Neurotic, stress-related and somatoform disorders
Хамаарахгүй (Excludes)
Хамаарна (Includes)
Хамаарахгүй (Excludes)
Тэмдэглэл (Notes)
Энэ нь өнгөрснөө санах ой, мэдрэхүй, өөрийгөө бие хүн гэж ухамсарлах, биеийн хөдөлгөөнөө хянах чадвар зэргийн хоорондын хэвийн холбоо шүтэлцээ хагас буюу бүрэн алдагдахыг хэлнэ. Диссоциатив эмгэгийн бүх хэвшинж нь ялангуяа сэтгэлийн хүчтэй дарамтаас улбаалсан бол хэдэн долоо хоног буюу сарын дараа эдгэрэх хандлагатай байдаг. Хэрэв шийдвэрлэшгүй асуудал буюу хүн хоорондын зөрчилөөс улбаалсан бол нэлээд архаг явцтай, саажих ба мэдээ алдах шинж тэмдэгтэй хавсарч илэрч болдог. Энэхүү эмгэгийг урьд өмнө нь “сарних истерийн” янз бүрийн хэлбэр гэж ангилдаг байсан. Уг эмгэг нь гарал үүслийн хувьд сэтгэцийн шалтгаантай, сэтгэлд хүчтэй нөлөөлсөн үйл явдал, шийдвэрлэшгүй ба дааж давшгүй асуудал буюу харилцааны зөрчилтэй холбоотой байдаг.
Илэрч буй шинж тэмдгүүд нь сэтгэцийн өвчин ямар шинж тэмдгээр илрэх тухай өвчтөний төсөөлөлтэй нийцдэг. Эмнэлгийн үзлэг ба шинжилгээгээр биеийн буюу мэдрэлийн ямар нэг мэдэгдэх эмгэг илэрдэггүй. Үүнээс гадна үйл ажиллагааны алдагдал нь сэтгэл хөдлөлийн зөрчилдөөн буюу эрэлт хэрэгцээний илэрхийлэл болох нь тодорхой байдаг. Шинж тэмдэг нь сэтгэлийн дарамттай нягт холбоотой үүсэх бөгөөд ихэвчлэн гэнэт үүсдэг. Энэхүү бүлэгт хэвийн үед санаа зоригийн хяналтын дор явагддаг биеийн үйлийн эмгэг ба мэдээ алдах зэрэг багтдаг. Тусгаар мэдрэлийн тогтолцооны гаралтай өвдөлт ба биеийн бусад сэрэл бүхий эмгэгүүдийг сэтгэцийн шалтгаант биеийн эмгэг (F45.0) гэж ангилна. Биеийн буюу сэтгэцийн ноцтой эмгэг хожуу үүсч болох боломжтойг үргэлж санах нь зүйтэй.
Дэд ангилал
ICD-11-тэй харгалзах код