Hazardous substance use
Бодисын эрсдэлтэй хэрэглээ нь хэрэглэгчид буюу бусдад бие махбодийн буюу сэтгэцийн эрүүл мэндийн хор хөнөөлтэй үр дагавар учрах эрсдэлийг эрүүл мэндийн мэргэжилтний анхаарал ба зөвлөгөө шаардах хэмжээнд мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэв маяг юм. Эрсдэл нэмэгдэх нь бодис хэрэглэх давтамж, нэг удаад хэрэглэсэн хэмжээ, бодисын хэрэглээтэй холбоотой эрсдэлтэй зан үйл буюу хэрэглээний нөхцөл, хор хөнөөлтэй хэрэглэх зам, эсвэл эдгээрийн хавсралтаас үүдэлтэй байж болно. Эрсдэл нь бодисын богино хугацааны нөлөө, эсвэл бие махбодийн буюу сэтгэцийн эрүүл мэнд буюу үйл ажиллагаанд үзүүлэх урт хугацааны хуримтлагдсан нөлөөтэй холбоотой байж болно. Бодисын эрсдэлтэй хэрэглээ нь хэрэглэгч буюу түүний ойр орчмын бусад хүмүүсийн бие махбодийн буюу сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулах түвшинд хараахан хүрээгүй байна. Хэрэглэгчид буюу бусдад хор хөнөөл учрах эрсдэл нэмэгдсэнийг мэдсэн хэдий ч бодисын хэрэглээний хэв маяг ихэвчлэн үргэлжилдэг.
Тодорхойлолт
Хэрэглэгчид буюу бусдад бие махбодийн буюу сэтгэцийн эрүүл мэндийн хор хөнөөлтэй үр дагавар учрах эрсдэлийг эрүүл мэндийн мэргэжилтний анхаарал ба зөвлөгөө шаардах хэмжээнд мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг никотины хэрэглээний хэв маяг. Никотиныг ихэвчлэн тамхи хэлбэрээр хэрэглэдэг боловч никотин хүргэх бусад хэлбэр (жишээ нь, никотины уур) бас байдаг. Никотины эрсдэлтэй хэрэглээ нь хэрэглэгч буюу түүний ойр орчмын бусад хүмүүсийн бие махбодийн буюу сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулах түвшинд хараахан хүрээгүй байна. Хэрэглэгчид буюу бусдад хор хөнөөл учрах эрсдэл нэмэгдсэнийг мэдсэн хэдий ч никотины хэрэглээний хэв маяг ихэвчлэн үргэлжилдэг. Тамхинаас гарах буюу тамхи татахаа багасгах оролдлогын нэг хэсэг болгон эмнэлгийн хяналтан дор никотин орлуулах эмчилгээ хэрэглэхийг энэ ангилалд хамруулахгүй.
A pattern of nicotine use that appreciably increases the risk of harmful physical or mental health consequences to the user or to others to an extent that warrants attention and advice from health professionals. Most often nicotine is consumed in the form of tobacco, but there are also other forms of nicotine delivery (e.g., nicotine vapour). Hazardous nicotine use has not yet reached the level of having caused harm to physical or mental health of the user or others around the user. The pattern of nicotine use often persists in spite of awareness of increased risk of harm to the user or to others. This category is not intended to include the use of nicotine replacement therapies under medical supervision when these are used as part of attempts to stop or reduce smoking.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код