Dissociative disorders
Диссоциатив эмгэг нь дараах зүйлсийн нэг буюу хэд хэдэнгийн хэвийн нэгдмэл байдлын өөрийн эрхгүй алдагдал буюу тасалдлаар илэрнэ: хувь хүний төрх байдал, мэдрэмж, хүртэхүй, сэтгэл хөдлөл, бодол, дурсамж, биеийн хөдөлгөөний хяналт буюу зан төрх. Алдагдал буюу тасалдал бүрэн байж болох боловч ихэнхдээ хэсэгчилсэн байдаг бөгөөд өдрөөс өдөрт, тэр байтугай цагаас цагт өөрчлөгдөж болно. Диссоциатив эмгэгийн шинж тэмдэг нь эм буюу бодисын шууд нөлөө, түүний дотор үгүйлэх үеийн нөлөөнөөс үүдэлтэй биш, сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн өөр эмгэг, унтах-сэрэхийн эмгэг, мэдрэлийн тогтолцооны өвчин буюу эрүүл мэндийн өөр байдлаар илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн соёлын, шашны буюу сүнслэг зан үйлийн нэг хэсэг биш. Диссоциатив эмгэгийн диссоциатив шинж тэмдэг нь хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэх хэмжээний хүнд байна.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Сүнсэнд эзлэгдэн ухаан бүрийтэх эмгэг нь тухайн хүний ухаан санааны байдал илт өөрчлөгдөж, хувь хүний төрх байдлын ердийн мэдрэмж нь гаднаас „эзлэн авсан“ төрх байдлаар солигддог, мөн тухайн хүний зан төрх буюу хөдөлгөөнийг эзэлсэн хүчин удирдаж байгаа мэт мэдрэгддэг ухаан бүрийтсэн байдлаар илэрнэ. Сүнсэнд эзлэгдэн ухаан бүрийтэх тохиол дахилтат байх, эсвэл онош нэг удаагийн тохиолд үндэслэсэн бол тухайн тохиол дор хаяж хэд хоног үргэлжилсэн байна. Сүнсэнд эзлэгдэн ухаан бүрийтсэн байдал нь өөрийн эрхгүй, хүсээгүй бөгөөд хамтын соёлын буюу шашны зан үйлийн нэг хэсэг болгон хүлээн зөвшөөрөгддөггүй. Шинж тэмдэг нь зөвхөн өөр диссоциатив эмгэгийн үед илэрдэггүй бөгөөд сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн өөр эмгэгээр илүү сайн тайлбарлагдахгүй. Шинж тэмдэг нь бодис буюу эмийн төв мэдрэлийн тогтолцоонд үзүүлэх шууд нөлөө, түүний дотор үгүйлэх үеийн нөлөө, туйлдал, эсвэл унтах үеийн буюу сэрэх үеийн байдлаас үүдэлтэй биш бөгөөд мэдрэлийн тогтолцооны өвчин буюу унтах-сэрэхийн эмгэгээс үүдэлтэй биш. Шинж тэмдэг нь сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэнэ.
Possession trance disorder is characterised by trance states in which there is a marked alteration in the individual’s state of consciousness and the individual’s customary sense of personal identity is replaced by an external ‘possessing’ identity and in which the individual’s behaviours or movements are experienced as being controlled by the possessing agent. Possession trance episodes are recurrent or, if the diagnosis is based on a single episode, the episode has lasted for at least several days. The possession trance state is involuntary and unwanted and is not accepted as a part of a collective cultural or religious practice. The symptoms do not occur exclusively during another dissociative disorder and are not better explained by another mental, behavioural or neurodevelopmental disorder. The symptoms are not due to the direct effects of a substance or medication on the central nervous system, including withdrawal effects, exhaustion, or to hypnagogic or hypnopompic states, and are not due to a disease of the nervous system or a sleep-wake disorder. The symptoms result in significant distress or significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код