдэн венд ороод эндээс цааш уушгинд шилжиж эмнэлзүйд хуурай ханиалгах, амьсгаадах зэрэг астма төст шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Мөн зарим төрөл, тухайлбал Taenia solium хүний тархи эсвэл элэг зэрэг хоол боловсруулах замаас гадна өөр эрхтэнүүдэд шимэгчлэн амьдрах чадвартай бөгөөд энэ нь амь насанд аюултай хүндрэл, тухайлбал нейроцистицеркоз үүсгэх эрсдэлтэй.
Шимэгч хорхойн халдварыг оношлохын тулд ихэвчлэн цусанд эозинофил эсийн тоо нэмэгдсэн эсэхийг үзэх ба өтгөнд шимэгч хорхой, түүний өндөг, авгалдайг шууд илрүүлэх шинжилгээ хийнэ. Мөн ихэнх тохиолдолд ийлдсийн IgE түвшин өндөр байдаг.
Эмчилгээний хувьд , зэрэг шимэгчийн эсрэг эмүүдийг хэрэглэдэг. Харин шимэгч хорхойн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хоол, усны ариун цэвэр, аюулгүй байдлыг хангах нь чухал. Echinococcosis болон schistosomiasis өвчний талаар тусгай өгүүллүүдэд дэлгэрэнгүй тайлбарласан.
Аскаридиаз
Энтеробиоз
Трихуроз
Токсокароз
Трихинеллёз
Hookworm infections (анкилостомоз; некатороз)
Стронгилоидоз
Лоиасис
Онхоцеркоз
Лимфийн филяриаз
Цистод (туузан хорхой)
Тениаз
Дифиллоботриоз (Diphyllobothrium latum)
Гименолепидоз
Трематод (flukes)
Клонорхис & парагонимоз
Фасциолёз
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
