Hazardous substance use
Бодисын эрсдэлтэй хэрэглээ нь хэрэглэгчид буюу бусдад бие махбодийн буюу сэтгэцийн эрүүл мэндийн хор хөнөөлтэй үр дагавар учрах эрсдэлийг эрүүл мэндийн мэргэжилтний анхаарал ба зөвлөгөө шаардах хэмжээнд мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэв маяг юм. Эрсдэл нэмэгдэх нь бодис хэрэглэх давтамж, нэг удаад хэрэглэсэн хэмжээ, бодисын хэрэглээтэй холбоотой эрсдэлтэй зан үйл буюу хэрэглээний нөхцөл, хор хөнөөлтэй хэрэглэх зам, эсвэл эдгээрийн хавсралтаас үүдэлтэй байж болно. Эрсдэл нь бодисын богино хугацааны нөлөө, эсвэл бие махбодийн буюу сэтгэцийн эрүүл мэнд буюу үйл ажиллагаанд үзүүлэх урт хугацааны хуримтлагдсан нөлөөтэй холбоотой байж болно. Бодисын эрсдэлтэй хэрэглээ нь хэрэглэгч буюу түүний ойр орчмын бусад хүмүүсийн бие махбодийн буюу сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулах түвшинд хараахан хүрээгүй байна. Хэрэглэгчид буюу бусдад хор хөнөөл учрах эрсдэл нэмэгдсэнийг мэдсэн хэдий ч бодисын хэрэглээний хэв маяг ихэвчлэн үргэлжилдэг.
ICD-10-тай харгалзах код