Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Архи хэрэглэсний шалтгаант эмгэг нь архины хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрнэ. Архи—илүү нарийвчилбал этилийн спирт буюу этанол—нь ихэвчлэн жимс, үр тариа, хүнсний ногоо зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дэх сахарыг исгэж, дараа нь нэрж буюу нэрэлгүйгээр гаргаж авдаг согтоох нэгдэл юм. Архин ундаа олон төрөл байдаг бөгөөд архины агууламж нь ихэвчлэн 1.5%-аас 60% хүртэл байна. Архи нь голчлон төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлагч юм. Архи нь архины хордлого үүсгэх чадвараас гадна донтолт үүсгэх шинж чанартай бөгөөд улмаар зарим хүнд архины донтолт, архины хэрэглээг багасгах буюу зогсоох үед архины үгүйлэх хамшинж үүсгэнэ. Бусад ихэнх бодисоос ялгаатай нь архи биеэс тогтмол хурдаар ялгардаг тул түүний цэвэрлэгдэлт логарифмын бус, шугаман явцтай байна. Архи нь биеийн ихэнх эрхтэн ба тогтолцоонд нөлөөлөх өргөн хүрээний хор хөнөөлд оролцдог (жишээ нь, элэгний цирроз, ходоод-гэдэсний өмөн, панкреатит). Архины хордлогын үеийн зан үйлээс бусдад учрах хор хөнөөл сайтар тогтоогдсон бөгөөд архины хор хөнөөлтэй хэрэглээний тодорхойлолтод (өөрөөр хэлбэл, архины хор хөнөөлтэй хэрэглээний тохиол ба архины хор хөнөөлтэй хэрэглээний хэв маяг) хамаарна. Архины шалтгаант хэд хэдэн сэтгэцийн эмгэг (жишээ нь, архины шалтгаант солиорох эмгэг) ба архитай холбоотой мэдрэл-танин мэдэхүйн алдагдлын хэлбэрүүд (жишээ нь, архи хэрэглэсний шалтгаант тэнэгрэл) тогтоогдсон.
Disorders due to use of alcohol are characterised by the pattern and consequences of alcohol use. Alcohol—more specifically termed ethyl alcohol or ethanol—is an intoxicating compound produced by fermentation of sugars usually in agricultural products such as fruits, cereals, and vegetables with or without subsequent distillation. There are a wide variety of alcoholic drinks, with alcohol concentrations typically ranging from 1.5% to 60%. Alcohol is predominantly a central nervous system depressant. In addition to ability to produce Alcohol Intoxication, alcohol has dependence-producing properties, resulting in Alcohol Dependence in some people and Alcohol Withdrawal when alcohol use is reduced or discontinued. Unlike most other substances, elimination of alcohol from the body occurs at a constant rate, such that its clearance follows a linear rather than a logarithmic course. Alcohol is implicated in a wide range of harms affecting most organs and systems of the body (e.g., cirrhosis of the liver, gastrointestinal cancers, pancreatitis). Harm to others resulting from behaviour during Alcohol Intoxication is well recognized and is included in the definitions of harmful use of alcohol (i.e., Episode of Harmful Use of Alcohol and Harmful Pattern of Use of Alcohol). Several alcohol-induced mental disorders (e.g., Alcohol-Induced Psychotic Disorder) and alcohol-related forms of neurocognitive impairment (e.g., Dementia Due to Use of Alcohol) are recognized.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал