Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Эгмийн доорх артерийн хам шинж (Subclavian steal syndrome)

    Зүрх судасны эмгэг, Мэдрэл судлал, Мэс засал

    Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Эгэм доорх артери (A. subclavia) нугалмын артеритай (A. vertebralis) ойрхон хэсэгт тохиолдох артериосклерозын (arteriosclerosis) дүнд үүссэн нарийсал буюу стеноз (stenosis) эсхүл судасны бүрэн хаагдлаас (occlusion) болж үүсдэг эмгэгийг Subclavian-Steal-Syndrome (SSS) гэж нэрлэдэг.

    Дээрх үйл явцийн үр дүнд эсрэг талд байрлах Aa. vertebrales-аас өнөөх A. subclavia-ын атеросклероз үүссэнээс дараах хэсэгт цусан хангамж дамжин SSS-т өртсөн гарын цусан хангамж хэвийн үргэлжилнэ . Ийм зохилдолгоогоор гарын цусан хамгамж сайжрах боловч тархины цусан хангамж буурах нь тодорхой.

    Энэ нь ялангуяа биеийн хүчний ачааллын үед толгой эргэх (vertigo, dizziness), гэнэт унах (drop attack) шинжээр ажиглагддаг ба SSS-т өртсөн гарт артерийн даралт хэмжилт эрүүл талтайгаа харицуулахад ойролцоогоор >20 ммМУБ-с илүүтэй бага байдаг .

    Эгэмний доорх судасны бөглөрлийг Эмгэг жам хэсгээс харна уу!

    Зураг 1: Эгэмний доорх артери зүүн талд аортын нумнаас шууд салаалж үүсдэг бол баруун эгэмний доорх артери Truncus brachiocephalicus-с үргэлжлэн явдаг. Эгэмний доорх артери Plexus brachialis-ын хамт нэгдүгээр хавирга болон эгэм хоёрын дундуур уушгины оройн харалдаа гарч суга руу чиглэнэ. Эгэмний доорх артериудын үндсэн салаанууд нь: A. thoracica interna, A. vertebralis, Truncus thyrocervicalis, Truncus costocervicalis болно. Зураг 2: Эгэмний доорх артерийн салааг схемчлэн дүрслэн харуулав. Зураг 3: Нугалмын артерийн явцыг энд дүрслэв. V1: Pars prevertebralis (A. subclavia-с салаалж хүзүүний 6-р нугалмын дор Foramen transversarium орох хүртэлх хэсэг), V2: Pars transversaria (6.-2. дох хүзүүний нугалам хүртэлх хэсэг), V3: Pars atlantica (хүзүүний 2-р нугалмын Foramen transversarium-с гарч Foramen magnum-д дээш орох хүртэлх хэсэг), V4: Pars intracranialis (Foramen magnum-с A. basilaris шилжих хүртэлх хэсэг) гэсэн хэсгүүдэд хуваагддаг болохыг дүрслэв.

    • Атеросклероз
    • Такаяасу артерит

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Эмгэг жам

    Эмнэлзүй

    Онцгой хэлбэр

    Оношилгоо

    Эмчилгээ

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 2915