Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Амфетамин, метамфетамин буюу меткатинон зэрэг сэдээгч бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь эдгээр бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Кокаинаас гадна байгальд тохиолддог болон нийлэгжүүлэн гаргаж авсан олон төрлийн психостимулятор байдаг. Энэ бүлгийн хамгийн олон тоотой нь метамфетамин зэрэг амфетамин төрлийн бодисууд юм. Эмчийн жороор олгодог дексамфетамин зэрэг сэдээгч бодисыг анхаарлын хомсдолтой хэт идэвхжилийн эмгэг зэрэг цөөн тооны байдлын үед заалтаар хэрэглэнэ. Олон оронд эфедрон нэрээр мэдэгдэх меткатинон нь метамфетамины бүтцийн аналог бөгөөд катинонтой төстэй, хүчтэй нөлөөтэй нийлэг сэдээгч бодис юм. Эдгээр бүх бодис голчлон психостимуляторын шинж чанартай бөгөөд мөн янз бүрийн зэргээр судас агшаах нөлөөтэй. Эдгээр нь сэдээгч бодисын хордлогын үед ажиглагддаг шиг эйфори ба хэт идэвхжил үүсгэнэ. Эдгээр нь донтолт үүсгэх хүчтэй шинж чанартай бөгөөд энэ нь сэдээгч бодисын донтолт, мөн хэрэглээг зогсоосны дараа сэдээгч бодисын үгүйлэх хамшинж гэсэн онош тавихад хүргэж болно. Сэдээгч бодисын шалтгаант хэд хэдэн сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of stimulants including amphetamines, methamphetamine or methcathinone are characterised by the pattern and consequences of use of these substances. There is a wide array of naturally occurring and synthetically produced psychostimulants other than cocaine. The most numerous of this group are the amphetamine-type substances, including methamphetamine. Prescribed stimulants including dexamphetamine are indicated for a limited number of conditions such as for Attention Deficit Hyperactivity Disorder. Methcathinone, known in many countries as ephedrone, is a synthetic potent stimulant that is a structural analogue of methamphetamine and is related to cathinone. All these drugs have primarily psychostimulant properties and are also vasoconstrictors to a varying degree. They induce euphoria and hyperactivity as may be seen in Stimulant Intoxication. They have potent dependence-producing properties, which may lead to the diagnosis of Stimulant Dependence and Stimulant Withdrawal following the cessation of use. Several Stimulant-Induced Mental Disorders are described.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал