Mental and behavioural disorders due to psychoactive substance use
Хамаарахгүй (Excludes)
Тэмдэглэл (Notes)
Энэ бүлэгт эмнэлзүйн хэлбэрээрээ ондоо боловч нэг буюу хэд хэдэн сэтгэц нөлөөт бодисыг эмчийн заалтаар буюу заалтгүйгээр хэрэглэснээс улбаалсан олон тооны эмгэг багтана. Бүлгийн кодын гурван оронгоор нь хэрэглэсэн сэтгэц нөлөөт бодисыг, харин дөрөв дэх оронгоор нь эмнэлзүйн байдлыг тодорхой тогтооно. Хэрэглэсэн сэтгэц нөлөөт бодис тус бүрийг ийнхүү кодлохыг зөвлөдөг боловч бүх бодист дээрх дөрвөн оронг хэрэглэдэггүйг тэмдэглэвэл зохино.
Сэтгэц нөлөөт бодисыг тогтоохдоо аль болох олон мэдээллийн эх сурвалж дээр тулгуурлавал зохино. Үүнд өвчтөний өөрийн өгсөн мэдээлэл, цус ба бусад шингэний шинжилгээний дүн, бие махбодын ба сэтгэл судлалын шинж тэмдэг, эмнэлзүйн илрэл буюу гуравдагч этгээдээс авсан мэдээлэл зэрэг баталгаа багтана. Хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэгчдийн олонхи нь нэгээр тогтохгүй олон сэтгэц нөлөөт эмийн бодис хэрэглэдэг байна. Үндсэн оношийг тухайн эмнэлзүйн хамшинжийг үүсгэсэн буюу үүсэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан тэр бодисоор ангилан тавих учиртай. Бусад оношийг кодлохдоо өөр сэтгэц нөлөөт бодисыг хордуулах тунгаар хэрэглэсэн бол - .0, эрүүл мэндэд хор учруулах хэмжээгээр хэрэглэсэн бол - .1, дон үүссэн бол - .2, бусад өөрчлөлт үүссэн бол - .3-.9 хүртэл кодлоно.
Гагцхүү сэтгэц нөлөөт бодисыг эмх замбараагүй, хольж хэрэглэдэг ба янз бүрийн сэтгэц нөлөөт эмийн бодисын хам үйлчилгээ нь ялгахын аргагүй хутгалдмал тохиолдолд олон төрлийн сэтгэц идэвхит ба донтолт үүсгэх бодисуудыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх сэтгэц болон зан төрхийн эмгэгүүд (F19.-)
гэсэн онош тавьж болно.
Хамаарна (Includes)
Тэмдэглэл (Notes)
[F10-ийн өмнөх дөрвөн тэмдэглэгээт задаргааг хар]
Энэ ангилалд хоёр буюу түүнээс олон сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн боловч тэдгээрээс аль нь уг эмгэгийн үүсэлд хамгийн их нэрмээс болсныг тодорхойлох боломжгүй тохиолдлууд хамрагдана. Мөн хэрэглэсэн бүх сэтгэц нөлөөт бодис буюу тэдгээрийн заримыг үнэн зөв тогтоох боломжгүй үед энэ зэрэглэлийг хэрэглэнэ. Олон төрлийн эмийн бодис хэрэглэгчдийн ихэнх нь өөрсдөө ч юу хэрэглэдэгээ мэдэхгүй байх нь олонтаа.
Дэд ангилал
ICD-11-тэй харгалзах код