Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Архи хэрэглэсний шалтгаант эмгэг нь архины хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрнэ. Архи—илүү нарийвчилбал этилийн спирт буюу этанол—нь ихэвчлэн жимс, үр тариа, хүнсний ногоо зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дэх сахарыг исгэж, дараа нь нэрж буюу нэрэлгүйгээр гаргаж авдаг согтоох нэгдэл юм. Архин ундаа олон төрөл байдаг бөгөөд архины агууламж нь ихэвчлэн 1.5%-аас 60% хүртэл байна. Архи нь голчлон төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлагч юм. Архи нь архины хордлого үүсгэх чадвараас гадна донтолт үүсгэх шинж чанартай бөгөөд улмаар зарим хүнд архины донтолт, архины хэрэглээг багасгах буюу зогсоох үед архины үгүйлэх хамшинж үүсгэнэ. Бусад ихэнх бодисоос ялгаатай нь архи биеэс тогтмол хурдаар ялгардаг тул түүний цэвэрлэгдэлт логарифмын бус, шугаман явцтай байна. Архи нь биеийн ихэнх эрхтэн ба тогтолцоонд нөлөөлөх өргөн хүрээний хор хөнөөлд оролцдог (жишээ нь, элэгний цирроз, ходоод-гэдэсний өмөн, панкреатит). Архины хордлогын үеийн зан үйлээс бусдад учрах хор хөнөөл сайтар тогтоогдсон бөгөөд архины хор хөнөөлтэй хэрэглээний тодорхойлолтод (өөрөөр хэлбэл, архины хор хөнөөлтэй хэрэглээний тохиол ба архины хор хөнөөлтэй хэрэглээний хэв маяг) хамаарна. Архины шалтгаант хэд хэдэн сэтгэцийн эмгэг (жишээ нь, архины шалтгаант солиорох эмгэг) ба архитай холбоотой мэдрэл-танин мэдэхүйн алдагдлын хэлбэрүүд (жишээ нь, архи хэрэглэсний шалтгаант тэнэгрэл) тогтоогдсон.
Disorders due to use of alcohol are characterised by the pattern and consequences of alcohol use. Alcohol—more specifically termed ethyl alcohol or ethanol—is an intoxicating compound produced by fermentation of sugars usually in agricultural products such as fruits, cereals, and vegetables with or without subsequent distillation. There are a wide variety of alcoholic drinks, with alcohol concentrations typically ranging from 1.5% to 60%. Alcohol is predominantly a central nervous system depressant. In addition to ability to produce Alcohol Intoxication, alcohol has dependence-producing properties, resulting in Alcohol Dependence in some people and Alcohol Withdrawal when alcohol use is reduced or discontinued. Unlike most other substances, elimination of alcohol from the body occurs at a constant rate, such that its clearance follows a linear rather than a logarithmic course. Alcohol is implicated in a wide range of harms affecting most organs and systems of the body (e.g., cirrhosis of the liver, gastrointestinal cancers, pancreatitis). Harm to others resulting from behaviour during Alcohol Intoxication is well recognized and is included in the definitions of harmful use of alcohol (i.e., Episode of Harmful Use of Alcohol and Harmful Pattern of Use of Alcohol). Several alcohol-induced mental disorders (e.g., Alcohol-Induced Psychotic Disorder) and alcohol-related forms of neurocognitive impairment (e.g., Dementia Due to Use of Alcohol) are recognized.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Архины хордлого нь архи хэрэглэх явцад буюу хэрэглэснээс хойш удалгүй үүсдэг, ухаан санаа, танин мэдэхүй, хүртэхүй, сэтгэл хөдлөл, зан төрх буюу хөдөлгөөний зохицуулгын хямралаар илэрдэг эмнэлзүйн ач холбогдолтой түр зуурын байдал юм. Эдгээр хямрал нь архины тогтоогдсон фармакологийн нөлөөнөөс үүдэлтэй бөгөөд тэдгээрийн эрчим нь хэрэглэсэн архины хэмжээтэй нягт холбоотой. Тэдгээр нь хугацааны хязгаартай бөгөөд архи биеэс цэвэрлэгдэхийн хэрээр намдана. Илрэх шинжид анхаарал алдагдах, зохисгүй буюу түрэмгий зан төрх, сэтгэл санаа ба сэтгэл хөдлөл тогтворгүй байх, дүгнэх чадвар алдагдах, хөдөлгөөний зохицуулга муудах, алхаа тогтворгүй болох, жижиг далайцтай нистагм ба яриа ээдрэх зэрэг багтаж болно. Хордлогын илүү хүнд түвшинд ступор буюу ком үүсч болно. Архины хордлого нь амиа хорлох бодол буюу зан үйлийг өдөөж болно.
Alcohol intoxication is a clinically significant transient condition that develops during or shortly after the consumption of alcohol that is characterised by disturbances in consciousness, cognition, perception, affect, behaviour, or coordination. These disturbances are caused by the known pharmacological effects of alcohol and their intensity is closely related to the amount of alcohol consumed. They are time-limited and abate as alcohol is cleared from the body. Presenting features may include impaired attention, inappropriate or aggressive behaviour, lability of mood and emotions, impaired judgment, poor coordination, unsteady gait, fine nystagmus and slurred speech. At more severe levels of intoxication, stupor or coma may occur. Alcohol intoxication may facilitate suicidal ideation or behaviour.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код