Hazardous substance use
Бодисын эрсдэлтэй хэрэглээ нь хэрэглэгчид буюу бусдад бие махбодийн буюу сэтгэцийн эрүүл мэндийн хор хөнөөлтэй үр дагавар учрах эрсдэлийг эрүүл мэндийн мэргэжилтний анхаарал ба зөвлөгөө шаардах хэмжээнд мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэв маяг юм. Эрсдэл нэмэгдэх нь бодис хэрэглэх давтамж, нэг удаад хэрэглэсэн хэмжээ, бодисын хэрэглээтэй холбоотой эрсдэлтэй зан үйл буюу хэрэглээний нөхцөл, хор хөнөөлтэй хэрэглэх зам, эсвэл эдгээрийн хавсралтаас үүдэлтэй байж болно. Эрсдэл нь бодисын богино хугацааны нөлөө, эсвэл бие махбодийн буюу сэтгэцийн эрүүл мэнд буюу үйл ажиллагаанд үзүүлэх урт хугацааны хуримтлагдсан нөлөөтэй холбоотой байж болно. Бодисын эрсдэлтэй хэрэглээ нь хэрэглэгч буюу түүний ойр орчмын бусад хүмүүсийн бие махбодийн буюу сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулах түвшинд хараахан хүрээгүй байна. Хэрэглэгчид буюу бусдад хор хөнөөл учрах эрсдэл нэмэгдсэнийг мэдсэн хэдий ч бодисын хэрэглээний хэв маяг ихэвчлэн үргэлжилдэг.
Тодорхойлолт
Хэрэглэгчид буюу бусдад бие махбодийн буюу сэтгэцийн эрүүл мэндийн хор хөнөөлтэй үр дагавар учрах эрсдэлийг эрүүл мэндийн мэргэжилтний анхаарал ба зөвлөгөө шаардах хэмжээнд мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг архины хэрэглээний хэв маяг. Эрсдэл нэмэгдэх нь архи хэрэглэх давтамж, нэг удаад хэрэглэсэн хэмжээ, эсвэл архины хэрэглээтэй холбоотой эрсдэлтэй зан үйл буюу хэрэглээний нөхцөл, эсвэл эдгээрийн хавсралтаас үүдэлтэй байж болно. Эрсдэл нь архины богино хугацааны нөлөө, эсвэл бие махбодийн буюу сэтгэцийн эрүүл мэнд буюу үйл ажиллагаанд үзүүлэх урт хугацааны хуримтлагдсан нөлөөтэй холбоотой байж болно. Архины эрсдэлтэй хэрэглээ нь хэрэглэгч буюу түүний ойр орчмын бусад хүмүүсийн бие махбодийн буюу сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулах түвшинд хараахан хүрээгүй байна. Хэрэглэгчид буюу бусдад хор хөнөөл учрах эрсдэл нэмэгдсэнийг мэдсэн хэдий ч архины хэрэглээний хэв маяг ихэвчлэн үргэлжилдэг.
A pattern of alcohol use that appreciably increases the risk of harmful physical or mental health consequences to the user or to others to an extent that warrants attention and advice from health professionals. The increased risk may be from the frequency of alcohol use, from the amount used on a given occasion, or from risky behaviours associated with alcohol use or the context of use, or from a combination of these. The risk may be related to short-term effects of alcohol or to longer-term cumulative effects on physical or mental health or functioning. Hazardous alcohol use has not yet reached the level of having caused harm to physical or mental health of the user or others around the user. The pattern of alcohol use often persists in spite of awareness of increased risk of harm to the user or to others.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код