Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Нийлэг катинон хэрэглэсний шалтгаант эмгэг нь нийлэг катиноны хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Нийлэг катинон (мөн „ванны давс“ гэж нэрлэдэг) нь Catha edulis хэмээх кат ургамалд агуулагддаг катинонтой төстэй, сэдээх шинж чанартай нийлэг нэгдэл юм. Нийлэг катиноны хэрэглээ олон оронд залуу хүн амын дунд түгээмэл байна. Эдгээр нь нийлэг катиноны хордлого, нийлэг катиноны донтолт ба нийлэг катиноны үгүйлэх хамшинж зэрэг олон төрлийн эмгэг үүсгэж болно. Нийлэг катиноны шалтгаант хэд хэдэн сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of synthetic cathinones are characterised by the pattern and consequences of synthetic cathinone use. Synthetic cathinones (also known as ‘bath salts’) are synthetic compounds with stimulant properties related to cathinone found in the khat plant, Catha edulis. The use of synthetic cathinones is common in young populations in many countries. They may produce a range of disorders including Synthetic Cathinone Intoxication, Synthetic Cathinone Dependence and Synthetic Cathinone Withdrawal. Several synthetic cathinone-induced mental disorders are recognised.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан, эсвэл бусдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулах зан төрхөд хүргэсэн, нийлэг катинон хэрэглэсэн нэг тохиол. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь дараах зүйлсийн нэг буюу хэд хэдээс үүдэлтэй: (1) хордлоготой холбоотой зан төрх; (2) биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорт нөлөө; эсвэл (3) хор хөнөөлтэй хэрэглэх зам. Бусдын эрүүл мэндэд учрах хор хөнөөлд хор хөнөөлтэй хэрэглээний нэг тохиолын онош тавигдсан хүний нийлэг катиноны хордлогын шалтгаант зан төрхтэй шууд холбоотой, гэмтэл зэрэг аливаа хэлбэрийн бие махбодын хохирол буюу сэтгэцийн эмгэг хамаарна. Хэрэв хор хөнөөл нь нийлэг катиноны хэрэглээний мэдэгдэж буй хэв маягтай холбоотой бол энэ оношийг тавихгүй.
An episode of synthetic cathinone use that has caused damage to a person’s physical or mental health or has resulted in behaviour leading to harm to the health of others. Harm to health of the individual occurs due to one or more of the following: (1) behaviour related to intoxication; (2) direct or secondary toxic effects on body organs and systems; or (3) a harmful route of administration. Harm to health of others includes any form of physical harm, including trauma, or mental disorder that is directly attributable to behaviour due to synthetic cathinone intoxication on the part of the person to whom the diagnosis of single episode of harmful use applies. This diagnosis should not be made if the harm is attributed to a known pattern of synthetic cathinone use.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код