Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Нийлэг катинон хэрэглэсний шалтгаант эмгэг нь нийлэг катиноны хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Нийлэг катинон (мөн „ванны давс“ гэж нэрлэдэг) нь Catha edulis хэмээх кат ургамалд агуулагддаг катинонтой төстэй, сэдээх шинж чанартай нийлэг нэгдэл юм. Нийлэг катиноны хэрэглээ олон оронд залуу хүн амын дунд түгээмэл байна. Эдгээр нь нийлэг катиноны хордлого, нийлэг катиноны донтолт ба нийлэг катиноны үгүйлэх хамшинж зэрэг олон төрлийн эмгэг үүсгэж болно. Нийлэг катиноны шалтгаант хэд хэдэн сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of synthetic cathinones are characterised by the pattern and consequences of synthetic cathinone use. Synthetic cathinones (also known as ‘bath salts’) are synthetic compounds with stimulant properties related to cathinone found in the khat plant, Catha edulis. The use of synthetic cathinones is common in young populations in many countries. They may produce a range of disorders including Synthetic Cathinone Intoxication, Synthetic Cathinone Dependence and Synthetic Cathinone Withdrawal. Several synthetic cathinone-induced mental disorders are recognised.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Нийлэг катиноны үгүйлэх хамшинж нь нийлэг катиноны донтолттой болсон, эсвэл нийлэг катиноныг удаан хугацаагаар буюу их хэмжээгээр хэрэглэж ирсэн хүмүүст нийлэг катиноны хэрэглээг зогсоох буюу багасгах үед илэрдэг, хүндийн зэрэг ба үргэлжлэх хугацаагаараа харилцан адилгүй, эмнэлзүйн ач холбогдолтой шинж тэмдэг, зан төрх ба/буюу физиологийн шинжүүдийн цогц юм. Нийлэг катиноны үгүйлэх хамшинжийн илрэх шинжид дисфорик сэтгэл санаа, цочромтгой байх, ядрах, нойргүйдэл буюу (илүү түгээмэл) хэт нойрсох, тод, тааламжгүй зүүд, хоолны дуршил нэмэгдэх, сэтгэц хөдөлгөөний цочрол буюу удаашрал, мөн нийлэг катинон зэрэг сэдээгч бодис хэрэглэх хүчтэй хүсэл тэмүүлэл хамаарч болно.
Synthetic cathinone withdrawal is a clinically significant cluster of symptoms, behaviours and/or physiological features, varying in degree of severity and duration, that occurs upon cessation or reduction of use of synthetic cathinones in individuals who have developed Synthetic cathinone dependence or have used synthetic cathinones for a prolonged period or in large amounts. Presenting features of Synthetic cathinone withdrawal may include dysphoric mood, irritability, fatigue, insomnia or (more commonly) hypersomnia, vivid and unpleasant dreams, increased appetite, psychomotor agitation or retardation, and craving for stimulants, including synthetic cathinones.
ICD-10-тай харгалзах код