Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Нийлэг катинон хэрэглэсний шалтгаант эмгэг нь нийлэг катиноны хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Нийлэг катинон (мөн „ванны давс“ гэж нэрлэдэг) нь Catha edulis хэмээх кат ургамалд агуулагддаг катинонтой төстэй, сэдээх шинж чанартай нийлэг нэгдэл юм. Нийлэг катиноны хэрэглээ олон оронд залуу хүн амын дунд түгээмэл байна. Эдгээр нь нийлэг катиноны хордлого, нийлэг катиноны донтолт ба нийлэг катиноны үгүйлэх хамшинж зэрэг олон төрлийн эмгэг үүсгэж болно. Нийлэг катиноны шалтгаант хэд хэдэн сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of synthetic cathinones are characterised by the pattern and consequences of synthetic cathinone use. Synthetic cathinones (also known as ‘bath salts’) are synthetic compounds with stimulant properties related to cathinone found in the khat plant, Catha edulis. The use of synthetic cathinones is common in young populations in many countries. They may produce a range of disorders including Synthetic Cathinone Intoxication, Synthetic Cathinone Dependence and Synthetic Cathinone Withdrawal. Several synthetic cathinone-induced mental disorders are recognised.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Нийлэг катиноны хордлого нь нийлэг катинон хэрэглэх үед буюу хэрэглэсний дараа удалгүй үүсдэг, ухаан санаа, танин мэдэхүй, хүртэхүй, сэтгэл хөдлөл, зан төрх буюу хөдөлгөөний зохицолын хямралаар илэрдэг, эмнэлзүйн ач холбогдолтой түр зуурын байдал юм. Эдгээр хямрал нь нийлэг катиноны мэдэгдэж буй фармакологийн нөлөөнөөс үүдэлтэй бөгөөд тэдгээрийн хүндийн зэрэг нь хэрэглэсэн нийлэг катиноны хэмжээтэй нягт холбоотой. Эдгээр нь хугацааны хязгаартай бөгөөд нийлэг катинон биеэс гадагшлахын хэрээр намжина. Илрэх шинжид сэтгэл түгшилт, уур хилэн, анхаарал алдагдах, хэт сэрэмжтэй байх, сэтгэц хөдөлгөөний цочрол, параноид бодол (дэмийрлийн хэмжээнд хүрч болох), түр зуурын хий юм сонсдох, түр зуурын ухаан будилах ба нийтэч байдлын өөрчлөлт хамаарч болно. Хөлрөх буюу жихүүдэс хүрэх, бөөлжис цутгах буюу бөөлжих, мөн зүрх дэлсэх илэрч болно. Биеийн шинжид тахикарди, цусны даралт ихсэх, хүүхэн хараа өргөсөх, дискинезия ба дистони, арьсны шарх хамаарч болно. Ховор тохиолдолд, ихэвчлэн хүнд хордлогын үед нийлэг катинон хэрэглэх нь таталт үүсгэж болно.
Synthetic cathinone intoxication is a clinically significant transient condition that develops during or shortly after the consumption of synthetic cathinones that is characterised by disturbances in consciousness, cognition, perception, affect, behaviour, or coordination. These disturbances are caused by the known pharmacological effects of synthetic cathinones and their intensity is closely related to the amount of synthetic cathinones consumed. They are time-limited and abate as the synthetic cathinone is cleared from the body. Presenting features may include anxiety, anger, impaired attention, hypervigilance, psychomotor agitation, paranoid ideation (possibly of delusional intensity), transient auditory hallucinations, transitory confusion, and changes in sociability. Perspiration or chills, nausea or vomiting, and palpitations may be experienced. Physical signs may include tachycardia, elevated blood pressure, pupillary dilatation, dyskinesias and dystonias, and skin sores. In rare instances, usually in severe intoxication, use of synthetic cathinones can result in seizures.
ICD-10-тай харгалзах код