Пилонидал хөндий хэмээх өвчний ойлголтонд товчоор субкутанд (Eng.: subcutan, өөрөөр мөн гиподерм буюу арьсан доорхи өөхөн эдийн давхарга) үүсэх үрэвслийн урвалыг авч үздэг. Шалтгааны хувьд гаднаас нэвтэрч орсон үс гадны биетийн урвалыг үүсгэж фистель (Eng.: fistula, фистель буюу цорго нь 2 янз байх ба дотоод фистель гэдэг нь биеийн доторх 2 хөндий хоорондоо холбогдох, харин гадаад фистель хэмээх ойлголтонд биеийн доторх хөндий гадагшаа нээлттэй болж гадаад орчинтой харьцдаг хэлбэр багтдаг. Фистель үүсэх өвчин байхаас гадна, төрөлхийн ч тохиолдох боломжтой бөгөөд мэс ажилбарын аргаар эмчилгээний зорилгоор фистелийг мөн үүсгэдэг.) үүсэхэд хүргэдэг. Өвчний явцын гурван хэлбэр байдаг: Шинж тэмдэгггүй, цочмог буглах явцтай болон архаг пилонидал хөндий.
Өвчин ялангуяа залуу насны эрэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог. Эмнэлзүйд юун түрүүнд өвчтөнд тухайн хэсэгт удаа дараа нойтон (нойтон чийгтэй болох) оргих, арьсны өөрчлөлт (skin irritation) эсхүл цочмог буглах явцтай хэлбэрийн үед мэдэгдэхүйц өвдөлттэй болж улмаар биеийн ерөнхий байдалд нөлөөлөх ядарч сульдах эсхүл халууралт зэрэг шинжүүд илэрч гардаг байна.
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.