Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Гидроцель (Hydrocele) хэмээх ойлголтонд хэвлийн гялтангийн үргэлжлэл төмсөгний хальс (Tunica vaginalis testis)-ийн гадна талын Lamina parietal болон дотно талын Lamina visceral хэмээх 2 давхаргын хооронд орших хушганы серозон хөндий (Cavitas serosa scroti)-д гялтангийн шингэн хуримтлагдахыг хэлнэ. Олон янзын шалтгаан, хүчин зүйлийн нөлөөнд үүсч болно. Жишээлбэл хоёрдогчоор халдврын дараагаар, гэмтлийн дараагаар, аль эсвэл анхдагчаар Processus vaginalis testis
хаагдахгүй үргэлжилсэн тохиолдолд гэх мэт.
Гэмтлийн дараагаар, үрэвсэлт өвчний үед, эсвэл төмсөгний хавдараар өвчилсөн үед шинж тэмдэгтэй, зовиур бүхий үндсэн өвчнөө дагалдсан үүссэн гидроцель тохиолдох нь цөөнгүй.
Оношлогоонд гэрэлтүүлэх шинжилгээ (diaphanoscopy) хэрэглэхэд хангалттай байдаг. Харин ялган оношлох зорилгоор төмсөгний эхо шинжилгээг хийх шаардлагатай.
Хэсгийн мэдээгүйжүүлэлтэн дор хатгалт хийж шингэнг соруулах эмчилгээ ихэнхдээ түр хугацаанд зовиурыг багасган, цөөн тохиолдолд өвчинг урт хугацаанд дахин эмчилгээ шаардагдахгүй түвшинд хүргэдэг бол мэс засал эмчилгээ хийснээр өвчнийг дахилт өгөх боломжгүй болгосноор бүрэн эмчлэх сайн талтай. Гидроцелийн үүсэх шалтгаан нь хэрэв төмсөгний хавдар байж болзошгүй бол заавал мэс заслын эмчилгээ төлөвлөгддөг.
Зураг: a. Tunica vaginalis testis-д, b. Tunica vaginalis communis und c. Tunica funiculi-д байрласан гидроцелийн төрлүүдийг илтгэсэн байна. Тодорхойлолт хэсгээс дэлгэрүүлэн харна уу!
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !