Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Гэдэс цочролын хам шинж нь Хойд Америк, Европт маш түгээмэл тохиолддог архаг өвчин юм. Энэ эмгэгийн үндсэн шалтгаан нь ходоод гэдэсний хөдөлгөөн, дотоод эрхтнүүдийн хэт мэдрэгшил, ходоод гэдэсний нэвчимтгий байдал өөрчлөгдсөнөөс үүсдэг гэж үздэг.
Өвчтөнүүдэд өтгөний давтамж, хэлбэр эсвэл харагдах байдлын өөрчлөлттэй холбоотойгоор хэвлийн байнгын өвдөлт илэрдэг. Гэдэс цочролын хам шинж нь Ромын IV шалгуурт суурилсан эмнэлзүйн онош бөгөөд бусад оношуудыг үгүйсгэдэг.
Эмийн бус эмчилгээнд хоолны дэглэмийг өөрчлөх болон сэтгэлзүй зан үйлийн эмчилгээ орно. Лоперамид, туулгах эмүүд, лубипростон зэрэг эмийн эмчилгээнүүдийг нь суулгалт, өтгөн хаталт бүхий гэдэс цочролын хам шинжийн үед хэрэглэдэг.
Гэдэс цочролын хам шинж нь тодорхой бүтцийн шалтгаангүй ходоод гэдэсний үйл ажиллагааны эмгэг юм. Гэдэс цочролын хам шинжид хүргэдэг эмгэг жамын үйл явцууд нь олон талт бөгөөд хараахан бүрэн тодорхойлогдоогүй байна. ГЦХШ-тэй холбоотой хамгийн түгээмэл хүчин зүйлс:
Зураг 1. ГЦХШ-ийн эмгэг жам
✔ 6 сарын бүх агуулга үзэх эрх
✔ ICD – 10 Өвчний ангиллын цахим лавлах
✔ Хөнгөлөлттэй эмийн лавлах
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.
Бид үнэ цэнтэй мэдээллийг та бүхэндээ үнэгүй хүргээд даруй 3 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү хугацаанд биднээс оюуны болон санхүүгийн зардал ихээр шаардагдаж байлаа.
Өдөрт дунджаар 400-500 орчим эмч, эрүүл мэндийг салбарын мэргэжилтнүүд манай платформоор үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт бидний мэргэжлийн өндөр түвшний мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж, улам өргөжин тэлэх үйлсэд таны тусламж, хандив бидэнд хэрэгтэй байна.
Таны өгч буй хандив бидний цаашдын үйл ажиллагаанд үнэ цэнтэй ба ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулж буй танд маш их баярлалаа !